Хүүхэд хохирсон гэмт хэрэг 2025 онд 18.2 хувиар буурчээ

Хүүхэд хохирсон гэмт хэрэг 2025 онд 18.2 хувиар буурчээ

Хүүхэд хохирсон гэмт хэрэг 2025 онд 18.2 хувиар буурчээ

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын компакт гэрээ”-ний хүрээнд хоёр талт хэлэлцүүлгийг тав дахь удаагаа өнөөдөр /2026.3.26/ зохион байгууллаа. Уулзалтад төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, сүүлийн таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, тулгамдсан асуудлыг хэлэлцэв. Хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас 6.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож, Дэлхийн Зөн Монгол, Азийн сан зэрэг байгууллагаар дамжуулан тус төслийг  хэрэгжүүлжээ. Төсөл нь хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчдыг илрүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилготой бөгөөд хамтын ажиллагаа, хамгаалалт, урьдчилан сэргийлэлт, хэрэг хянан шийдвэрлэх чиглэлд хэрэгжиж байна. Цагдаагийн албаны мэдээлснээр, төслийн хүрээнд хүүхдэд ээлтэй мөрдөн шалгах ажиллагааг нэвтрүүлж, хүүхдээс дахин мэдүүлэг авахгүй байх, сэтгэлзүйн дарамтаас сэргийлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн хүүхэдтэй холбоотой хэрэг дээр ажиллах эмэгтэй мөрдөгчдийн тоо 17-оос 130 гаруй болгож нэмсэн байна.

Үүний үр дүнд 2025 онд хүүхэд хохирсон хэрэг 18.2 хувиар, хүүхэд холбогдсон хэрэг 17.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Түүнчлэн хүүхдэд ээлтэй 8 өрөө, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан нөхөн сэргээх төвийг байгуулжээ. Цаашид цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн асуудалд анхаарч, “365” аяныг дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж