"Жил бүр шар усны үерт өртдөг 100 айл байна"

"Жил бүр шар усны үерт өртдөг 100 айл байна"

"Жил бүр шар усны үерт өртдөг 100 айл байна"

Нийслэл хотод хаврын улирал дөхөх тусам иргэдийн санааг зовоодог нэг асуудал бол шар усны үер, халиа тошингийн нөхцөл байдал юм. ГУББГ-ын дарга Б.Бямбасайханаас тодруулснаар "2025–2026 оны өвлийн улиралд нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын барилга байгууламж бүхий нийт 12 байршилд халиа, тошин үүссэн нөхцөл байдал ажиглагдаж байна. Эдгээр нь ихэвчлэн байнгын урсацтай булаг, шандын эх үүсвэртэй холбоотой бөгөөд энэ жил харьцангуй дулаан өвөл болж, ус бүрэн хөлдөхгүй байгаагаас шалтгаалан халиа, тошин ихээр үүсэж, улмаар шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байгаа юм.

Судалгаагаар шар усны үер, халиа тошинд өртөх магадлалтай 1024 айл өрх бүртгэгдсэн. Энэ жил холбогдох байгууллагууд орчин үеийн дэвшилтэт технологи, тухайлбал агаарын дрон ашиглан үерийн нөхцөл байдлыг нарийвчлан зурагжуулж, мэдээллийн сантай уялдуулан эрсдэлийн үнэлгээ хийсэн. Ингэснээр үерийн ус аль хүрээнд тархах боломжтойг тодорхойлж, эрсдэлд өртөх айл өрхүүдийг зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй байдлаар нь ангилан гаргасан. Үүний үндсэн дээр эрсдэлтэй бүсэд байрлах нэгж талбаруудыг чөлөөлөх талаар дүүргүүдэд албан бичиг хүргүүлэн ажиллаж байна.

Одоогийн байдлаар хамгийн өндөр эрсдэлтэй байршлуудад Толгойтын гол, Сэлбэ гол, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны далан, Дэнжийн мянгын сувгууд багтаж байна. Тэр дундаа Толгойтын гол, Сэлбэ гол орчимд эрсдэл хамгийн өндөр байгаа тул холбогдох байгууллагууд байнгын хяналт, арга хэмжээ авч ажиллаж байна.

Сэлбэ голын хувьд эрсдэл өндөр байгаагийн гол шалтгаан нь урсгалын онцлог болон суурьшлын нягтаршил юм. Тухайлбал, голын өргөн зарим хэсэгт 66 метр хүрдэг боловч тахирласан хэсэгтээ 26 метр хүртэл огцом нарийсч, дээр нь айл өрхүүд голын ай сав руу шахаж буусан нь ус хальж үерлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Ялангуяа Сүхбаатар дүүргийн 14, 15 дугаар хороонд ойролцоогоор 100 орчим айл өрх жил бүр шар усны үерт өртдөг байна.

Өдрийн цагаар температур нэмэх хэмд хүрч, цас мөс хайлснаар усны түвшин нэмэгдэж, оройн цагаас шөнө рүү шилжих үед халиа үүсэж, ихэнх дуудлага шөнийн цагаар ирдэг.

Өнөөдрийн байдлаар нүүн шилжсэн айл өрх байхгүй байна. Дүүргүүд газар чөлөөлөх ажлыг эхлүүлж байгаа ч зарим өрхийн хувьд газрын гэрчилгээний асуудал хүндрэл үүсгэж байна. Албан ёсны гэрчилгээтэй айл өрхүүдэд нөхөн олговор олгох боломжтой боловч олон жил зөвшөөрөлгүй суурьшсан, бичиг баримтын зөрчилтэй айлуудын хувьд хууль, журмын хүрээнд нөхөн олговор олгох боломжгүйгээс нүүлгэн шилжүүлэх ажил саатах нөхцөл үүссэн" гэдгийг хэлж байгаа юм.

Иймд дээрх хороодын иргэдийг аюулгүй байршилд нүүн шилжих шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд онцлон анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-03-25 202.21.108.39

Өөрсдөө сайн дураараа хүч түрж суурьшаад дараа нь сонгуулиар далимдуулж гэрчилгээ авдаг. Иймд ингэж зөвшөөрөлгүй буусан айлуудад дараа нь аврах ажиллагаа зохион байгуулбал төсвөөс гарсан зардлыг нөхөн төлүүлэх хэрэгтэй

Avatar

зочин 2026-03-25 66.181.166.196

жил бүр шар усны үерт өртдөг тэр 100 айлыг хөөгөөд зайлуулж чадахгүй байгаа бол хотын захиргаа, Нямба энэ тэрийн хэрэг гэж байх уу, хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг улсыг болохгүй бол шар усны үерт нь урсгаад нүүхээс аргагүй болгоо ч, жил бүр төсвийн мөнгөөр үер уснаас авар ч хамгаалж асарсаар байгаад давраачихаж дээ муусайн оркуудыг

Avatar

Нэргүй 2026-03-25 202.9.47.118

хэний өмнөөс амьдарч байгаа шаарнууд вэ.

Avatar

Зочин 2026-03-25 202.55.188.100

Чиний өмнөөс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж