3200 жилийн настай чулуужсан бяслаг олджээ | News.MN

3200 жилийн настай чулуужсан бяслаг олджээ

3200 жилийн настай чулуужсан бяслаг олджээ

3200 жилийн настай чулуужсан бяслаг олджээ

Египетийн археологичид нэгэн сонирхолтой олдвор олжээ. Энэ нь 3200 жилийн настай бяслаг байсан аж.

Египетийн нийслэл Каирын ойролцоох орших Саккара дахь эртний Египетийн хотын захирагч асны бунхнаас тус чулуужиж хатуурсан бяслагийг олсон аж. Элсний нүүдлээс болж тус бунхны зөвхөн байршлыг нь л олж тогтоосон бөгөөд сүүлд 2010 онд дахин хайгуул явуулж бунхныг дахин нээсэн аж.

Археологичид тус олдворыг бяслаг байх магадлалтай гэж үзэн баталгаажуулахын тулд Италийн Катаниагийн их сургууль болон Каирийн их сургуулийн шинжээчдийн баг  дээж аван хонь, ямаа эсвэл үхрийн сүүгээр хийсэн нэг төрлийн цагаан идээ байна гэж үзжээ.

 

Бяслагт хийсэн шинжилгээгээр 3200 жилийн настай бяслагаас бруцеллёз өвчний үүсгэгч нян илэрсэн аж.

Энэ олдвор нь Египетийн археологичдийн багийн хийсэн томоохон судалгааны хамгийн сүүлийн үеийн олдвор юм. Тус олдвор анагаах ухааны салбарын судалгаа шинжилгээнд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: QZ

Т. МЯДАГ 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж