Тайвань дахин нэг холбоотноо Бээжинд алдлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Тайвань дахин нэг холбоотноо Бээжинд алдлаа

Тайвань дахин нэг холбоотноо Бээжинд алдлаа

Эл Сальвадорын ерөнхийлөгч Сальвадор Санчес Серен Тайваньтай дипломат харилцаагаа тогтоохын оронд БНХАУ-тай дипломт холбоо тогтоох болсноо үндэсний телевизээрээ дамжуулан ард иргэддээ зарлажээ.

Тайвань нь одоогоор дэлхийн 17 улстай дипломат харилцаатай байдаг. Эдгээр улсуудын ихэнх нь төв Америкийн Белиз, Науру зэрэг ядуу буурай орнууд байдаг аж. Төв Америкийн орнуудын дундаас Номхон далайд гарцгүй улс нь зөвхөн Белиз аж.

Тайванийн Гадаад хэргийн сайд Жосеф Ву хэвлэлийн бага хурлын үеэр ‘’Бид Хятадтай мөнгөний өрсөлдөөнөө үргэлжлүүлэх бодолгүй байна. Хятадын Тайваньд үзүүлж буй дарамт биднийг ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө бат зогсох урам зоригийг илүүтэй өгч байна’’ гэжээ.

Эл Сальвадорын засаг захиргаа  өнгөрсөн жил Тайванийн боомтод их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байсан боловч үнэлгээ хийгдсэний дараа "тохиромжгүй төсөл" хэмээн цуцлахаар болсон юм.

Эл Сальвадор улс Хятадтай дипломат харилцаа тогтоох тухайд Тайванийн эрх баригчид дургүйцлээ илэрхийлсний хариуд ‘Тайвань бол Хятадын нэг хэсэг. Тиймээс ямар ч улс орнуудтай албан ёсны дипломат харилцаа тогтоох эрх байхгүй’’ гэж Хятадын эрх баригчдын зүгээс тайлбарлажээ.

Даваар гаригт Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вен Тайваныг гадаад орнуудтай харилцаа тогтоохыг хааж байгаа Хятадын дарамт шахалтад бид толгой гудайхгүй гэж мэдэгдсэн юм.

Эл Салвадор улс нь ерөнхийлөгч Цайг 2016 онд ерөнхийлөгч болсноос хойших Тайваньтай харилцаа тогтоохоос татгалзсан тав дахь улс болж байна.

Цай Ин Венийг Тайванийн ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Хятад, Тайванийн дайсагнал эрчимжиж эхэлсэн юм. Цай Тайванийн тусгаар тогтнолыг дэмжсээр ирсэн юм.

эх сурвалж: Reuters 

Т. Мядаг 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж