БНСУ: Жимс, ногооны үнэ 50 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

БНСУ: Жимс, ногооны үнэ 50 хувиар нэмэгджээ

БНСУ: Жимс, ногооны үнэ 50 хувиар нэмэгджээ

Өмнөд Солонгос улсад хэт халалтын улмаас жимс жимсгэнэ, хүнсний ногооны үнэ нэг дахин нэмэгдсэн аж. Ёиду арлыг 10 дахин нугалсантай тэнцэх тариалангийн талбайн ургац хатаж, гэмтсэн гэж БНСУ-ын Хүнс Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлжээ.

Пучонь дахь алимны аж ахуй дахь бүх алимууд хэт халалт болон хортон шавжууд идэж сүйтгэн нийт ургацынхаа 10 гаруй хувийг алдаад байгаа аж.

Алим, тоор, лийрийн ургац хураалт буурахын хажуугаар хүн орхоодой, гүнждийн үр, улаан лууван, шанцайн зэрэг ургамлууд устаж үгүй болсон гэжээ. Хэт халалтаас болж ургацаа алдсан фермийн аж ахуй эрхлэгчид жимс, ногоогоо даруй худалдаж үнэ нэмж зарахаас өөр аргагүйд хүрээд байгаа юм. 

Одоогийн байдлаар шанцай 3344 воноос  6310 вон болж нэмэгдсэн бол тарвасын үнэ 28 мянга 310 вон болтлоо нэмэгдсэн байна.

Засгийн газрын зүгээс ирэх есдүгээр сарын 23-нд болох ургацын баяр болох ойртож байгаатай холбогдуулан жимс, хүнсний ногооныхоо үнийг тогтвортой байлгах асуудлаар хэлэлцэж байгаа гэжээ.

Эх сурвалж: Koreatimes

Т. Мядаг 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж