Токио дахь Хятадын Элчингийн хашааг давж орохыг завджээ

Токио дахь Хятадын Элчингийн хашааг давж орохыг завджээ

Токио дахь Хятадын Элчингийн хашааг давж орохыг завджээ

Японы Өөрийгөө хамгаалах хүчний офицер гэх нэгэн хүн Токио дахь Хятадын Элчин сайдын яамны байрны хашааг давж орох гэж оролдсон хэрэг Мягмар гаригийн /2026.03.24/ өглөө гарчээ. Хятад улс энэ хэрэгтэй холбоотойгоор Японы талд эсэргүүцлээ илэрхийлж байна.

Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хийсэн мэдэгдлээс болж хоёр улсын харилцаа хурцдаад байсан билээ.

"NHK"-ийн мэдээлснээр хашаа давахыг завдсан этгээд нь Японы армийн цэрэг бололтой. Түүнийг газар дээр нь баривчлаад, Токиогийн цагдаад хүлээлгэн өгчээ. Энэ хэргээс болж хэн ч гэмтэж бэртээгүй байна. Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин энэ хэргийн талаар мэдэж байгаа, мөрдөн шалгаж байна гэсэн мэдээлэл өгчээ. Харин Токиогийн цагдаагийн газар энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан "Хятад улс энэ хэргийг цочирдон хүлээж авлаа. Мөн хүчтэй эсэргүүцлээ илэрхийлэн Японы талд мэдэгдэл хүргүүлэв. Япон улс Өөрийгөө хамгаалах хүчний бие бүрэлдэхүүнээ зохих ёсоор удирдаж, цагдаж чадсангүй. Хятадын Элчин сайдын яам, консулууд болон ажилтнуудын аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хариуцлагаа биелүүлж чадсангүй. Энэ хэргийг яаралтай мөрдөн шалгаж, хэрэгтнийг шийтгэх, Хятадын талд тайлбар өгөх, урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авахыг бид шаардаж байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-25 202.70.34.70

Пээ мөн сүрхий чухал мэдээлэл байна шүү:

Avatar

Нэргүй 2026-03-25 66.181.178.71

Даваад орчихсон юмаа. Өөрөөр хэлбэл Хятадын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн гэсэн үг. Японы өөрийгөө хамгаалах хүчний алабан хаагч болох хутгаар зэвсэглэсэн этгээдийг барьж саатуулсан байна лээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж