Ирц бүрдэхгүйгээс Байнгын хороо  хуралдаж чадахгүй байна

Ирц бүрдэхгүйгээс Байнгын хороо  хуралдаж чадахгүй байна

Ирц бүрдэхгүйгээс Байнгын хороо  хуралдаж чадахгүй байна

УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүйгээс өнөөдөр /2026.03.25/хуралдах товтой Байнгын хорооны хуралдаан хойшилсоор байна. Тодруулбал, 09:00 цагт УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаанаа эхлүүлж Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байсан юм.

Мөн 11.00 цагт Аялал жуулчлалын дэд хороо хуралдаж, Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын нэгжийн үйл ажиллагаатай танилцах, салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсохоор төлөвлөсөн ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшлов.

Энэ цаг мөчид буюу 13:00 цагт УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаанаа эхлэх ёстой ч хэрхэх нь тодорхойгүй байна. Тус хуралдаанаар Татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Мөн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протколын төсөл хэлэлцэх ёстой билээ.

Өнгөрсөн долоо хоногоос эхтэй парламентын гацаа ийн энэ долоо хоногт ч үргэлжилж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн хуваагдсанаас өнгөрсөн долоо хоногоос эхлэн 10 гаруй гишүүн нь шалтгаангүйгээр чуулганы хуралдаандаа оролцохгүй тасалсан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн дотоод сонгуультай холбоотойгоор УИХ-ын ажилд санаа тавих боломжгүй байгаагийн дээр УИХ-ыг Н.Учрал дарга удирдаж байгаа тохиолдолд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Үндэсний эвсэл эрх баригч нар ирцээ бүрдүүлэх ёстой гэх шаардлага тавьж байгаа. ХҮН нам, ИЗНН-ууд чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанд оролцохоор ирж байгаа ч хоёр том намын бүлгийн гишүүд нь ирэхгүйгээс хууль тогтоох байгууллагын ажил ийнхүү гацаанд ороод байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 2026-03-25 202.9.46.28

ХУРАЛАА ХИЙЖ ЧАДАРГҮЙ БАЙГАА УИХ- Г ТАРААВАЛ ЯМАР ВЭ?

Avatar

Нэргүй 2026-03-25 103.10.23.120

УИХ тар дахин сонгууль явуул.

Avatar

зочин 2026-03-25 66.181.189.63

Хууль нь ийм юм бол яах ч билээ, УИХ-ыг бүхэлд нь, хязгааргүй хугацаагаар гацааж болох хуультай юм байна, Энэ нь ардчиллын нэг гол зарчим юм байна, Ямар ч сонгууль явуулсан ч, нэг нам хэт үнэмлэхүй олонх биш бол байдал өөрчлөгдөхгүй бололтой юм, Төрийн үйл ажиллагаагүй л амьдарцгаахаас

Avatar

Нэргүй 2026-03-25 188.162.249.133

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Тэмүүл 2026-03-25 124.158.107.162

бөөрөнхийлөх хэрэггүй, АН-аас болж хуралдаж чадахгүй болжээ гэж бичих хэрэгтэй, тэхгүй бол МАН муухай харагдана.

Avatar

Фафафафа 2026-03-25 202.9.46.75

Та нар сайхан харагдаж байгаа юмуу хулгайчдын намынхаан!!

Avatar

Нэргүй 2026-03-25 202.9.46.28

УИХ ХЭД ХОНОГ ХУРАЛДАЖ ЧАДАХГҮЙ БОЛ СОНГОГЧИД ТҮҮНИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Avatar

Нэргүй 2026-03-25 188.162.249.133

35 жил туршилт хийж байгаа Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин, бур а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгуулага нээлтээс бусад уед ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй, суулдээ Монгол улсын иргэдээс ч санал авалгуй оорсдоо шургалсан ядаргаатай байгуулага хэдий болтол орших вэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ???????????????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж