"Баримтаа идэвхтэй бүртгүүлдэг хүмүүс олон удаа сугалаанд хождог" | News.MN

"Баримтаа идэвхтэй бүртгүүлдэг хүмүүс олон удаа сугалаанд хождог"

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

"Баримтаа идэвхтэй бүртгүүлдэг хүмүүс олон удаа сугалаанд хождог"

"Баримтаа идэвхтэй бүртгүүлдэг хүмүүс олон удаа сугалаанд хождог"

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны тохирол өнгөрсөн ням гаригт /2018.08.19/  явагдаж, нийт 20354 иргэн азтан болсон юм. Үүн дотор таван сая төгрөгийн 24 азтан тодорлоо. Гэвч иргэд мэдээлэл дутуу байгаагаас үүдэн азтан болсон эсэхээ хэрхэн шалгахаа мэдэхгүй байгаа юм. Иймд НӨАТ-ын талаарх нэгдсэн мэдээлэл өгөх үүднээс Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Олон нийттэй харилцах албаны менежер Б.Чинзоригтой ярилцлаа.


-Таван сая төгрөгийг 24 азтан хожлоо. Азтан маань сугалааны мөнгөө хэрхэн авах вэ. Баримт шаардлагатай юу?

-НӨАТ-ын сугалааны тохирол сар бүрийн гурав дахь долоо хоногийн ням гаригт явагддаг. Долдугаар сарын 1-31-ний хооронд хэвлэгдсэн төлбөрийн баримтын сугалаа тохирол өнгөрсөн ням гаригт болж өнгөрлөө. Нийт 20354 азтан тодорсон байна. Үүнээс 50.000 мянган төгрөгийг 18327 хүн , 200.000 мянган төгрөгийг 1827 хүн, нэг сая төгрөгийг 176 хүн, таван сая төгрөгийг 24 хүн тус тус хожсон байна. Хонжвор хожсон мөртлөө хүсэлтээ баталгаажуулаагүй хүмүүсийн гар утасны дугаар луу нь мсж явуулдаг. Өнөөдрийн байдлаар хүмүүсийн 40 орчим хувь нь хонжвороо баталгаажуулчихсан байна.

Энэ удаа супер азтан хараахан тодроогүй учраас дараагийн сугалааны тохирол дээр супер азтаны шагналын сан 25 сая төгрөг байсан бол нэмэгдээд 125 сая төгрөг болж нэмэгдсэн.  50-200 мянган төгрөг хожсон азтанууд маань ebarimt.mn болон гар утасныхаа аппликейшн рүү ороод хонжвор авах хүсэлтээ гаргадаг. Хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дараа хонжворын мөнгө нь Төрийн сангаас шилжиж ордог. Нэг сая болон түүнээс дээш төгрөг хожсон тохиолдолд азтан өөрийн биеэр и-баримтаас хонжвор авах хүсэлтээ татаж аваад бичиг баримттайгаа цуг авчрах ёстой. Ингэхдээ хонжворын баримтаа хавсаргана.

-Сугалааны тохирол ямар журмаар явагддаг вэ. Баримтыг хэзээ нь баталгаажуулсан байх ёстой вэ?

-Сугалааны тохирол бөмбөлөг үлээх зарчмаар явагддаг. Тухайлбал, тус бүрдээ 0-9 бөмбөлөг бүхий найман шилэн хорготой хоёр сугалааны машин байдаг. Үүн дотроос санамсаргүй түүврийн аргаар явуулдаг. Тэгэхээр ямар нэгэн программ шаардагддаггүй гэсэн үг. Зөвхөн баталгаажсан баримт л сугалаанд оролцож байгаа. Баталгаажсан баримтууд дунд бөмбөлөг үлээгээд гарч ирсэн найман орон сүүлээсээ гурван орон таарсан бол 50.000 төгрөг, дөрвөн орон таарсан бол 200.000 төгрөг, таван орон таарсан бол сая төгрөг хожих зарчмаар явагддаг.

Мөн сугалааны тохиролд хяналт тавихаар Монгол улсын Сангийн яам,Татварын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан бага ажилладаг. Тухайн сугалаанд оролцохын тулд өмнөх сарын 1-нээс 31-ний хооронд хийгдсэн төлбөрийн баримтыг дараагийн сарын тохирлын өмнөх өдөр 23 цаг 59 минут 59 секундээс өмнө баталгаажуулсан байх ёстой.

-Танай байгууллагын ажилтан 30 гаруй удаа азтан болсон гэдэг мэдээлэл гарснаа үүдэн програмын аргаар сугалаанд хожиж болно гэсэн буруу ойлголт иргэдийн дунд хүчтэй түгсэн

– Албан ёсоор хэлэхэд энэ мэдээ ор үндэсгүй, худал. Хэн нэгэн хүн 30 гаруй удаа хожсон тохиолдол ч байхгүй. НӨАТ-ын сугалааг бөмбөлөг үлээх зарчмаар буюу ямар нэгэн программ ашиглахгүйгээр, санамсаргүй түүврийн аргаар явуулдаг.

-Тэгвэл нэг хүн сугалаанд 2-3 удаа хожсон тохиолдол бий юу?

-Тийм тохиолдол бий. Тухайн хүн олон баримт бүртгүүлэх тусам сугалаанд хожих магадлал нь өснө. Манай сугалаа 1000 баримт тутамд нэг азтан тодрох магадлалтай. Баримтаа идэвхтэй бүртгүүлдэг хүмүүс олон удаа сугалаанд хожсон тохиолдол байдаг. Мөн дэлгүүр, худалдааны төвүүдэд хэрэглэгчдийн үлдээсэн төлбөрийн баримтыг ажилчид нь их хэмжээгээр бүртгүүлж олон удаагийн хонжвор хожсон тохиолдол гарч байсан.Тэгэхээр иргэд худалдан авалт хийж байгаа байгууллагуудаас төлбөрийн баримтаа заавал нэхэж авах хэрэгтэй. Үгүй бол таны төлбөрийн баримтыг ашиглаж сугалаанд оролцох магадлалтай.

-Гэхдээ иргэдийн дунд томоохон супермаркет болон томоохон худалдааны төвүүдээс авсан төлбөрийн баримтаар азтан болох магадлал өндөр байна. Харин минимаркет ч юм уу, жижиг худалдааны төвүүдээс худалдан авсан төлбөрийн баримтаар азтан болох боломж бага байна гэсэн хандлага байдаг. Энэ талаар…

-Тийм зүйл байхгүй. Томоохон супермаркет ч бай,жижиг дэлгүүр ч бай адилхан сугалааны дугаар хэвлэгддэг учир ямар ч ялгаа байхгүй. Тухайн сард хэр олон сугалаа бүртгүүлнэ тэр чинээгээрээ хонжвор хожих магадлал ихэснэ.

-Дансны мэдээллээ баталгаажуулаагүйн улмаас хонжворын мөнгөө авах эрхгүй хэр олон хүмүүс байгаа вэ?

-Дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас сугалааны хонжвороо аваагүй, мөн өнгөрсөн оны буцаалтаа аваагүй тохиолдлууд цөөхөн бий. Сугалаанд хожсон азтануудын 90 орчим хувь нь өөрийнхөө нэвтрэх эрхээр ороод хонжвороо баталгаажуулаад авчихсан байгаа.  Иргэдэд хандаж хэлэхэд дансны мэдээлэл болох овог нэр регистрийн дугаар банкны нэр дансны дугаар утасны дугаар зэргийг сайтар шалгах хэрэгтэй. Хэрэв алдаатай бол алдааг нь засаж оруулаад дараа нь сугалааны хонжвор хожсон хүсэлтээ баталгаажуулна. Хүсэлтээ баталгаажуулах дансны мэдээлэл солих хоёр өөр үйлдэл. Хүмүүс үүнийг их андуураад байдаг юм.

-Иргэдийн баримтаа бүртгүүлэн мөнгө хожсон ч дансанд нь орохгүй байх тохиолдол гардаг. Энэ нь баримтаа алдаатай бүртгүүлээд байна гэсэн үг үү?

-Хүсэлтээ баталгаажуулаагүй аль эсвэл хүсэлтээ баталгаажуулсан хэрнээ мөнгө нь орж ирэхгүй байгаа бол тухайн хүний дансны мэдээлэл алдаатай байна гэсэн үг. Дансны мэдээлэл асуудалгүй хүсэлтээ баталгаажуулсан бол 14 хоног дотроо хонжворын мөнгө таны дансанд орно. Буруу бүртгүүлсэн тохиолдолд манайхаас буцаагдсан төлөвтэй болдог учир дансны мэдээллээ засаад дахиад хүсэлтээ гаргахад болно.

Э.Бурам 

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-08-21 66.181.191.52

Шударга явагддаг эсэхэд би эргэлздэг.
Өндөр үнийн дүнтэй баримтыг "ААН илгээгээгүй, үнийн дүн зөрүүтэй" гэх тохиолдол маш олон гарсан.

Avatar

Зочин 2018-08-21 202.131.247.23

ямар худлаа мэдээлэл вээ… идэвхтэй л бүртгэдэг шд. Нэг ч удаа хожсонгүйдээ. Хожоод байгаа нь үнэн л байгаадаа…

Avatar

Зочин 2018-08-21 103.57.92.214

Улин [Хориотой Үг]

Avatar

Zochin 2018-08-21 203.91.114.244

Баримтаа дандаа идэвхтэй бүртгүүлдэг ч нэг ч хожсон удаа алга байна даа. Юу гээд худлаа яриад байгаа юм.

Avatar

Irgen 2018-08-21 202.21.96.254

Ene suglaa hudlaa baihoo , bi law yuch hojij uzeegui .

Avatar

Зочин 2018-08-21 202.126.89.207

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбумын хэрэгтэй холбоотойгоор бичгээр харамсаж буйгаа илэрхийлсэн бичиг илгээсэн” хэмээн хэвлэлийн хурал зарлан хэллээ. Мөн тэрээр “Ийм биш бол мань хүн өөрөө “би ингээгүй” гэж мэдэгдэл хийх байх. Энэ бол цаасан дээр ч бай буруу зүйл хийвэл үнэнээ хэлдэг байх нэг соёл тогтохын эхлэл гэж үзэж байна” гэлээ.
Ээлжит бус чуулган удахгүй хуралдах байх гэсэн бодлоо ч Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

Avatar

Monhuu 2018-08-21 79.194.68.117

Тэр… худлаа…МАНАН шиг ҮНЭНД ГҮЙЦЭГДЭХ ӨДӨР ИРНЭЭ…..

Avatar

Monhuu 2018-08-21 79.194.68.117

Тэр… худлаа…МАНАН шиг ҮНЭНД ГҮЙЦЭГДЭХ ӨДӨР ИРНЭЭ…..

Avatar

Monhuu 2018-08-21 79.194.68.117

Тэр… худлаа…МАНАН шиг ҮНЭНД ГҮЙЦЭГДЭХ ӨДӨР ИРНЭЭ…..

Avatar

Monhuu 2018-08-21 79.194.68.117

Тэр… худлаа…МАНАН шиг ҮНЭНД ГҮЙЦЭГДЭХ ӨДӨР ИРНЭЭ…..

Avatar

Monhuu 2018-08-21 79.194.68.117

Тэр… худлаа…МАНАН шиг ҮНЭНД ГҮЙЦЭГДЭХ ӨДӨР ИРНЭЭ…..

Avatar

Monhuu 2018-08-21 79.194.68.117

Тэр… худлаа…МАНАН шиг ҮНЭНД ГҮЙЦЭГДЭХ ӨДӨР ИРНЭЭ…..

Avatar

Monhuu 2018-08-21 79.194.68.117

Тэр… худлаа…МАНАН шиг ҮНЭНД ГҮЙЦЭГДЭХ ӨДӨР ИРНЭЭ…..

Avatar

Monhuu 2018-08-21 79.194.68.117

Тэр… худлаа…МАНАН шиг ҮНЭНД ГҮЙЦЭГДЭХ ӨДӨР ИРНЭЭ…..

Avatar

Ganbayr 2018-08-21 202.126.89.110

Krill vsegnees Latin tsagaan tolgoin useg hamaagui amar umaa

Avatar

Иргэн 2018-08-21 202.126.89.21

Анхнаас нь эхлээд бүх баримтаа шивсэн, одоог хүртэл 1 төгрөг ч хожоогүй, ямар утгатай юм бээ?

Avatar

Зочин 2018-08-21 103.229.120.134

2016 оноос хойш тасралтгүй бүртгүүлээд ганц уаа 20000 таарсан, харамсалтай нь дансанд ороогүй мөртлөө төлөгдсөн гэж гардаг юм. ХОГ

Avatar

Зочин 2018-08-21 122.201.21.109

Алтан болно гэж байхгүй бүгд адилхан тоонууд байдаг

Avatar

1111111 2018-08-21 66.181.185.70

Нэгэнт уншуулсан баримтыг хадгалах ямар хэрэгтэй юм бэ?

Avatar

Tuya 2018-08-21 66.181.187.146

Ene barimt burtguuleed sugalaa hojih gedeg unen heregtei gazaraas zuu haihtai adil yum bnlee. Shal hudalaa.Er ni ene barimt gedeg chini ard tumnii tarhiig ugaaj ulsad orj bgaa mongiig nogoo hulgaich nar chini ideed uugaad bgaa yum. Biznes erhlegch hen bolgoniig daramtalj olson mongonoos ni barimtiin shimtgel nereer ih hemjeenii tatvariig nogoo bolovson hulgaich nar ideed uugaad bgaa yumaa. Ard tumend sugalaa nereer 20000 , 50000 togrog goltsuu shideed uldsen tatvariin mongo ulsdaa ch ochihgui buruu zamaar yavj bgaag ard tumen mini oilgoh heregtei

Avatar

Baagii 2018-08-21

Huurhun tenegee gaihuulchih yuma

Avatar

Зочин 2018-08-21 202.9.42.15

Торийн байгууллага нь хуртэл ингээд илэрхий хуурамч залилан луйврийн уйлдэл хийгээд сууж
Байхад
Монгол улсад юунд итгэж амьдрах вэ таминээ

Avatar

иргэн 2018-08-21 66.181.184.21

шагнал авсан бүх хүмүүсийг бас шалгавал их но илэрнэ дээ. Хамаатан садан ах дүүгийн сүлжээ л бгаа

Avatar

иргэн 2018-08-21 66.181.184.21

энэ бол залилан. Бүртгэлийн програм болон азтан тодруулах ажиллагааг мэргэжлийн байгууллагуудаар шалгаж нотлуулсны үндсэн дээр явуул. Стандарчлал хэмжил зүй, их сургууль, мэргэжлийн хяналт, тагнуул оролцсон багаар шалгуулья

Avatar

энэ 2018-08-21 64.119.20.42

2 тор дүүрэн цаас бна. 1 ч сугалаа хүний урманд 20000 төгрөг ч хожсонгүй…..

Avatar

Зочин 2018-08-21 66.181.161.24

Өөртөө 30 удаа сугалаа тааруулсан танай ажилтан юу болсон бэ дүү хүү

Avatar

Irgen bna 2018-08-21 202.126.89.74

135 barimt burtguulehed 20myangiin uramshuulal davartsiin

Avatar

ЗОЧИН 2018-08-21 202.9.42.1

ШАЛ ХУДЛАА. ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР НЭГ ЗАЛИЛАН, ЛУЙВАРААС ӨӨР ЮУ Ч БИШ !!! ТӨР ЗАСАГ ЮМНЫ ҮНИЙГ АВТОМАТААР 10 % ӨСГӨЖ АРД ИРГЭДИЙН НУРУУНД АЧАА ҮҮРҮҮЛЧИХЭЭД 2- ХОН %-ИЙН БУЦААН ОЛГОЛТ ӨГСӨН БОЛЖ БИДНИЙГЭЭ МАЛЛАЖ БАЙГАА…………..

Avatar

Зочин 2018-08-21 202.72.245.202

БИ МАШ САЙН БҮРТГҮҮЛДЭГ Ч НЭГ УДАА Ч ХОЖИЖ ҮЗЭЭГҮЙ ЭНЭ СУГАЛАА УЛААН ЛУЙВАР ЗҮГЭЭР Л ТАРАА

Avatar

99686800 2018-08-21 43.242.243.137

өмнө сугалаанд 50.000 хожсон ороогүй дүү хүү нэг энэ дугаарлуу яриаадах уу

Avatar

Зочин 2018-08-21 202.21.106.165

Нэг удаа хожсон.Утсанд мессеж ирсний дараа л мэдсэн.Мэдээллээ баталгаажуулахаар дансанд тогтоосон хугацаандаа л орсон.Мэдээлэлд өгсөн данс төрийн банкны данс байсан.

Avatar

Зочин 2018-08-21 64.119.16.155

sugalaa mugalaagaa odoo boliod 10%-aa buren butsaaj aviaa

Avatar

Зочин 2018-08-21 43.242.243.208

бvртгvvлээд л бгаам сугалаа ер таараагvй шvv АТГ шалгалт оруулах л хэрэгтэй

Avatar

Зочин 2018-08-21 43.242.243.208

бvртгvvлээд л бгаам сугалаа ер таараагvй шvv АТГ шалгалт оруулах л хэрэгтэй

Avatar

cc 2018-08-21 124.158.90.7

ААН илгээгээгүй, үнийн дүн зөрүүтэй гэх мэт сугалаа олон гардаг, мөн худалдагч, бинзен түгээгч нараас өгсөн баримт бүртгэгдсэн байна гэж цөөнгүй удаа гардаг.

Avatar

Зочин 2018-08-21 202.9.42.15

Шал худлаа одоо бур амар 3 хан хунд 3 сая тогрог тохируулчаад сууж байдаг болсон монголчууд яагаад ийм тэнэгг хулцэнгуй юм бэ ноат нэрээр 10 хувь илуу толбор толох гээд дайраад байх юм сугалаа гэдэг нь илжишний урд модонд уясан овс шуу дээ буцаан олголт 0.02 хувь гэнуу тэнэгг тэнэгг

Avatar

Зочин 2018-08-21 64.119.22.240

Худлаа юм байна лээ. 50 000 хожсон чинь сугалаагаа батлагаажуугүй гээд алга болсон. Сугалаагаа баталгаажуул гээд анхааруулах хэрэгтэй.

Avatar

irgen 2018-08-21

idevhtei burtguuldeg hun hojihgui bna aa. bi bainga burtguuldeg, neg ch udaa hojij bgaagui sh dee.

Avatar

hudlaa hudlaa 2018-08-21 122.201.22.41

anhnaasaa hoish buh l barimt, mun oldson barimt bolgoniig l burtguullee neg ch udaa hojisongui

Avatar

Зочин 2018-08-21 66.181.160.111

Xydlaa ta narl ym xojdog bx bi lav ene jil 1000n barimtaas 20gch xojooguil bn

Avatar

zochin 2018-08-21 103.26.194.210

shal hudlaa ym bn lee dee

Avatar

zochin 2018-08-21 202.180.218.40

shal hudlaa. oorsdoo l hojdog

Avatar

Зочин 2018-08-21 66.181.168.220

Өнгөрсөн жилийн миний НӨТ-ийн буцаан олголтын мөнгө 165000 төгрөг байсан боловч дансанд орж ирээгүй. Гэхдээ ибаримтын сайт дээр олгосон гэж гараад байгаа. тэр үед банкнаас дансанд мөнгө ордог мессеж ч ирээгүй. ингэж иргэдээ хуурч болохгүй. банкннас тодруулахаар нэг нь орсрн байна гэх, нөгөө нь ороогүй байна гэх. банк төр 2 хуйвлдаад байх шиг байгаа.

Avatar

Зочин 2018-08-21

tanii uuriin chini asuudal shdee, uls dayaraa olgogdoj bgaa zuiliig hurtej chadahgui baina gedeg

Avatar

Зочин 2018-08-21 103.14.38.130

Сугалаа гэдэг нь луйвар. Социализмын уед яаж луйвар хийдгийг харж л байлаа. Одоо арга нь улам нарийссан. Хумуус хожсоныг нь азтай байна гэж боддог бол энэ худлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж