2025 онд унадаг дугуй, цахилгаан скүүтер, мопед, мотоциклтой холбоотой нийт 420 осол бүртгэгдэж, 730 хүн гэмтэж бэртсэнээс цахилгаан мопедтой холбоотой 191, цахилгаан мотоциклтой холбоотой 164, цахилгаан скүүтертэй холбоотой 65 осол тус тус гарчээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр осолд өртөгсдийн дийлэнх нь хүүхдүүд бөгөөд гавал тархи, нуруу нугасны хүнд гэмтэл зонхилж байна. Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдүүддээ өндөр хүчин чадалтай цахилгаан мотоцикл авч өгөх нь нэмэгдсэн нь эрсдэлийг дагуулж байгаа бөгөөд өнгөрсөн онд ийм төрлийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой хоёр хүүхэд амь насаа алдсан хэрэг бүртгэгджээ. Мөн бага насны хүүхдийг урдаа зогсоон цахилгаан скүүтерээр зорчих зөрчил түгээмэл байгаа тул хяналтыг чангатгах аж. Дөрөвдүгээр сараас эхлэн 16 нас хүрээгүй хүүхдэд цахилгаан скүүтер, мопед түрээслэхийг хориглох эрх зүйн зохицуулалт хэрэгжиж, зөрчил гаргасан тохиолдолд торгууль ногдуулна. Тээврийн цагдаагийн албаныхан эцэг эхчүүдийг хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, насанд тохироогүй тээврийн хэрэгсэл ашиглуулахгүй байхыг зөвлөсөн бөгөөд бага насныхны оролцсон осол, зөрчил Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэгт хамгийн их бүртгэгдэж, хоёр дугуйт тээврийн хэрэгслийг буруу ашиглах нь явган зорчигчдод ч аюул учруулж байгааг анхаарууллаа.
3,576.26






















































Нэргүй 2026-03-26 124.158.126.107
явган хүний замаар явж байгаад хэн хяналт тавих вэ? шийдвэр гаргаж байгаа бол хянах арга, хүнээ цуг шийддэг баймаар байна. амьдралд хэрэгжихгүй шийдвэр гаргадагаа болих хэрэгтэй
Ёстой зөв 2026-03-26 202.9.47.77
22-25 онд Настайчуул нялхасын урд хойноос гэнэт гарч ирж мөн олон хүнийг харвуулах шахсан даа. Энэ хүчирхийллийг цэгцлээч. Соёлын дэд сайд хийж буй хар банди энэ гэмт үйлдлийг анх санаачилсн ш дээ. Тээврийн хэрэгсэл машин замаар зорчих ёстой. Явган замд хүн нь багтахгүй бхад. Энэ жил явган замд дугуйтнууд таарлдвал чулуугаар балбана. Ёстой зөв
зочин 2026-03-26 103.229.120.214
Явган хүний замаар явж л байлаа шд
Нэргүй 2026-03-26 66.181.191.135
Худлаа даа, иэгээд л явганыг мөргөж гэмтээнэ. Хохирол төлөхгүй зугатана, цагдаад хандаад нэмэргүй
Нэргүй 2026-03-26 202.9.46.222
дугуй ч бас явуулмааргүй байна. олон хүнтэй зам дээр дугуйтай хүүхдүүд хурдлаад ёстой хэцүү байдал эхэлсэн байна. одоо
ИРГЭН 2026-03-26 66.181.180.170
Хил гааль дээрээ хорихгүй бол тахал болоо шүү!! Зориулалтын замгүйг мэдсээр байж МАН ингэж иргэдээ тамлах гэж!!
Нэргүй 2026-03-26 103.57.92.95
Маш зөв шийдвэр болжээ айх аюулгүй явна гэдэг бол сэтгэл амар удирдлагуудад талархаж байна
Нэргүй 2026-03-26 66.181.191.135
🤣🤪🤣
Иргэн 2026-03-26 66.181.180.170
Бушуухан эргээд өвөл болоосой!! Энэ зун намар гэртээ тайван амгалан унтах аргагүй шөнжин мотоциклийн чанга дуу чимээ, явган хүний замаар явган алхахын аргагүй мопед дугуйн уралдаан за мөн замбраагүй төрийн замбраагүй УБ- амьдралаар хэдэн сар тарчилаж дээ нийслэлчүүд минь!!!ТЦА дийлэхгүй мөхөсдөж зөнд нь хаясан ажил
Нэргүй 2026-03-26 66.181.188.62
ганц явган замаар ч биш хотод бүгдийг нь бүүр хориглох хэрэгтэй ш дээ өөртөө ч өрөөл бусдад ч аюул хор учруулах хэрэгслийг явуулж хүүхэд залуусаа хорлох хэрэггүй дээ хэдхэн хүмүүсийн бизнэс ашгийг дэмжих гэж нийтийг хойч ирээдүйгээ эрүүл мэнд амь нас хохирох ажил хийх хэрэг байна уу
Нэргүй 2026-03-26 66.181.191.135
Бүрэн хориглох шаардлагатай. Дуу чимээ ихээригаргаж буй мотог мөн адил хориглох хэрэгтэй
Зочин 2026-03-26 192.82.92.42
Дуу ихтэй мотоциклийг хориглоочээ!!!
Нэргүй 2026-03-26 66.181.182.112
MASHHHHHHHHHH ZOV SHUUUU OLON HUUHED DAIRUULJ GEMTEJ VERTEHEES HAMGAALAH HERGTEUI.MASH AYULTAI L DAA.BUUR BOLHGUI BOL HORIH HEREGTEI.
Нэргүй 2026-03-26 124.158.126.132
Угаасаа зориулалтын зам нь байхгүйтэй адил болхоор явган хүний замаар л давхилдаж явган зорчигчдыг мөргөсөөр байх болно, тиймээс бүр хорьвол таарна
иргэн 2026-03-26 202.21.117.194
зөв
Нэргүй 2026-03-26 103.212.162.168
Явган хүний замгүй болсон доо наад муухай юмнуудаа бүр хориоч ээ!!
Нэргүй 2026-03-26 66.181.176.105
цэцэрлэгийн хүүхдээс дор ойворгон малнууд энэ дүрмийг мөрдөхгүй ш дээ. Явган хүний зам жинхэнэ там болдог доо. Араас урдаас мөргөөд!!! Урин дулааны цагт тайван алхах ямар ч боломжгүй болдог!!!! ийм там гэж байж болох уу!!! Бүрмөсөн хоригло!!!!
Зорчигч Б 2026-03-26 202.55.183.178
Энэ маш зөв шийдвэр байна. Явган явуулахгүй хүмүүсийг гэмтээдэг болоод байсан юм.