Трамп: Тиймээ, Ким бид хоёр дахин уулзах болно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Трамп: Тиймээ, Ким бид хоёр дахин уулзах болно

Трамп: Тиймээ, Ким бид хоёр дахин уулзах болно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай дахин уулзах бодолтой байгаа талаар ярьжээ. Вашингтон хотноо орших Цагаан ордонд Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2018.08.21/  Ройтерс агентлагийн сэтгүүлчдийг хүлээн авсан бөгөөд тэдний тавьсан асуултуудад хариулсан байна.  2017 оны нэгдүгээр сард Дональд Трамп засгийн эрхийг авснаасаа хойш Хойд Солонгосын асуудлыг шийдвэрлэхээр ажилласан нь үр дүнд хүрч олон дэвшилт гарсан.

АНУ-ын өмнөх эрх баригчид Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох талаар 30 жил ажилласан бол Дональд Трамп ердөө гурван сарын хугацаанд үр дүн гаргасан юм.

“Бидний дунд олон сайн зүйлс тохиож байгаа” хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп дурдсан боловч тэрбээр БНХАУ худалдааны дайнаас болж өмнөх шигээ туслахаа больсон хэмээн шүүмжилжээ.  “Би Хойд Солонгосын цөмийн зэвсгийг,  мөн пуужингийн туршилтыг зогсоосон. Үүнд Япон улс баяртай байна. Одоо юу болох вэ? Хэн ч мэдэхгүй… цаашид юу болохыг ажиглах хэрэгтэй. Би түүнд дуртай, тэр ч надад дуртай. Ямар ч баллистик пуужин хөөрөхгүй. Би Ким удирдагчтай сайн харилцаа холбоотой учир энэ биднийг ойлголцоход хүргэдэг” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамд сэтгүүлчдэд ярьсан байна

Мөн түүнээс сэтгүүлчид Хойд Солонгосын удирдагч Кин Жонг Унтай дахин уулзах бодолтой байгаа эсэхийг асуухад “Тиймээ, бид дахин уулзах болно” хэмээн хариулсан боловч хаана, хэзээ дахин уузалт товлох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж. Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болох талаар тодорхой арга хэмжээ авч үр дүнд хүрсэн эсэх талаар Ройтерс агентлагийн сэтгүүлчид тодруулахад “Тиймээ, тэд тодорхой хэмжээнд арга хэмжээ авсан гэж итгэж байна” хэмээн Трамп хэлжээ. Гэвч яаж, хэрхэн гэдэг талаар дэлгэрэнгүй яриагүй ажээ.

Эх сурвалж: Reuters
Г. Батмандах

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!