З.Баянсэлэнгийг 19 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгийг 19 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ

З.Баянсэлэнгийг 19 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ

Гурван өдрийн турш үргэлжилсэн УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлө. Шүүхээс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл хоёр дахь хэсгийг үндэслэн З.Баянсэлэнгийн төрийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

Мөн М.Болортуяаг төрийн албанд ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөгийг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9 сая 792 мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийдвэрлэсэн аж. 

972 сая 448 мянга 955 төгрөгийг ‘Бэрэн групп’ ХХК-аас гаргуулж улсын орлогод оруулах аж. Шүүгчдэгч З.Баянсэлэнгэ болон М.Болортуяа нар албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972 сая 448 мянга 955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон ажээ.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж