Эдийн засагч Х.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ойрхи Дорнодод үүсээд буй дайн дэлхийн эдийн засаг, газрын тосны салбарт хэрхэн нөлөөлж байгаа вэ?
-Дэлхийн газрын тосны төв гэдэг онцлогтой булангийн орнуудад дайн эхлээд сарын хугацаа өнгөрч байна. Израиль, АНУ-ын хамтарсан хүч Иран улс руу дайрсан нь улс төр, эдийн засгийн томоохон шалтгаантай. Өнгөн дээрээ Израилийн дайн мэт харагдаж байгаа боловч АНУ-аас газрын тосны төвийг бүрэн эрхэндээ байлгах стратегийн далд зорилготой гэж харагдаж байгаа. Хэдийгээр АНУ-ыг булангийн орнуудын газрын тосыг эрхэндээ байлгадаг гэж үздэг байсан ч, тийм байгаагүй. Энэ удаагийнх улс төрийн шат дараалалтай том нүүдэл. Үүний өмнө АНУ газрын тосны өөр нэг том нийлүүлэгч болох Венесуэл улс руу дайрсан. АНУ Венесуэлд хийсэн довтолгоор дэлхийд тэргүүлэх газрын тосны нөөцийг хяналтдаа авсан. Одоо булангийн орнуудын нөөцийг бүрэн хянах зорилготой байна. Венесуэл болон булангийн орнууд нийлээд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн дийлэнх хувь шүү дээ. Энэ хэмжээний газрын тосны нийлүүлэлтийг хянана гэдэг нь гол худалдан авагч, АНУ-ын стратегийн гол өрсөлдөгч БНХАУ-д нөлөөлөх нүүдэл гэдгийг шинжээчид онцолж байгаа. БНХАУ улс төрийн найрсаг харилцаатай байсан Венесуэлээс газрын тосны хэрэгцээнийхээ ихээхэн хувийг хямд үнээр авдаг байсан. Ираны газрын тосны томоохон худалдан авагч ч БНХАУ. Тус улс дэлхийн газрын тосны хамт том худалдан авагч учраас Венесуэл болон булангийн орнуудаас импортынхоо 50 орчим хувийг хангаж байгаа. Иран, тэр тусмаа Ормузын хоолойд дайн эхэлснээр газрын тосны нийлүүлэлт гацаанд орсон. АНУ ийм байдлаар стратегийн томоохон цохилт хийгээд байна.
-Энэ нөхцөл байдал олон улсын зах зээл дээрх газрын тос, шатахуун түлшний ханшид ямар өөрчлөлт үзүүлж байгаа вэ?
-Иран улс зэвсгийн хүчээр үзэж байна. Булангийн орнууд дах АНУ-ын цэргийн баазууд цохилт өгч байгаа. Мөн Ормузын хоолойг хааж, газрын тосны нийлүүлтэд хяналт хийх замаар эдийн засгийн цохилт өгөх давхар бодлого баримталж эхэлсэн. Булангийн орнуудын газрын тосны агуулах бааз болон цооногт цохилт хийж байгаа. Ормузын хоолойгоор дэлхийн газрын тосны тээврийн 25 хувь дамжин өнгөрдөг. Энэ хариу арга хэмжээ нь зөвхөн АНУ, БНХАУ дэлхий даяар хямрал нүүрлэх үндэс болоод байна. Иранаас баримталж буй дэлхийн улс төр, эдийн засагт цохилт өгөх талаас энэ тактик амжилттай хэрэгжиж эхэллээ. Европт дайн эхэлсэн цагаас хойш газрын тосны ханш, шатахууны үнэ 65, БНХАУ-д 30, АНУ-д 30 хувь өслөө. Энэ савлагаа олон улсын эдийн засагт нөлөөллөө үзүүлээд эхэлсэн.
-Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн хомсдол Монголд хэрхэн нөлөөлөх бол?
-Дэлхийг хамарсан нөхцөл байдал Монголын эдийн засагт ч сөргөөр нөлөөлөх нь маш тодорхой. Ер нь Ираны дайнаар хязгаарлагдахгүй сүүлийн жилүүдэд Монголд газрын тосны бүтээгдэхүүний хомсдол олон удаагийн давтамжтай болсоор байна. Монгол бол гадаадаас шатахуун, түлшний 100 хувь хараат улс. БНХАУ гадагшаа газрын тосны бүтээгдэхүүндээ хязгаарлалт тавьсан.
Харин ОХУ-ын талаас Монголд хангалттай нийлүүлье гэдэг. Гэтэл бидэнд нөөцлөх сав байхгүй. Монголд шатахуун, түлшний дунджаар 30 хоногийн нөөц байгаа. Олон жилийн өмнөөс нөөцөө нэмэгдүүлэх талаар ярьсан. Өнөөдөр яг хэвээрээ байна.
Энэ чиглэлээр төрийн бодлого, төрийн байгууллагуудын уялдаа холбоо маш хангалтгүй ажиллаж ирсэн. Өөрсдийн хөрөнгөөр шатахууны нөөцийн агуулах барих компани гарч ирэхэд төр өөрөө зөвшөөрөл өгдөггүй. Тухайн компани Сонгинохайрхан дүүргийн шатахуун, түлшний агуулахууд байрладаг Рашаанд өртөө орчимд газар эзэмшдэг. Газар дээрээ нөөцийн агуулах байгуулах хүсэлтээ гаргахад Улаанбаатар хотын захиргаа, Сонгинохайрхан дүүргээс зөвшөөрөл өгөөгүй. Одоо нэмж шатахууны агуулах байгуулах зөвшөөрөл өгөхгүй гэсэн байгаа юм. Шатахууны агуулахын хомсдолын улмаас нийгэмд бухимдал үүсэж, эдийн засаг зогсонги байдалд ороод байхад төрийн байгууллагууд ингэж эсрэг ажиллаж байна.
-Газрын тосны бүтээгдэхүүний ханшийг дагаад эдийн засагт суурь үнэ инфляц өснө. Үнийн дарамт яаж илрэх вэ?
-Персийн буланд болж буй үйл явдалтай холбоотойгоор хамгийн их хожиж байгаа улс бол манай хойд хөрш. Тус улсын газрын тосны экспорт олон жилийн хоригтой явж ирсэн. Хоригийн үеэр ОХУ-аас маш хямд үнээр газрын тос худалдан авч байсан Энэтхэг зэрэг улсууд одоо өссөн үнээр импорт хийж байна. Улмаар ОХУ зах зээлийн давуу байдлаа ашиглан асар их ашиг хийж эхэлсэн. Цаашдаа орлого нь улам нэмэгдэнэ.
Монгол Улсад үнийн өсөлтийн дарамт хаанаас үүсэх вэ гэвэл, урд зүгээс шалтгаалах магадлал өндөр. Хятадад шатахууны үнээс хамааралтай бараа бүтээгдэхүүний өсвөл, Монголд импортоор дамжин нөлөөлнө. Импортын үнэ өснө гэдэг нь валютын ханшийн дарамт юм. Монгол Улсад валютын ханшийн өсөлтийг инфляцаас тусад авч үздэг буруу. Валют ханшийн өсөлт өөрөө үнийн дарамт авчирна. БНХАУ-д бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд, түүнийг худалдан авах валютын хэрэгцээ нэмэгдэнэ.
Нөгөө талаас Монгол Улс ОХУ-аас худалдааны хамааралтай. Одоогоор тус улсын газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүний орлого нэмэгдэж, эдийн засаг нь сайжирч байна. Асуудал нь Сингапурын таваарын биржид газрын тосны бүтээгдэхүүн өссөн. Монгол Улс, ОХУ-тай Сингапурын биржийн үнээр худалдаа хийдэг. Олон улсын биржийн үнэ одоохондоо Монголд нөлөөлж эхлээгүй байна. Үүнд Монгол Улс ОХУ-тай уян хатан харилцаатай байдаг нь нөлөөлж байгаа.
Гэрээний хувьд гурван сар дараалан газрын тосны үнэ өссөн тохиолдолд шинэ хэлцэл эхлүүлэх тохиролцоотой. Одоогоор тэр нөхцөл байдал үүсээгүй байна. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлаас их зүйл хамаарна. Москвагийн Монгол Улсад хандах хандлага харьцангуй уян хатан байж ирсэн. Украины дайн эхлэхэд энэ хандлага бүр тод илэрсэн. Дэлхийн улс төрийн харилцаанд шинэ нөхцөл байдал үүсэхэд нэг нь алдаж, нөгөө нь хожиж байдаг. Энэ жишгээр Украины дайн эхлэхэд ОХУ-тай найрсаг харилцаатай байсан Монгол, Хятад, Энэтхэг зэрэг улсууд хожиж эхэлсэн.
Европчууд ОХУ-ын эсрэг үүдээ хаасан учраас оросууд Азийг чиглэсэн худалдааны бодлого явуулж байгаа. Хятад, Энэтхэгчүүд Оросын газрын тосыг хямд үнээр худалдан авч, цаашаа нь дамлан зарж ашиг олж байсан. Монгол Улс энэ таатай боломжийг ашиглаж чадаагүй. Дотоодын зөрчилдөөний улмаас аюулгүйн нөөцөө нэмэгдүүлэх боломжоо алдсан. Одоогийн нөхцөл байдалд манай талаас оросуудтай гэрээ шинэчлэх таатай хэлэлцээ хийж чадвал шатахууны үнийг тогтвортой байх боломжтой. Уг нь улс төрийн нөхцөл байдал Монгол Улсын талд байгаа.
3,569.17
















































Намчиндагва 2026-03-30 103.212.119.17
МАНАЙ ЭРХ БАРИГЧИД,.ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН ЧАДАМЖГҮЙГЭЭС МАШ ОЛОН АСУУДЛЫГ БУРУУ ШИЙДЭЖ, БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭДЭГ ШҮҮ
Зочин 2026-03-30 103.119.92.1
Ямар чтохиолдолд үнэ өсч л таарна бүү үймүүлээд байгаач
сдөсд 2026-03-30 103.168.34.55
энэ муу б**с чинь 2016 онд Монгол Улсыг дампуурлыг зарлах естой гээд байсан
Нэргүй 2026-03-30 202.9.46.92
ядаж 3 сарын хугацаанд, наадмаас өмнө, юуны өмнө засаг авто хөдөлгөөнөө тод хугацаанд тэгш сондгойд шилжүүлэх, иргэд нь илүү зарлага, тансаглалаа хянах (өдөр 2 удаа мах идэх г.м), эрчим хүчний үрэлгэн бдлаа багасгах, худалдаачид нь үнэ өсгөх, амжиж шулахаа багасгах, төр нь элдэв хурал, завөлгөөнөө цөөлөх, шоу цэнгүүнээ зогсоох гм. арга хэмжээ авмаар…,
Би 2026-03-30 202.9.46.92
угаасаа хаврын тарчиг цаг ирж, дэлхий дайн, эдийн засгийн хямралд өртөж, энэ улам өргөжин тэлэх цаг ирсэн бна, иргэдийн жаахан бүсээ чангалж, баярхуу цамаан зангаа татаж, төр нь бодит бдалд тохирсон жаахан хатуу арга хэмжээ авах цаг…
Баяр 2026-03-30 202.9.46.92
бодит байдлаас хаа зайлах вэ? хэлэлцээ хийнэ, бодит нөхцлөөс давсан хангалт авна гэх нь бас л нөгөө сонгууль угтаж амлалт өгөх, мөнгө тараахтай утга нэг, манай улс төрийн нэгэн арга барил учир нэг удаа амьсгаа авах л асуудал л даа. тэгээд хойд "ах" нар ийм нөхцлийг тооцоолоод анаад сууж бгааг анхаарах ёстой. ер нь улс орнууд юуны өмэө төрийн чадаха зүйл, бодит нөөцдөө тулгуурлан хүндрэлийг даван туулахыг гол зорилтоо болгодог. гэтэл бид намайг хэн нэгэн аварна гэсэн хүлээлттэй.
нөөцийн сав бариулдаггүй нь хэний эрх ашиг вэ? 2026-03-30 103.212.162.58
Нефтийн үйлдвэр барьлаа гээд 10 жил бүтсэнгүй. Одоо тэгээд нефтийн нөөцийн сав нэмэж барих гэхээр бас зөвшөөрөл өгдөггүй нь ямар учиртай юм бэ??? Зориудаар Монгол улсыг хорлоод байгаа юм уу? Зориудаар нефть бензиний нөөцгүй болгож хомсдол үүсгэж бензиний үнэ нэмэх бодлого уу?
Нэргүй 2026-03-30 66.181.182.188
МАНын пизууд монголыг самарч бхйна даа
хаа байна тэр бэнзээний үйлдвэр, нэфтээ хятадад гаргачихаад гаднаас бэнзэн авч байдаг улны тэнэгүүд дэлхийд өөр баына уу
Зочин 2026-03-30 103.229.121.43
МАН дэндүү удаан засаг барьж байгаа учраас авилга луйвар Монголыг өрөнд оруулсан тооцоо үр ашиггүй хотынхны төслүүд хот хөлөөгийн хүн амын зохистой харьцаа алдагдаж хөдөө эүэнгүүй болж хотын хүн ам машины төвлөрлөөс иргэд эрүүл мэндээрээ хохирох зэрэг үзэгдлүүд диылдэхээ баылаа Эрс шинэчлэл хэрэгтэы
зочин 2026-03-30 66.181.189.63
Ардчилагч гэх бүлэг хулгайч, луйварчдын эрс шинэчиллийг монголчууд сайн мэднэ, Монголыг сүйрүүлж ,иргэдийг ажилгүй болгож гудманд бөөнөөр нь гаргасан,Үйлдвэрлэл гэх бүхнийг төмрийн хогонд ачуулсан, Үүний хор хохирлыг монголчууд одоо хүртэл биеэрээ амссаар байна,Харин ялангуяа урд хөршийн эдийн засаг эрс сэргэж, эрчимтэй хөгжүүлэх эхэлснээр нүүрснээс эхлээд манай байгалийн баялаг үнэд орж бид сүйрлээс аврагдсан, Гэтэл ардчилагч гэх энэ бүлэг луйварчдын атаат дайсан нь манай хоёр хөрш болсон
Дорж 2026-03-30 202.126.88.138
нефтын үилдвэртэй болж байж. урт хугацааны нөөц бүрдүүлэх байх
Нэргүй 2026-03-30 202.126.91.212
яг иймэрхүү хүмүүс орос ахын сайн дүү байдаг юм. андашгүйдээ нас, царай зүс, өмссөн хувцас гээд л. сайн дүү нарынхаар бол орос ах маш уян зөөлөн хандаад байхад ашиглаж чаддаггүй, аваачээ гээд байхад авч чаддагүй гээл. Бидний хувьд унхиагүй байгаа нь үнэн. гэхдээ ах нарын оролцоо ч маш их бий
Нэргүй 2026-03-30 103.168.34.18
Чиний гужаагийн далд нөлөөллөөр монгол улс нефтээ боловсруулах үйлдвэргүй гужаа руу түүхий эдээ гаргадаг түүхий бааз колони улс нь болсон чи мэтийн урд зүгийн гарвальтнуудыг бээжин дэвсгэр баазаа болгон оросын эсрэг үзлийг нийгэмд түгээдэг гэж байгаа хятад орос 2 дээд түвшиндээ найзархаж байгаа боловч монгол дахь нөлөөллөө тогтоохын тулд тэмцэл явагдаж байгаа оросыг үзэн ядуулахын тулд гятадууд монгол дахь гужаагиын хурлийзуудыг5 р цуваа болгон ашигладаг гэж байгаа
Нэргүй 2026-03-30 202.131.225.197
shathuunii bitgii hunsee hadgalah oligtoi sav bhgui bj
Зочин 2026-03-30 103.229.121.43
Нчмбаатар болон хотынхон шаиахууны агуулах бариулдаггүй юм байна ямАН аас асуумаар байна Яагаад танай намын хотынмдарга чинь Монголыг хорлож байхад ингээд өөгшүүлэээд баыдаг пм бэ язөвхөн Хятадаас шатахуун аьах зорилготой баысан уу ягэтэл Хятад экспорртоо зорсооёихсон
зочин 2026-03-30 66.181.189.63
Монголыг жинхэнэ хорлогчид, бол гадны тавиул, төрийн эрхийн төлөө юу ч хийхээс буцахаа байсан, шуналдаа идэгдсэн АН гэх бүлэг хулгайч луйварчид
нөөцийн сав бариулдаггүй нь хэний эрх ашиг вэ? 2026-03-30 103.212.162.58
тэгээд МАН төр барьж байгаа мөртлөө нөөцийн сав барихыг хориглоод зөвшөөрөл өгөхгүй гацаагаад байгаа нь хэний ЛОББИ вэ? Хэний эрх ашгийг хамгаалсан ажиллагаа вэ?
зочин 2026-03-30 66.181.164.157
Яг үнэн Монголчуудаас өөрснөөс нь шалтгаалдаг. аль хэдийн нөөцийн саваа бэлдээд бүтэн жилийн нөөцтэй байх ёстойшдээ.
МАН хулгайчууд хулгайгаа хийх гээд саваа ч хийж чадаагүй.
Нефтийн үйлдвэр бүтэн 10 жил болж байна. Бас л хулгай яачихсан шунал нь дуусдаггүй новшнууд вэ.
зочин 2026-03-30 66.181.189.63
Манайд бензин шатахууны ч, хоол хүнсний ч хангалттай сав агуулах байсан ,Ардчилагч гэх бүлэг хулгайчид хувьчлал нэрийн дор агуулах сав бүү хэл үйлдвэрлэл үйлчилгээ нийгмийн баялаг, бүх зүйлийг устгаж ихэнхийг нь өөрсдөө цусалсан, Хүүхэд,төрөл төрөгсөд, гэр бүл ,омог аймгөаараа гадаадад гарч луйврын хөрөнгөөр тансаглан жаргаж байна
Нэргүй 2026-03-30 103.212.162.58
Юу яриад байгаа юм бэ? Нефтийн сав байхгүй болоод нөөцгүй байна гээд байхад. Олон их наяд төгрөг нөөцийн сав б барьхад зарцууллаа, хуваариллаа өглөө гэсэн Одоо болтол нэг ч сав баригаагүй. мөнгө нь алга болсон. Сав барих гэхээр хотын захиргаанаас зөвшөөрлийг нь өгдөггүй. Ийм балай төр засаг гэж байх уу? Энд нэг тийм нууцлаг нөхдүүдийн эрх ашиг яваад байна. Тиймээс нөөцийн сав бариулахгүй байна.