Ньюс агентлаг энэ долоо хоногийн VS буландаа Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хувьд "Б.Энхбаяр нь Бодь Интернэшнл ХХК-ийн захирал Д.Баясгалантай хоёр хүний хамт дөрвүүлээ уулзах үеэрээ нэг удаад 500 мянган ам.доллар, дараагийн удаад 800 мянган ам.доллар буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй талаар мэдээлэл байна. Энэхүү асуудлыг гэрчүүд холбогдох баримтын хамт надад мэдүүлсэн бөгөөд уг материалыг өнөөдөр Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгч байна" гэж мэдээлэл хийсэн. Түүний энэ мэдээллийг Б.Энхбаяр сайд эрс үгүйсгэж, тэр өдрөө мэдээлэл өгсөн юм.
Л.Оюун-Эрдэнэ
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн
-Миний бие “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг "Бодь"-иос хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан байж болзошгүй талаар мэдэгдэж, уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгнө гэдгээ илэрхийлсэн. Тиймээс олон нийтэд өгсөн амлалтаа биелүүлэхээр АТГ-т хүрэлцэн ирлээ.
Энд ирсэн миний гол зорилго нэг. Тэр хүрээндээ асуудлыг хөндөж ярихыг хүсч байна. Нэг сэдвийг хөндөхөд өөр агуулга руу чиглүүлэх оролдлогууд гарч байгаа учраас бодит асуудлыг бодитоор нь ярих нь зүйтэй гэж үзэж байна. Бусад улс төрийн шинжтэй асуудлыг холбогдох түвшинд нь ярих нь зөв.
Би нийт 894 хуудас материалыг дөрвөн бүлэгтэй бэлтгэн Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгөх гэж байна. Нэгдүгээрт, "Бодь"-той холбоотой оффтейк гэрээний асуудал, хоёрдугаарт, нүүрсний сонсголтой холбоотой асуудлууд, гуравдугаарт, Б.Энхбаярын авлигын шинжтэй байж болзошгүй асуудлууд болон холбогдох гэрч, нотлох баримтууд, дөрөвдүгээрт, Б.Энхбаяртай холбоотой бусад авлигын асуудлуудыг тус тус багтаан дөрвөн бүлэгт хуваасан болно.
Нүүрсний хулгай, нүүрсний сонсголтой холбоотой үйл явц хэзээнээс эхэлсэн талаар та бүхэн санаж байгаа байх. 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын валютын нөөц 2.7 тэрбум ам.долларт хүрч буурсан. Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар томилогдоод удаагүй байсан юм. Валютын нөөц яагаад буурсан шалтгааныг тодруулах хүрээнд Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар 362 дугаар тогтоол баталж, олон нийтэд мэдээлэл өгөх асуудлыг хэлэлцсэн.
Үүнд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас ачигдаж буй нүүрсний дийлэнх нь "Бодь" групптай холбоотой оффтейк гэрээний хүрээнд урьдчилан борлуулагдсан, өөрөөр хэлбэл нүүрс экспортод гарч, гаалийн бүртгэлд орж байгаа боловч валютын орлого бодитоор орж ирэхгүй байгаа асуудал үүссэн.
Үүний дараа сайд Ч.Хүрэлбаатар намын бүлгүүдэд мэдээлэл өгч, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онц байдал тогтоосон. Мөн "Бодь Интернэшнл" ХХК-ийн хэрэгжүүлж буй төмөр замын төслийн өртөг анх 600 сая ам.доллараас эхэлж, үе шаттайгаар өссөөр 1.3 сая ам.долларт хүрсэн талаар дурдсан байдаг. Хоёр дахин төсөвт өртөг нь нэмэгдсэн. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нууц гэрээ байгуулж, тендергүйгээр хэрэгжүүлсэн гэх асуудал ч яригдсан. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн оффтейк гэрээ болон нүүрсний асуудлыг шалгах зорилгоор УИХ-аас түр хороо байгуулж, уг хороог УИХ-ын гишүүн Д.Ганболд ахалсан. Гэвч цаашид үйл ажиллагаа нь доголдож, анхаарал сарних нөхцөл үүссэн гэж тухайн үед үзсэн.
Иймд миний бие уг түр хороог шинэчилж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ахлуулах нь зүйтэй гэж үзсэн. Би түүнийг дэмжихдээ Хөгжлийн банкны сонсголыг зохион байгуулсан туршлага болон шударга ёсны байр суурийг нь харгалзан үзсэн. Үүний цаана авлигын асуудал байгаа эсэхийг илчилж чадах уу гэсэн. Мань хүн чадна гэсэн. Үүний дагуу УИХ-ын 63 дугаар тогтоол батлагдаж, нүүрсний сонсгол ес хоногийн турш зохион байгуулагдсан. Гэвч энэ хугацаанд оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг хангалттай хөндөөгүй, мөн валютын нөөцтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг дурдаагүй.
Ингээд Б.Энхбаяр эхэлсэн цэгээсээ сонсголын дундуур маш их өөрчлөгдсөн. Энэ нь улс төрийн шахалт байв уу, хувийн ашиг сонирхол байв уу гэдгийг би Б.Энхбаяраас өөрөөс нь тодруулж байсан. Тэгэхэд Б.Энхбаяр "Надад улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна. Ерөнхий сайдаа, уучлаарай" гэж хэлээд гарсан.
Тэр цагаас хойш Б.Энхбаяр бид хоёрын дунд үл ойлголцлууд үүссэн. Мань хүн сайд байхаараа дуугардаггүй, сайд биш болохоороо дуугардаг хүмүүсийн нэг байгаа юм. Ингээд өнөөдөр улс төрийн үйл явц, томилгоогоор учир тайлагдаж байна.
Б.Энхбаяр нь "Бодь Интернэшнл" ХХК-ийн захирал Д.Баясгалантай хоёр хүний хамт дөрвүүлээ уулзах үеэрээ нэг удаад 500 мянган ам.доллар, дараагийн удаад 800 мянган ам.доллар буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй талаар мэдээлэл байна. Энэхүү асуудлыг гэрчүүд холбогдох баримтын хамт надад мэдүүлсэн бөгөөд уг материалыг өнөөдөр Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгч байна.
Түүнчлэн ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотойгоор "Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ ын Тэргүүн дэд даргаар томилогдсон өдрөөс хойш би ажиглаж эхэлсэн. Түүний хувьд Голомт банканд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн Л.Отгонбаяртай хамтарч "Солонго Мөнх партнерс" ХК болон "Легал Линк Си Би Эй" ХК–аар дамжуулан "Тавантолгой төмөр зам" компаниас зөвлөх үйлчилгээний нэрээр нийт 11 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байж болзошгүй талаар дурдагдаж байна.
Түүнчлэн Д.Мөнх-Эрдэнэ нь Б.Энхбаяртай ойрын харилцаатай бөгөөд томилгооны хүрээнд энэ холбоо нь батлагдаж байна гэж үзэж байна. Улмаар хууль зүйн холбогдох асуудлуудыг шийдвэрлэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэж хардаж байна.
Миний хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт олон жил ажилласан туршлагынхаа хүрээнд тодорхой мэдээллүүд авч байсан. Үүний дагуу Д.Мөнх-Эрдэнэ нь албан тушаалд очсоноосоо хойш "Бодь Интернэшнл" ХХК болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой гэрээ, цахим мэдээллийг устгах, өөрчлөлт оруулах зэрэг оролдлого хийсэн байж болзошгүй гэх мэдээлэл байна.
Мөн өөрийн өмнө нь холбогдож байсан компанийн хувьцаа эзэмшлээс татгалзах, намтар дахь холбогдох мэдээллүүдийг өөрчлөх зэрэг үйлдлүүд хийсэн гэх мэдээлэл бий. Түүнчлэн 2019–2021 оны хоорондын замын хяналтын камерын мэдээллийг устгах оролдлого хийж байж болзошгүй тухай ч дурдагдаж байна. Иймд уг асуудлыг нэн яаралтай шалгах, шаардлагатай тохиолдолд Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн мөрдөн шалгахгүй бол нотлох баримтыг устгах эрсдэлтэй гэж үзэж байна.
Мөн "Бодь Интернэшнл" ХХК-ийн оффтейк гэрээ анх 600 сая ам.долларын төсөвтэй эхэлсэн ч 1.3 тэрбум ам.долларт хүрч өссөн асуудал нь дээрх бүх нөхцөл байдалтай холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Б.Энхбаяр
ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн
-Ямар ч аргаар хамаагүй гүтгэн, барьцалдаж байгаа мэт санагдаж байна. Надад хэлэх үг ч олдохгүй байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ярьсан зүйлд хандаж нэг л зүйл хэлье. Энэ хүн болон холбогдох бүлэглэлтэй холбоотой олон асуудлыг хууль хяналтын байгууллага идэвхтэй шалгаж байгаа. Өнөөдөр хүртэл "14 давхрыг дээрэмдүүлсэн" гэх иргэн өөрөө гарч ирж, олон нийтэд мэдээлэл өгсөн. Тухайн иргэнийг гэрчийн хамгаалалтад авна. Хэргүүд нь тогтоогдож эхлэхээр өөрсдийгөө хамгаалах зорилгоор худал мэдээлэл тарааж байна. Эрүүгийн хуульд гүтгэх заалт байхгүй болсныг илт ашиглаж байна. Хүнийг гүтгэсэн гэх гэмт хэрэг байхгүй болсныг улаан цагаан ашиглаж байна. Энэ нөхөр "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орохдоо "1.3 сая ам.долларыг удаа дараагийн үйлдлээр авсан гэж мэдээлсэн. Намайг өнөөдөр хоёр удаагийн үйлдлээр 1.3 сая ам.долларын авлига авахдаа дэргэдээ дөрвөн хүнтэй байсан гэсэн. Энэ хүн гэрч гээд байгаа хүмүүсээ яагаад гаргахгүй байгаа юм бэ. Хоёр цагийн бичлэгээ яагаад цацахгүй байгаа юм бэ. Юуг нь нуугаад байгаа юм бэ. Би бол тодорхой нэр ус, үйл баримтуудыг шууд гаргадаг. Энэ хүн тоймтой юу ч ярихгүй байна.
"Голомт" банкнаас "Бодь" группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалангаас мөнгө авсан юм уу, А.Амундрагаас авсан гээд байгаа юм уу. Энэ хүн өөрөө А.Амундратай найз шүү дээ. Өөрийнхөө үйлдсэн бүх хэргүүдийг ямар ч үндэслэл баримтгүйгээр нааж, тогтож үлдэх гэж байна.
Сая юу юу ч яриад байгаа юм бүү мэд. Дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг "Голомт" банкинд ажиллаж байсан учраас "Бодь" группийн баримтууд устгасан гэж хэллээ. Ерөөсөө тийм зүйл байхгүй. Энэ компанийн оффтейк гэрээтэй холбоотой нэг өдрийн сонсголын бичлэг одоо хүртэл байгаа. Би сая нэг өдрийн сонсголын бичлэгийг өөрийн цахим хуудаст дахин тавья. Арцтын аманд буюу Богд ууланд нүүрсний мөнгийг угааж байгаа тухай асуудлыг би өөрөө илчилж гаргасан. Сая 1.5 сая ам.доллар биш 110 сая ам.долларын хахуулийг "Бодь" компани улстөрчдөд өгсөн гэдэг зүйлийг ярилаа. Энэ бол хүмүүсийн дунд зориуд эргэлзээ үүсгэх санааг агуулж байна. Жишээлбэл, "Тавантолгой төмөр зам" компанийн захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал гэж хүн өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсийн оролцоотойгоор "Голомт", "Капитал" гэдэг Д.Баясгалангийн оффисоос 10 гаруй оффисын байр авсан асуудлыг би сонсголоор илчилсэн. "Гэрэгэ тауэр" гээд байгаа Тэмээтэй хөшөөний хажууд байгаа газар бол "Монгол Хьюндай Автомотив" гэж компанийн мэдэлд байсан газар. Энэ нь Х.Баттулгын хамаарал бүхий компани. Энэ газар дээр "Голомт"-ын оролцоотой хөрөнгө оруулснаар "Гэрэгэ тауэр" баригдсан талаар би анх илчилсэн. Энд Н.Удаанжаргал, Б.Ганхуяг нарын оролцоотой байгааг би анх хэлсэн.
Энэ хүний үг яриа хов жив гэхээсээ илүү сэтгэцийн хувьд эрүүл биш болсон байна. Дүр дүрд хувилаад байдаг. Өөрийнхөө авсан авлигаа яриад байгаа юм биш үү.
Зургаан оффтейк гэрээний дөрвөн гэрээг нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө хийсэн. Би Хөгжлийн банкин дээр зургаан сарын хугацаанд данс хөөж, шалгалт хийсэн. Нэг сар гаруй хугацаанд данс хөөж амжаагүй. Өөрөөр хэлбэл, "Бодь" гэдэг компани руу орсон мөнгө хаашаа хаашаа задарсныг өөрөө шалгах гэсэн боловч хугацаа байгаагүй. Би Д.Баясгалан гэдэг хүн рүү маш олон удаа шаардлага явуулж байсан. Нүүрсний сонсголыг хянан шалгагч нар үүнийг одоо гэрчлэх ёстой. "Бодь" компани руу удаа дараа бичиг явуулаад байхад хариу өгөхгүй байсан. Тийм учраас энэ байгууллагад хүчээр нэгжлэг хийж, хүчээр санхүүгийн баримтуудыг авах асуудлыг би ярьж байсан. "Голомт" гэдэг чинь системийн том банк учраас салбартаа маш том доргилт үүсч, санхүүгийн том эрсдэл үүсэх байсан учраас шууд сануулж байсан. Тэгээд нүүрсний сонсголын урьд шөнө нь Хууль зүй, дотоод хэргийн яамны бичиг хэрэгт санхүүгийн баримтыг судалж амжихгүй гэж тооцон авч ирж өгсөн. Тэгэхээр нь би 10 хэдэн хянан шалгагч нартайгаа шөнөжингөө ухаж, санхүүгийн гүйлгээ баримтуудыг хуурамчаар хийсэн гэдгийг нь нотолж, сонсгол дээр ярьсан. Би А.Амундра, Д.Баясгалан гэж хоёр хүнтэй нэг удаа нүүр тулж уулзаж байгаагүй. Энэ бүх хэргийг харьяаллын дагуу АТГ шалгаж байгаа. Энэ хэрэгт прокурор хяналт тавьдаг. Би хэрэгт шууд нөлөөлж болохгүй. Ийм ноцтой авлигын асуудлыг ярьж байгаа бол яаралтай шалгах шаардлагатай. Өөрсдөө амь тавьж байгаа учраас мөчирнөөс зүүгдээд хуулийн байгууллагын систем рүү дайрч, тогтож үзэх гэж оролдож байна. Би ярьж болох асуудлыг ярьж байна. Яагаад гэхээр энэ төрийн нууцтай холбоотой асуудал. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар О.Алтангэрэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх үед хуралдаанаар маш нууцын зэрэглэлтэй хэлэлцсэн асуудлыг Д.Мөнх-Эрдэнэ, Б.Энхбаяртай холбон ярьж байна. Төрийн нууц учраас ярьж болохгүй байна. Би сайд болоод ажлын хэсэг гаргаж, шалгаад маш нууцын зэрэглэлтэйгээр нь Засгийн газрын хуралдаанд танилцуулчихсан.
3,576.02





















































Нэртэй 2026-03-25 138.199.42.152
Монгол 3,5 сая хүнтэй, хөгжилтэй орны дунджаас доогуур компанийн борлуулалтын орлогоос бага ЭЗасагтай. Тийм болохоор цөөхөн хэдэн хулгайчтай. Тэд нар нь бас хоорондоо нэгнийхээ гэр орноосоо, эх орноосоо хийсэн хулгайг нь мэддэг, дээр нь эв нэгдэлгүй, хүн чанаргүй, тэнэгүүд..
Нэргүй 2026-03-25 103.229.123.242
оюунэрдэнийн сэтгэцийг шалгуулмаар…
Зочин 2026-03-25 202.179.3.135
Амундра гэдэг хүний мэдээллийг яагаад анхаарахгүй байна вэ. энэ хүн гол гэрч биз дээ
Монгол улсын иргэн би. 2026-03-25 203.169.50.8
Энхбаярын ярьж байгаа нь ор үндэстэй шударга байна. Оюукаа чи нутгийнхаа ахад чадуулчаад юу яриад балайраад эргүү төлөг болоод байгаа бэ? Хэрвээ чи Ерөнхий сайд ундусний аюулгүй байдлын 3 гишүүний нэг байсан хүн ийм ч байх гэж дээ жирийн иргэд бид гайхаад мэдэхгүй зүйлийг чи яриад байдаг тэр үед нь яагаад илчилэхгүй яасан юм. одоо юу ч байхгүй чамд ард түмэн итгэхгүй байх ч үгүй шүү? шоовуугаа боль улс төрөөс зайл.
Нэргүй 2026-03-25 66.181.184.46
ЭНХБАЯР АВИЛГАЧ АЛБАН ТУШААЛАА АШИГЛААД БОДИЙН НҮҮРСНИЙ АСАР ТОМ ХУЛГАЙГ НУУЦАД ОРУУЛАХ НЬ Л ДЭЭ
Зочин 2026-03-25 66.181.184.46
НҮҮРСНИЙ СОНСГОЛОО БОДЬ КОМПАНИЙН НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ АВИЛГААР ДАРАГДУУЛСАН ТАВИУЛ ЭНХБАЯР АВИЛГАЧ АЖЛАА ӨГӨӨД ШАЛГУУЛАА
зочин 2026-03-25 66.181.166.196
Данхын хаанчлалын үед аль мөнгөтэй төсөл хөтөлбөр, хамаг ажлыг хамж хийсэн нь Бодь биз дээ, женок, данх, Бодь хэдийн хооронд л асуудал үүсэж дээ, хэрэв Бодь үнэхээр Энхбаярт мөнгө өгсөн бол мэдэх хүн нь данхан толгойт мөн нь мөн л дөө, ер нь бол өөрөө өгүүлсэн ч гээд ойлгочиход болохоор, одоо тэгээд мань хүн нэг сумаар хоёр туулай гэсэн л юм хийж байгаа ухаантай юм болов уу, жаахан болхидуу л юм даа
Нэргүй 2026-03-25 59.153.115.121
Мэдээж би авсан гэж хэлэхгүй нь тодорхой ш дээ ийм ноцтой мэдээллийг зүгээр нэг хүн өгөөгүй засгийн тэргүүн байсан хүн өгч байгаа болохоор үүнд маш анхааралтай хандах ёстой ашиг сонирхолын зөрчил үүсгэхгүйн тулд заавал ажлаас нь чөлөөлж байгаад шалгах ёстой,МАН нэг дайсан олоод хамаг буруугаа тийш чихээд бусад гэмт итгээдүүд нь энхийн цагаан тагтаа болж тоголдог шүү,үнэхээр л ард түмэндээ иргэж ирнэ гэж бодож байгаа бол шударга байгаарай
Зочин 2026-03-25 66.181.176.104
Бодийн Баясгалан ярилцлага өгчээ Оюунэрлэний ярьсан бүх юмыг няцаасан Харин Баттулга Удаанжаргал нарын үед 200 сая доллар зарцуулаад дууссан Тэр манайд хамаагүй гэсэн Овоолсон шороо гээд байдаг ягэтэл газар дээрэээ овоолсон шороо ч байгаагүй юм шүү гэсэн Хэл амтай төсөлд орсон учраас бүх баримтыг нямбай хадгалсан гэсээн
Нэргүй 2026-03-25 172.58.244.152
Ийм өлөн зэлмүүн өссөн, хов хөөцөлдөх өс хонзон өвөр лөхөөс өөр ид шидгүй, улны юмнуудыг завхайн заамлаар өөд нь гаргаж ирж, төрөөр тоглуулсан манай намын буруу!МАН маань Баяраас хойш Миеэ, Хүүк, Данх нтр гсн хачин дүнхүү юмнуудаар удирдуулаад их л доошоо ор сон доо, одоо эргэж сэхэхэд хэцүү л байх шүү !!!