Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Азийн хатан хаан

Азийн хатан хаан

Индонез улсад үргэлжилж буй Азийн наадам амжилттай үргэлжилж байна. Зохион байгуулагч Индонез улсаас ушугийн эмэгтэйчүүдийн тайжичуан төрөлд алтан медаль хүртэж эх орондоо 2 дахь алтан медалийг авчирсан Линдсвэл Квокыг улсынх нь ерөнхийлөгч Жоко Видодо “Азийн хатан хаан” хэмээн нэрлэсэн байна.

Тэрээр өчигдөр өөрийн твиттер хуудсаар дамжуулан “Линдсвэл Зүүн Өмнөд Азийн хатан хаан байсан бол одоо Азийн хатан хаан болсон. Баяр хүргье” хэмээн жиргэсэн байна. Эх орондоо XVIII Азийн наадмын 2 дахь алтан медалийг авчирсан Линдсвэлд ерөнхийлөгчийнх нь сэтгэл маш ихээр хөдөлсөн бололтой.

Линдсвэл Квок Инчоны Азийн наадмаас энэ төрөлдөө мөнгөн медаль хүртэж байснаас гадна ДАШТ-нээс 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж байсан шилдэг тамирчин ажээ. Ушугийн тайжичуан болон тайжижиан төрөлд өрсөлддөг тамирчин юм. Өнөөдрийн байдлаар зохион байгуулагч Индонез улс таэквондо, ушу, дугуй болон хөндийн өргөлтийн төрөлд 4 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байна.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж