Хууль зүйн байнгын хороог энэ долоо хоногт хуралдуулна гэв

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Хууль зүйн байнгын хороог энэ долоо хоногт хуралдуулна гэв

Хууль зүйн байнгын хороог энэ долоо хоногт хуралдуулна гэв

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2018.08.21/ мэдээлэл хийлээ. Тэрбээр 60 тэрбумтай холбоотой асуудлаар прокурорын газар болон УИХ-ын даргаар тодорхой тайлбарууд авсан бөгөөд энэ долоо хоногтоо багтаан Хууль зүйн байнгын хороог хуралдуулна гэлээ. Хууль зүйн байнгын хороо хуралдсан тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулах эсэхийг тодорхой болгох юм байна.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хоёр ч удаа хуралдаж, хуулийн дагуу Хууль зүйн байнгын хороог хуралдуулсны дараа ээлжит бус чуулган зарлах эсэхийг тодорхой болгох чиглэл өгсөн.

Үүний дагуу ийнхүү энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хуралдах бололтой. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ээлжит бус чуулган хуралдуулах гарын үсэг зурсан гишүүдтэй уулзах юм байна. Энэ уулзалтаар цаашид хэрхэх талаараа ярилцана гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж