Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо /АЖМХ/-ноос Монгол Улсыг зорин ирэх олон улсын жуулчдын урсгалыг 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар танилцууллаа. Энэ хугацаанд Монгол Улсад нийт 126,382 жуулчин зорин ирээд байгаа аж. Жуулчдын урсгалыг улсаар нь авч үзвэл, ОХУ, БНХАУ, БНСУ тэргүүлж байгаа бөгөөд Япон, Герман, Казахстан, АНУ, Турк, Тайвань зэрэг улсаас ирэх жуулчдын тоо мөн тогтвортой байна.
ОХУ-аас 15,936 жуулчин хүлээн авсан бол Япон улсаас 1,849, БНСУ-аас 2,609, Туркээс 931, Казахстанаас 746, АНУ-аас 554 жуулчин тус тус иржээ. Мөн өмнөх жилүүдийн гуравдугаар сарын нийт жуулчдын тоог авч үзвэл, өнгөрсөн 2025 онд хамгийн өдөр жуулчин хүлээн авсан байна. Дурдвал,
- 2023 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 42,311 жуулчин
- 2024 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 56,622 жуулчин
- 2025 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 73,243 жуулчин Монгол Улсыг зорин ирсэн байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд аялал жуулчлалын тоо буурсан үзүүлэлтэй байсан бол Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг зорин ирэх аялагч жуулчдын тоо эрс нэмэгдсэн нь хилийн мэдээллээс харагдаж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд хоёр сая жуулчин эх орондоо хүлээн авах зорилтыг тавьсан. Жуулчдын урсгал ийнхүү өсөж буй нь Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, сурталчилгаа, олон улсын хамтын ажиллагааны үр дүн бодитоор нэмэгдэж буйн илрэл юм. Цаашид хавар, зуны аяллын улирал эхлэхтэй холбоотойгоор жуулчдын тоо улам өсөх хандлагатай байгаа талаар албаныхан дурдсан байна.

3,576.02






















































Нэргүй 2026-03-26 202.9.40.194
хужааманж бодлгоор уих бүрдүлдгийг юуугаач мэдхгүй худла балай авгайнууд уих гишшүүн мөнгнийтөлөө блдгийнюмшиг худлаа шааж ярьж юуугаач мэдхгүй бол битгий худлаа шааж бай х***а манж бодлоогоор тооцлцн ихнхнийнихужаа манж бодлгоорихужаа манжуудаар бүрдүлдг уих хурл гэдг чинөөрөө хужааманжнэртэй нэрн хүртлхужааманжнэрээр нэрлснхужаа манжбгууллг парлмнт гэх ёстой.х