УИХ дахь АН-ын бүлэг акциа үргэлжлүүлж байна

УИХ дахь АН-ын бүлэг акциа үргэлжлүүлж байна

УИХ дахь АН-ын бүлэг акциа үргэлжлүүлж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр /2026.03.26/ 10:00 цагт товлосон ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс эхэлж чадахгүй хойшилсоор байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн акциа үргэлжлүүлж УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөгдтөл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдэг шаардлагаа тавин, чуулганы танхимд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн лоозонг байршуулаад байна.

Мөн авлига, хулгайн хэрэгт нэр холбогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар шалгуулах ёстой гэх шаардлага тавьжээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 42 гишүүнтэй бол УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Эрх баригч нам болох МАН-ын бүлэг УИХ-д 68 суудалтай, Засгийн газарт хамтрагч улс төрийн намууд 12 суудалтай. Нийлээд 80 гишүүн болно. Ийм ирцээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийх бүрэн боломжтой.

Сөрөг хүчин болох Ардчилсан намын бүлгийн хувьд зарчмын шаардлага тавьж байгаа” гэдэг асуудлыг хөндөж буй.

УИХ 126 гишүүнтэй бөгөөд 68-аас дээш гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байж ирц 50 хувийн босго давах ёстой юм. Гэвч хаврын чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээснээс хойш чуулганы нэгдсэн хуралдааныг дахин хуралдуулж чадахгүй өнөөдөр хоёр дахь долоо хоногтойгоо золгосон нь энэ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг танилцуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудалтай холбоотой төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-03-26 103.145.234.36

АН бол Монгол улсын хөгжлийн гацаа, гай, бүх хууль бус үйл ажиллагаа АН-аас эхлэлтэй. АН-ынханд Монгол улсын эдийн засаг огт хамаагүй. Эрх мэдэлд шунасан АН Монгол улсын N1 дайсан.

Avatar

Иргэн 2026-03-26 49.0.139.222

Хариуцлага шурадга ёсны төлөөх ажилтай, шатхууны байдал, Оюу толгойн гэдийлт, Оюун эрдэнийн төлөв, гишүүдийн танхай байдал давхцаж байгаа нь жинхэн хэн нь энэ улсын төлөөх вэ гэдгийг харуулах болно, сайн харцгааа, маш тодорхой тооцох өдөр байх бол уу.

Avatar

Нэргүй 2026-03-26 59.153.114.122

МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг намын дарга нь биш, УИХ-ын гишүүн ч биш хаа хамаагүй нөхөр (Зандка хэмээх) хариуцах юм байх даа??!! 2028 оны сонгуульд орохдоо МАН Зандкаг золигт гаргалаа гээд нам нь ялахгүй шүү дээ!!!

Avatar

Oe boys 2026-03-26 66.181.187.89

gadnin gar hul…ouyunerdenees ovoo mungu abchdee

Avatar

Зочин 2026-03-26 192.82.92.42

Тер нь данхар, чадваргуй, хариуцлагагуй хэвээр!!! МАН-д хариуцлага тооцох болсон!

Avatar

Ард 2026-03-26 49.0.139.222

хууль л гээд байдаг биздээ, энэ нь хуулиар болно гэдгийг мэдэж байгаа даа. За б**, сум авья. Ямар хууль үйлчлэх биш….

Avatar

Зочин 2026-03-26 103.145.234.36

АН-ын хулгайчууд тэр чигтээ зайлаарай. АН-ынханы хүсэл нь хэдэн удирдлагууд нь улс орны баялгийг зөвхөн өөрсдөө иддэг байсан үеээ буцааж авчрах….гэхдээ тэр үе нь хэзээч эргэж ирэхгүй.

Avatar

Нэргүй 2026-03-26 192.82.65.172

ан юу хугаалах вэ дээ чи сохор юм уу ман хулгайлаад байхад өөр тийшээ хараад байдаг эсвэл долир юм уу

Avatar

МАН-ын ахмад гишүүн 2026-03-26 202.9.46.139

100% дэмжиж байна. Учрал огцор. Б. Энхбаяр шалгуул. МАН дангаараа хуралдах боломжтой шүү дээ. Өөрсдөө цуглаад хуралдаж чадахгүй байж АН-аар оролдоод яахав дээ.

Avatar

Нэргүй 2026-03-26 188.162.248.243

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-03-26 103.10.23.120

Зөв АН сайн ажиллаж байна. Учрал огцор.

Avatar

Нэргүй 2026-03-26 202.131.244.66

ажлаа хийгээч. ОЭ, Женко нарын утсан хүүхэлдэй болохоо боль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж