Александр Овечкин болон түүний эхнэр Настя нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Александр Овечкин болон түүний эхнэр Настя нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Александр Овечкин болон түүний эхнэр Настя нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Шайбтай хоккейн энэ цаг үеийн дэлхийн шилдэг тамирчин, Хойд Америкийн ҮХЛ-н Вашингтон Капиталс багийн ахлагч Орос залуу А.Овечкины хувьд 2018 он амжилт, баяр бахдал дүүрэн жил болж байна. Тэр энэ жил 14 жил зүтгэсний эцэст Стэнлийн цомыг хүртэж Хойд Америкийн ҮХЛ-н оргилд нь гарсан. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө түүний эхнэр, Оросын алдарт жүжигчин В.Глаголевагийн охин Настя Шубская анхны хүүхдийг нь А.Овечкинд төрүүлж өгсөн байна. Түүний эхнэр Настя өнгөрсөн бямба гаригт төрсөн бөгөөд хосууд хүүдээ Сергей Александрович Овечкин гэдэг нэр өгч инстаграм хуудсаараа дамжуулан танилцуулжээ.

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж