Кеану Рийвс, Винона Райдер нар 26 жилийн дараа

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Кеану Рийвс, Винона Райдер нар 26 жилийн дараа

Кеану Рийвс, Винона Райдер нар 26 жилийн дараа

“Matrix” киногоор дэлхий нийтийн танил болсон алдарт жүжигчин Кеану Рийвс, 90-ээд онд эд шуугиулж байсан жүжигчин Винона Райдер нарын хоёр дахь хамтарсан бүтээл наймдугаар сарын 31-нд нээлтээ хийхээр болжээ. Энэ сард нээлтээ хийх романтик, инээдмийн төрлийн ‘Destination Wedding’ кинонд  тэд хосын дүрийг дахин бүтээх аж.

Тэд 1992 онд ‘Bram Stoker’s Dracula’ кинонд хамтран тоглож байсан юм.

Тэгвэл Винона Райдер Кеану Рийвстэй тоглож буй шинэ киноныхоо тухай E news-т өгсөн ярилцлагадаа "Бид өмнө нь ‘Bram Stoker’s Dracula’ кинонд хамтран тоглож байсан. Энэ удаад ч мөн адил хосын дүрийг бүтээж байгаа. ‘Bram Stoker’s Dracula’ киноны үеэр бид хоёр жинхэнэ амьдрал дээр хуримаа хийж байсан шүү" гэв.

‘’Найруулагч маань ‘Bram Stoker’s Dracula’ киноны хуримын хэсгийг авахдаа Ром руу очиж Ромын жинхэнэ ламтныг авчирч хуримын хэсгийг илүү үнэмшилтэй болгосон. Жинхэнэ хурим шиг ёслол хийсэн. Хэдий киноны хэсэг ч гэлээ би бол түүнтэй жинхэнээсээ хуримаа хийсэн нь гэж боддог’ гэжээ. E news-т өгсөн ярилцлагын үеэр тэд шинэ киноны нээлтийн тухай ярилцлага өгөх үеэрээ тэд ийн ярьжээ.

Винона ‘’Чи хуримаа хийснээ санаж байна уу’’ гэхэд Кеану ‘’Бурхан минь, санаж байна. Тэгвэл бид чинь гэрлэчихсэн хүмүүс юм байна шүү дээ’’ гэжээ.

Эх сурвалж: CNN, E news 

Т. Мядаг 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж