1992 онд ашиглалтад орсон шинэ хуучин Дарханыг холбосон 2.6 хос км шугам хүүхдийн зулай шиг болж аваарын горимд ажиллаж байсныг холбогдох газруудад мэдэгдэн түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Эрчим хүчний яамтай “Одкон Холдинг” ХХК 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж засвар шинэчлэлтийн ажлыг явуулсан. Тус ажил өнөөдөр /2018.08.21/ дуусаж туршилтын шахалтаа хийж эхэлсэн бөгөөд цаашид ногоон байгууламж, бүтээн байгуулалтыг нөхөн сэргээх ажлыг хийх ажээ.
Эх сурвалж: ДАРХАН АЙМАГ