Баруун болон төвийн аймгуудын зарим газар шуургатай байна

Баруун болон төвийн аймгуудын зарим газар шуургатай байна

Баруун болон төвийн аймгуудын зарим газар шуургатай байна

"NEWS" агентлаг өнөөдрийн (2026.03.25) цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.


Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр -14…-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Тэрэлж голын хөндийгөөр -10…-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Туул голын хөндийгөөр 0…-5 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр -2…-7 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор +3…-2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +9…+14 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.

Улаанбаатар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -2…-4 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

Багануур: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

Тэрэлж: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -12…-14 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж