Хуурамч зайрмаг идсэн бол яах вэ!!! | News.MN

Хуурамч зайрмаг идсэн бол яах вэ!!!

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Хуурамч зайрмаг идсэн бол яах вэ!!!

Хуурамч зайрмаг идсэн бол яах вэ!!!

-Монгол руу хуурамч зайрмаг нийлүүлсэн фирм захиргааны хариуцлага хүлээжээ- 

Сүүлийн үед ОХУ-ын хэвлэлээр хуурамч, чанаргүй зайрмагийг Монгол руу экспортолж байгаа талаар нэлээд шуугьж байна. Энэ тухай https://roskachestvo.gov.ru/researches/icecream/ сайтад нийтэлжээ. Оросын чанарын албаныхан өнгөрсөн тавдугаар сард тус улсын бүс бүрээс 34 төрлийн ванилтай пломбир зайрмагийг дээж болгон авч, чанарын 51 үзүүлэлтээр шалгалт хийжээ. Шинжилгээгээр “Русский холод”, “Волгодский пломбир”, “Эскимос” гэсэн гурван тэмдэгт зайлшгүй шаардлагуудад нийцээгүй төдийгүй Оросын “ГОСТ” стандартаас хэтэрсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг нь тогтоогдсон байна.

Ингээд шалгалтаар Орост үйлдвэрлэж, худалдаалдаг нийт мөхөөлдөсний ердөө л 1/3 нь чанартай гэсэн дүгнэлт гарчээ. Үлдсэн хувь нь тослогийн хэмжээ нь хэтэрсэн, ургамлын гаралтай тос нэмсэн, өтгөрүүлэхийн тулд цардуул нэмсэн байжээ.

Түүнчлэн “Артек”, “Волгоградский пломбир” зайрмагнаас гэдэсний савханцар нян илэрсэн байна. Мөн левомицетин, тетрациклиний бүлгийн антибиотик зэрэг илэрснээс гадна бидний хамгийн их хэрэглэдэг “Золотой стандарт” зайрмаг хүчиллэг ихтэй байжээ.

Мөн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар (bezformata.ru) Оросын үйлдвэрүүд хуурамч зайрмагаа Монгол руу нийлүүлдэг гэв. Тухайлбал, тавдугаар сард Эрхүүгийн нэгэн фирм Монгол руу 1.4 гаруй тонн хуурамч зайрмаг экспортолсон асуудлаар Захиргааны хариуцлага хүлээсэн байна. Эрхүүгийн гаалийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр “ЛЕОВИТ нутрио” компанийн барааны тэмдэгт болох “ДАРТС” зайрмагийг өөр нэгэн үйлдвэр дуурайлган хийж, Монгол руу нийлүүлжээ. Тодруулбал “ДАРТС” нэртэй шоколадтай, самартай 21 мянга 504 ширхэг хуурамч зайрмагийг 28 ширхгээр 768 цаасан хайрцагт хийж Монгол руу гаргасан байна.

Хуурамч зайрмаг орж ирэх үндэслэлгүй

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Оюунцэцэг

Монголд хуурамч зайрмаг оруулж ирсэн эсэх талаар МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Оюунцэцэгээс тодрууллаа.

-Монгол Улс хэдэн орноос хэчнээн хэмжээний зайрмаг импортолж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд энэ 2018 он гарснаар таван аж ахуйн нэгж ОХУ-аас давхардсан тоогоор 95 удаагийн импортоор 15.6 мянган тонн зайрмаг, хоёр аж ахуйн нэгж БНСУ-аас 33.1 тонн зайрмаг импортолсон байна.

-Зайрмагийг хилээр орж ирэхэд ямар шалгалт хийдэг вэ?

-Импортын хяналтыг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын конвенц, олон улсын болон үндэсний стандарт, холбогдох дүрэм, техникийн зохицуулалт зэргийг баримтлан хийдэг. Зайрмаг импортлоход зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх ёстой. Мөн шаардлага хангасан хуулийн этгээдтэй гэрээ хийсэн байх шаардлагатай. Засгийн газрын 233 дугаар тогтоолоор зайрмаг нь их эрсдэлтэй бүтээгдэхүүнд хамаардаг. Уг бүтээгдэхүүнийг импортлоход гарал үүслийн бичиг, үйлдвэрийн чанарын гэрчилгээ, лабораторийн шинжилгээний дүн, худалдааны гэрээ зэрэг баримт бичиг шаардлагатай. Импортлох үед эдгээрт баримт бичгийн үзлэг хийгээд дараа нь бүтээгдэхүүнд биет үзлэг хийдэг.  Ингэхдээ тээвэрлэлт, бүтээгдэхүүний хаяг шошго зэргийг нь шалгадаг. Мөн эрсдэлтэй бүтээгдэхүүн тул импортлох бүрд нь лабораторийн шинжилгээнд хамруулдаг.  

-Зайрмаг импортлоход ихэвчлэн ямар зөрчил илэрдэг вэ?

-Одоогоор зайрмаг дээр ямар нэгэн зөрчил илрээгүй.

-ОХУ-аас Монгол руу хуурамч зайрмаг импортолсон байх юм. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Бид импортоор орж ирж буй бүтээгдэхүүнд биет үзлэг хийдэг, мөн лабораторийн шинжилгээнд хамруулдаг. Тиймээс хуурамч зайрмаг орж ирэх үндэслэлгүй. Импортоор орж ирж буй тухайн бүтээгдэхүүний үйлдвэр нь олон улсын чанарын удирдлагын тогтолцооны шаардлага хангасан байх ёстой. Чанарын удирдлагын тогтолцооны шаардлага хангасан үйлдвэрээс бүтээгдэхүүн импортлох хуультай. Ийм шаардлага хангаагүй бүтээгдэхүүн манайд орж ирэх боломжгүй.

Амтлаг, чихэрлэг зүйл нь архи, тамхитай адил хүнийг донтуулдаг

Мэргэжилтний хэлж буйгаар Монголд хуурамч, чанаргүй зайрмаг орж ирээгүй, тийм боломж байхгүй гэнэ. Харин хуурамч зайрмаг үйлдвэрлэн түүнийгээ Монгол руу нийлүүлсэн гэх фирм бусдын патентыг ашигласан үндэслэлээр ОХУ-д Захиргааны хариуцлага хүлээгээд байгаа юм.

Тус фирмийн бусдын бүтээгдэхүүнийг дуурайлгаж хийсэн зайрмаг Монголчуудын эрүүл мэндэд ноцтой аюул үүсгэсэн бол яах вэ. Тиймээс иргэд дор бүрнээ өөрийн эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай байна.

Зайрмаг хүний биед ямар ашигтай талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяраас тодрууллаа.  

-Зайрмаг хүний биед ямар ашигтай вэ?

-Зайрмагийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хийдэг ч сүүн бүтээгдэхүүнд тооцогддоггүй. Учир нь, зайрмагт агуулагдаж буй тослог, чихрийн хэмжээ, илчлэг өндөртэй тул эрүүл хүнсэнд багтдаггүй. Мөн сахар, илчлэгээрээ чихэр, ундаанаас өндөр найрлагатай байдаг.

-Чихэрлэг зүйл эрүүл мэндэд сайн биш гэдгийг хүмүүс мэддэг хэр нь хэрэглэсээр байгаа. Энэ хэрэглээг хэрхэн зохицуулах вэ?

-Амтлаг, чихэрлэг зүйл нь архи, тамхитай адил хүнийг донтуулдаг. Хэрэглэх тусам давтамж, хэмжээ нь нэмэгдээд л байдаг.  Тиймээс насанд хүрсэн хүн өдөрт 25-30 грамм сахар хэрэглэж болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага амтлаг бүтээгдэхүүнийг долоо хоногт 3-4 удаа хэрэглэхийг зөвлөдөг. Тиймээс идэж, ууж байгаа зүйлээ тооцоолох шаардлагатай. Насанд хүрсэн хүн өдөрт 1800-2400 ккал илчлэг авах ёстой. Үүгээр тооцоолоод өөрийн идэж, ууж байгаа зүйлийн илчлэгийг тооцох шаардлагатай.  

-Иргэд хоолны дараа дессерт болгон зайрмаг идэх нь элбэг байдаг. Энэ хэвшил эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?

-Бидний бие хоолыг шингээх гэж байтал энгийн нүүрс ус агуулсан ундаа, чихэр нь хоол боловсруулалтыг удаашруулж, улмаар шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүйд хүргэдэг.

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-21 64.119.20.55

Pizduu tor zasag gej bnuu? Ogtsruulaachee naad Hurelsuh maliigaa

Avatar

Зочин 2018-08-21 150.129.140.165

Зүгээр л монгол зайрмаг аа идэж байя дөө.

Avatar

Ganaa 2018-08-21 150.129.141.49

Mergejliin hyanaltiinhan ajlaa hiigeecheee

Avatar

Зочин 2018-08-21 112.72.11.117

Umhii orosoos yuch garch medne orosoos hunsnii buteegdehuun oruulahiigzogsoohheregtei

Avatar

Зочин 2018-08-21 182.160.32.71

babulai idej bolohuu.

Avatar

Зочин 2018-08-21 182.160.32.71

oops. “Артек”, “Волгоградский пломбир” зайрмагнаас гэдэсний савханцар нян илэрсэн байна. Мөн бидний хамгийн их хэрэглэдэг “Золотой стандарт” зайрмаг хүчиллэг ихтэй байжээ.

Avatar

Зочин 2018-08-21 66.181.161.91

Gaali bol hahuulid idegdsen gazar mahaih shig sul hil gaalitai gazar oir havid baihgui

Avatar

Намаас тавигдсан дарга нар ичих нүүргүй болж 2018-08-21 122.201.22.210

Мэргэжлийн хяналтынхан мэдэж байсан зөрчлөө хамгаалахад аль хэдийн бэлдсэн хүний үгийг дээрх албан тушаалтан хэлжээ. Уг нь бол оросын талтай мэдээлэл солилцож асуудлыг шалгаж баймаар юм.сан. хуурамч юм болгоныг манай дарга нар хятад оросоос авчирч иргэдээ хордуулахыг улс төрийн намууд зөвшөөрч мэдсэн ч мэдээгүй царайлж буй нь ямар гээч бусармаг явдэл вээ

Avatar

энэ 2018-08-21 64.119.20.42

Цагаанхүү даргаа импортлосон улс нь хуурамч гээд бхад манай байцаагч тийм юм бхгүй гээд бгааг юу гэж ойлгох вэ??? Ерөнхий сайд, шадар сайд нар арга хэмжээ авч ажлаас нь чөлөөлөөчээ…арай л юмаа…. орос хятад хог ипсээр хорт хавдар тусаал ….

Avatar

Зочин 2018-08-21 64.119.16.155

oros ah nar maani duu nartaa tegej handah yosgui.huuramch medeelel

Avatar

Зочин 2018-08-21 122.201.21.253

Ха ха ха аая чи оросын дүү шаас.Үхсэн баасны чинь Орос ах вэ!Монгол тэгээд дүү нь үү тэ!!!Миний Монгол 2500 жилийн түүхтэй.Иван дурак бол 200 билүү 300 жилийн л түүхтэй ш дээ!Зүчи хааны үр удам Оросыг байгуулсан юм за!!!Юм унш орк минь!

Avatar

Зочин 2018-08-21 202.9.42.15

Хуурамч зайрмагнаас гадна гадуур зайрмагны машинаар хийж байгаа зайрмаганд шинжилгээ хийж узсэнуу би нэг жижиг газраас байнга авч иддэг байсан хохний хавдартай болсон судлаад узсэн чинь зайрмагны отгоруулэгч бодис нь хохний хавдар уусгэдэг юм байна

Avatar

zochin 2018-08-21 202.9.42.18

ugui ee ene maliin yrij baigaag haraach ajlaa medehgui suudal buglusun novshnuud bas undeslelgui geed kontortoo suuj baidag

Avatar

mgl 2018-08-21 202.179.11.230

Хийсэн улс нь хуурамч гээд байхад монголчууд хуурамч биш гээд байгаа юу гэж ойлгох вэ? Эх орноо худалдагч новшнууд.

Avatar

Зочин 2018-08-21 66.181.161.46

huuramch zairmag mongol ruu achuulsan oros kompani torguulia tulsun gj bhad mongoliin mergejliin hynaltiin ene baitsaagch orj ireegui gd bultiitel hudlaa yriad bhiin yana da ene tenegiig

Avatar

Зочин 2018-08-21 202.126.89.170

Huuramch bdag shu, harhad yah adil gehde tsaanaa hudalaa amttai, guril n tsaas shig neg l uur!!!

Avatar

Zochin 2018-08-21 218.189.10.66

Oyuntsetseg baitsaagch hudlaa yarihaa boliochee ichij amidar l daa… Tanai hyanaltiin systemd ajillaj baigaa hun bur l ajil yaj yavagdaj baigaag medej baigaa sh dee. Hogiin yum hiigeed l suutsagaadag bizdee.

Avatar

mongols 2018-08-21 103.229.177.50

Zairmag idmeergyu bolchloo.

Avatar

Zochin 2018-08-21 218.189.10.66

Mergeliin hyanalt ajilaa hiihgui baigaa yumchin yaj medeh yum. Mergejliin hyanaltiin laboratory bolon baitsaagch nariin ajliin hariutsalaga denduu sul standartad niitsehgui shinjilgeenii dun garlaa gehed davtaan shinjilgee gej oruulaad l zugeer hariug ni gargadag sh dee. Tegeed ichihgui orj ereh undesgui geh yum…

Avatar

Зочин 2018-08-21 112.72.11.119

Гүй тэгээд ороод ирцэн гээд байгаа юм биш үү? Уг нь гэрээрээ зайрмаг хийх их амархан. Сүү таргийг тэнцүү хэмжээтэй найруулж миксердээд жаахан чихэр, жимс нэмээд хүнсний бээлийнд хийж хөлдөөгөөл болоо. Жүүс гэхэд л худалдаж авах шаардлагагүй. Жимсээ түүж ирээд эсвэл аваад миксердэж буцалсан халуун ус руу хийгээд жаахан чихэр нэмээд болоо. Шарсан тахиа түргэн хоол худалдаж авах хэрэггүй. Гэртээ гар аргаар бэлтгээд идчихэж болно. Хүссэн жороороо. Паста, майонез, кетчуп, бэлэн амт оруулагч бага хэрэглэ. Шарж болгох хүнсэнд жаахан розмари цац. Ингээд л гүйцээ. Тэр худалдааны элдэв гоё амтууд чинь цаанаа бөөн хор байдаг юм шүү дээ. Авдаг юм гэхэд хааяа л авч идэж бай.

Avatar

Зочин 2018-08-21 182.160.4.1

Авилга авч хуурамч зайрмаг оруулчихаад худлаа гэж гүрийхээ боль.

Avatar

Зочин 2018-08-21 202.126.89.70

ЯВУУЛСАН УЛС НЬ ХУУРАМЧ ЗАЙРМАГ ОРУУЛЧИХЛАА ГЭЖ ХАЛАГЛАЖ БАЙХАД МАНАЙ МХ-ЫН ЛАБОРАТОР НЬ ШИНЖИЛЖ МЭДЭХГҮЙ ГӨӨ МӨН ХЭЦҮҮЕЭ !!! БАС Л 60- ТЭРБУМ БҮРДҮҮЛЭГЧИД СУУЖ , АРД ИРГЭД , АЛТАН ҮРСЭЭ ХОРДУУЛЖ СУУНА ДАА !!!

Avatar

Зочин 2018-08-21 59.153.113.231

ugaasaa heden tsaas gart ni atguulahad yu ch hiihees butsahgui l garuushdeee

Avatar

зочин 2018-08-21 182.160.0.171

абсолют дэлггүртэй адил байдал зайрмагт гараа юу даа

Avatar

Зочин 2018-08-21 203.91.114.244

МХЕГынхан юугаа мэддийн. Яг адил савалгаатай байхад ялгаж чадах уу

Avatar

Altaa 2018-08-21 202.179.26.37

Mergejiliin hynaltinhan ajlaa hiideggui zugeer jishee helhed duuhee delguur shingen suu zaraad olon jil bolj baigaa gehdee suuliin ueiin suunees dandaa shiwter unertddeg bolson heleed nemergui manaih labortoritoi gedeg gereet suugee ugdug perm huwi humuus ni uneeniihee deleng ugaadaggui zawaan unendee yamarch arga hemjee awdaggui iim l bna

Avatar

Зочин 2018-08-21 66.181.161.28

Мэргэжлийн хяналт хуурамч эсэхийг мэдэхгүй шт…

Avatar

Зочин 2018-08-21 66.181.161.74

Mongoldoo hiigeed bollood baidag amt chanaraar haanch gologdohgui zairmagiig avch id. Orosluu zugeer mungu ursaad orood baidag. Bas deer deer itgelt hamba geed mumid murgun geed bid ch orosuudad sain segsruulj bain daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж