НҮБ-ын Ерөнхий ассамбей Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцэнэ | News.MN

НҮБ-ын Ерөнхий ассамбей Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Ерөнхий ассамбей Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцэнэ

НҮБ-ын Ерөнхий ассамбей Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцэнэ

Даваа гаригт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ирэх сард болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган буюу ‘’дэлхийн удирдагчдын уулзалт”-ын үеэр Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн хөтөлбөрийн зогсоох арга замыг хэлэлцэнэ гэж мэдэгдлээ.

Тэрбээр хоёр Солонгосын харилцаанд эерэг нөлөө авчирч буй хагацаж салсан гэр бүлүүдийг уулзуулж буй арга хэмжээг ихэд сайшааж байгаагаа илэрхийлсэн байна. Гурван жил завсарласны эцэст гэр бүлүүд дахин уулзаж байгаа нь энэ юм.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар Солонгосын хойгийн  аюулгүй байдал, цөмийн хөтөлбөрийг зогсоох, энх тайван бий болгохын тулд холбоотнуудын зүгээс ямар дэмжлэг үзүүлэх асуудлаар хэлэлцэнэ гэж Гутерреш мэдэгдлээ.

НҮБ-ын 73 дахь удаагийн Ерөнхий ассамблейн чуулган есдүгээр сарын 18-нд нээнэ. Харин есдүгээр сарын 26-нaас өндөр түвшний хэлэлцүүлэг эхлэх аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 26-наас эхлэх Нью Йорк дахь төв байранд болох дэлхийн удирдагчдын хуралд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ёнг Хо нартай уулзана гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREATIMES 

Т. МЯДАГ 

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-21 103.229.120.134

Хамгийн жүжиг газар

Avatar

Зочин 2018-08-21 66.181.185.137

Хамгийн том мөртлөө хамгийн хэрэггүй албан тушаал. Цалин нь гайгүй өндөр л байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж