Сурвалжлага: Махны үнэ сүүлийн 5 жилд байгаагүйгээр нэмэгджээ

Сурвалжлага: Махны үнэ сүүлийн 5 жилд байгаагүйгээр нэмэгджээ

Сурвалжлага: Махны үнэ сүүлийн 5 жилд байгаагүйгээр нэмэгджээ

Өглөөний 07:15 цаг.

"Хүчит шонхор" захын хөл хөдөлгөөн сийрэг байлаа. Захын хашаан дотор хүний хөлөөс илүү автомашин эгнэн зогссон нь худалдан авагч бага байгааг илтгэнэ. Эдгээр тээврийн хэрэгслийн дийлэнх нь тус захад худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийнх ажээ. Бид захын баруун хойд хэсэгт байрлах махны бөөний цэгт очиход 15 орчим машины ачааны хэсэг нээлттэй, дотор нь үхэр, адуу, хонь, ямааны гулууз махыг ангилан өржээ. Машинуудын хажуугаар ганц нэг хүн махны үнэ ханш асууж холхиж харагдах боловч шууд худалдан авалт хийж буй иргэд ховор байв. Тэнд голцуу "Хүчит шонхор" захад жижиглэнгийн худалдаа эрхлэгчид л өдрийнхөө борлуулах махыг ченжүүдийн гар дээрээс бөөндөн авч байлаа. Махны үнэ огцом өссөнөөс шалтгаалж иргэдийн худалдан авах чадвар цагаан сарын дараагаас илт буурсныг худалдаачид хэллээ.

Нийслэлчүүд өнөөдөр нэг кг махыг 16-32 мянган төгрөгөөр худалдан авч байна. Монгол Улс 60 сая гаруй толгой малтай. Гэвч бодит байдал дээр жил бүр махны үнэ өсч, үүнийг иргэдийн худалдан авах чадвар ч буурчээ. Зарим худалдааны төвүүдэд үхрийн мах нэг кг нь 32 мянган төгрөг давсан нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй юм.

"Хүчит шонхор" захад тасралтгүй 15 жил махны худалдаа эрхэлж буй Н.Ганбаатар сүүлийн гурван жилд хонины мах зарахаа больж үхрийн хаа, гуя болон өрөөлөөр нь хэсэглэн зарж эхэлсэн аж. Тэрбээр “Малчны зах нээгдсэнээс хойш махны үнэ тэнгэрт хадсан гэхэд хилсдэхгүй. Бид махаа бөөний үнээр нийлүүлж байгаа. Жижиглэнгийн лангуу дээр хүртэл үнэ нь нэмэгддэг. Дотор лангуу ажиллуулж байгаа худалдаачид махаа шулж, ясгүй болгон ангилж байгаа тул ястай махнаас үнийн хувьд зөрүүтэй.

Тухайлбал, үхрийн шулсан мах кг нь 27,000–28,000 төгрөгийн хооронд зарагдаж байна.

Миний хувьд 4–5 бүтэн үхрийн мах хуваан оруулж ирсэн. Одоогоор ердөө цөөн хэдэн хэсгийг нь л борлуулаад байна. Үүнээс гадна үхрийн бүтэн шинэ мах 6–7 сая төгрөгт хүрсэн. Энэ жилийн хувьд махны үнэ дээд хэмжээндээ хүрч байх шиг байна. Өнгөрсөн намар кг нь 14 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан мах Малчны зах нээгдсэнээс хойш огцом өссөн. Сүүлдээ тус зах дээр хүртэл 14 мянган төгрөгийн үнэтэй мах олдохоо байж, үнэ нь тогтмол нэмэгдэх болсон” хэмээн ярьсан юм.

Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ны мэдээллээр мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх сартай харьцуулахад дунджаар 3.5 хувиар өсчээ. Тухайлбал, энэ оны гуравдугаар сарын байдлаар хонины ястай махны үнэ 4.4 хувиар, үхэр болон ямааны махны үнэ тус бүр 2.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Мөн "Хүчит шонхор" захын ченжүүдийн хэлж буйгаар энэ жилийн өвөл бэлтгэсэн махны нөөц хангалтгүй байгаа нь махны үнэ өсөхөд нөлөөлсөн хэмээн хэлсэн юм.

"Хүчит шонхор" зах дээр үхрийн цул мах нэг кг нь 27,000-27,500 төгрөг, үхрийн ястай мах нь 26,000 төгрөгөөр зарагдаж байна. Харин адууны мах нэг кг нь 16,000-17,000 төгрөгийн үнэтэй бол хонины цул мах нэг кг нь 21,500 төгрөгийн үнэтэй байв. Ямааны ястай мах нь нэг кг нь 18,500 төгрөгийн үнээр зарж байна.

"Хүчит шонхор" захад өнгөрсөн нэгдүгээр сард нэг килограмм нь 25,000–26,500 төгрөгийн үнэтэй байсан үхрийн цул махны үнэ өнөөдөр 2,500 төгрөгөөр нэмэгджээ. Мөн ямаа, хонь болон адууны махны үнэ төрлөөсөө хамааран 3,000-аас 4,000 төгрөгөөр тус тус өссөн байна. Ийн махны үнэ өссөнөөр хонины нэг гуя худалдан авахад 100 мянга гаруй төгрөг болж буй юм.

"ӨДӨРТ ДУНДЖААР 50-60 ХОНИНЫ ГУЛУУЗ МАХЫГ ЖИЖИГЛЭН БОРЛУУЛДАГ"

Махны тасгаар орж, жижиглэн худалдаа эрхлэгч Э.Болормаатай уулзахад тэрбээр 15 дахь жилдээ махны худалдаа эрхэлж буйгаа хэлсэн юм. Энэ хугацаанд тэрбээр өөрийн гэсэн байнгын үйлчлүүлэгчидтэй болсон бөгөөд тэдэндээ тогтмол махаа нийлүүлж иржээ. Э.Болормаа өдөрт дунджаар 50–60 хонины гулууз мах бөөндөж аваад, жижиглэн борлуулдаг байна.

Махны худалдагч Э.Болормаа хэлэхдээ "Хонины цул мах 22,000 төгрөг, ястай мах 18,000–19,000 төгрөгийн үнэтэй байна. Махны үнэ өссөнтэй холбоотойгоор худалдан авалт өмнөх жилүүдээс эрс буурсан. "Хүчит шонхор" захад хонь, ямааны махны тасгийн тал хувь нь хоосорсон.

Зун мах их хэмжээгээр экспортолсноос үүдэж, одоо бид өөрсдөө өндөр үнээр махаа худалдан авч байна. Мөн "Малчин зах" нээгдсэнээр хямд мах худалдаалсан байж болох ч үнийн дундаж төвшин өндөр хэвээр байгааг иргэд хэлж байсан.

Ченжүүд "Хүчит шонхор" захад хамгийн сайн чанарын махаа нийлүүлж, үлдсэн хэсгийг нь "Малчин" зах руу очиж зардаг.

Миний хувьд 15 гаруй жилийн уртад лангуугаа тогтвортой ажиллуулсан учир байнгын худалдан авагч ихтэй, гулууз махаа тэдэнд өгдөг. Өдөрт дунджаар 50–60 хонины гулууз мах бөөндөж аваад, жижиглэж зардаг. Манай лангууны мах ихэвчлэн Хэнтий, Сүхбаатар аймгаас ирдэг тул байнгын үйлчлүүлэгчид чанарыг нь мэддэг. Хонины махны хувьд шинэ, хуучны ялгаа бий. Шинэ мах 18,000–19,000 төгрөгөөр ченжүүдээс авч байгаа учир илүү үнэтэй зарагддаг" гэсэн юм.

"60 САЯ МАЛТАЙ БАЙЖ МАХНЫ ҮНЭ ӨНДӨР БАЙГАА НЬ ТӨР ЗАСГИЙН БУРУУ"

Цааш явахад ихэнх лангуу эзгүй, эл хуль, түрээслэгчгүй хоосон харагдаж байлаа. Жижиглэнгийн тасагт цөөн хэдэн худалдан авагч  махны үнэ асуухдаа үнийг нь сонсон уулга алдацгааж байв. Тэдний хувьд сонголт тун хомс байна. Яагаад гэвэл лангуу бүрийн махны үнэ ихэвчлэн ижилхэн байх бөгөөд зөвхөн шинэ эсвэл хуучин гэсэн хоёрхон сонголттой нүүр тулж байв. Тэндээс нэг худалдан авагч таван кг хонины мах авахад 100 гаруй мянган төгрөг болох уу? гэж уурлангуй асуух нь чихний үзүүрт сонсогдоно. Энэ тасгийн анхны худалдан авалтыг Л.Уранжаргал хийсэн бөгөөд түүнээс махны үнийн талаар тодруулахад ийнхүү ярилаа.

Тэрбээр, "Би өдөр бүр "Хүчит шонхор" захаас мах авдаг юм. Гэтэл махны үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 20-30 хувиар нэмэгдчихэж. Өнгөрсөн жил хонины мах килограмм нь 15 мянган төгрөг байсан бол одоо 22 мянга болчхоод байна. Иргэдийн амьдрал ахуйг бодсон ч хонины махыг ийм үнээр авна гэдэг үнэхээр хүнд тусаж байна шүү дээ. Долоо хоногийн хэрэглээний мах авах гээд 300 гаруй мянган төгрөг зарцууллаа. Олон ам бүлтэй айлд 10 килограмм мах чинь хаанаа ч хүрэхгүй, дорхноо л дуусчихдаг. Махны үнийг одоо л тогтворжуулахгүй бол болохгүй байна. Жил ирэх тусам үнэ нь нэмэгдээд байдаг, гэтэл монгол хүн мах идэхгүй байна гэж байхгүй шүү дээ.

60 гаруй сая малтай гэж ярьдаг хэр нь махны үнэ ийм өндөр байгаа нь төр засгийн буруутай үйл ажиллагаа гэж би харж байна.

Нийлүүлэлтээ тэр хэмжээгээр нь нэмэгдүүлж байж л үнэ нь харьцангуй буурч тогтворжино. Одоо "Хүчит шонхор" захад үхрийн мах нэг кг нь 27,000 төгрөг байхад, гадуур жижиг зах, дэлгүүрээр 32,000 төгрөг хүрэх нь энүүхэнд болж. Мах авч идэж чадахгүй байгаа айл өрхүүд ч байна. Тиймээс төр засаг аль аль талыг нь бодож шийдвэр гаргаасай гэж хүлээж сууна.

Зун болохоор махны үнэ буурна гэдэг ч ердөө 100-500 төгрөгөөр л үл ялиг буудаг. Гэтэл эргээд нэмэгдэхдээ 3,000-4,000 төгрөгөөр суга өсчхөж байгаа нь яавч олигтой зүйл бол биш ээ" гэлээ.

"НЭГ КГ МАХАН ДЭЭР 500 ТӨГРӨГИЙН АШИГ НЭМЖ ЗАРДАГ"

Махны худалдаа эрхлэгч Ө.Дарьсүрэн хэлэхдээ “Хонины шинэ гулууз мах бөөний үнээр 18,000–18,500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Малчдын гар дээрээс ирсэн 27–29 кг жинтэй, нас бие гүйцсэн эр хонины нэг гулууз мах дунджаар 420,000–570,000 төгрөг болж байгаа. Ченжүүд өглөө эрт хонины махыг кг-ыг нь 18,000 төгрөгөөр нийлүүлсэн. Би өглөө 27 гулууз мах худалдан авсан. Одоогийн байдлаар 15–16 гулуузыг аж ахуй нэгж болон худалдааны төвүүдэд зарагдаад байна. Бид нэг кг махан дээр 500 төгрөгийн ашиг нэмж борлуулдаг. Мөн махаа мал эмнэлгийн шинжилгээнд хамруулахаас гадна "Хүчит шонхор" захын талбай ашигласны төлбөрийг төлдөг. Махны үнэ өссөн учраас хүмүүс хонины махыг гулуузаар нь бус, жижиглэнгээр авах сонирхолтой байдаг болжээ” хэмээн ярилаа.

Үүнээс гадна бусад дэлгүүр, худалдааны төвүүд ч махаа өглөө бүр "Хүчит шонхор" захаас бөөндөн авч, дээр нь өөрсдийн ашгаа нэмж жижиглэнгээр борлуулдаг. Нөгөөтэйгүүр, нийслэлээс иргэддээ зориулж хямдралтай махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй бол иргэдийн амьдрал улам бүр туйлдаж байна. Өвлийн идшээ базааж чадсан айлуудад энэ үнийн өсөлт харьцангуй бага мэдрэгдэж болох ч ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийнхэнд маш хүнд тусаж байгаа нь үнэн юм. Ер нь сүүлийн 4–5 жилийн хугацаанд махны үнэ ийм өндөр түвшинд хүрч байсангүй гэж өөр нэгэн ченж хэлж байлаа.

Гэрэл зургийг: О.БАТ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-25 103.168.34.181

махны экспортоор 380д сая долар олсон гэсэн энийг хязгаарлххгүй бол энэ үнэ буухгүй хэдхэн улс төр хятадын гар хөлүүд баяжсан бгаа шүү энэнээс өөрашиг үгүй бөөн инфляци үнийн хөөсрөл

Avatar

888 2026-03-25 202.131.232.13

Махны үнээ нэмээд байвал хэнч авахгүй хэнч хожихгүй чэнж нараа , малчидаа

Avatar

Нэргүй 2026-03-25 103.168.34.108

шууд гадагш гаргаж ард түмнээ өлсгөхөө боль нийлүүлэлт нэмэгдвэл үнэ буурна өөр арга үгүй намар гаргадаг л юм биз хавар гаргахаа зогсоо

Avatar

Нэргүй 2026-03-25 103.168.34.108

махны холбоопүрэвдорж гишүүн мэтийн далдаганасан гарууд хамаа замбараагүй экспорт нэрээр гаргаж 343 сая доллар олсон нэрээр хэдхэн хүн да лан баяжсан дүнд нь инфляци огцом өсч олдоц муу ард түмэн ядуу ноёд луйварчид нь баяжлаа хавар намартаа зохицуулж квот тогтоож болдгийнштэ төрийн буруу ажил юмаа

Avatar

зочин 2026-03-25 103.26.195.147

хамаг юмаа хятадад зүгээр өгөөд ядуу амьдарч байхаар япон хятадын 1 муж болчихдоо

Avatar

Нэргүй 2026-03-25 66.181.160.1

мах магнаг болно гэж энэ дээ Лангуун дээр очтор малчид маш их хөдөлмөр зүтгэл нойр хоолоо хасч 4 цагийн эргэлтэнд халуунд халж хүйтэнд хөрч үйлээ үзэж зүтгэдэг тэдэнд амраглах эрх үгүй
эцэст нь малын гаралтай бүтээгдэхүүн өсдөггүй үнэ унаж бхд х***а хөг өдөр бүр өссөөр

Avatar

Батаа 2026-03-25 202.9.47.38

Энэ махны захыг хаах хэрэгтэй. Бас нэг кг дээр 500төг нэмдэг гэж ш*** юм . Малчдын зах нээгдээд мах үнэтэй болсон гэнээ. Яагаад? Тайлбар бхгүй. МОНГОЛЧУУД ХУДЛАА ЯРЬЖ БИЕ БИЕНЭЭ ШУЛЖ Л ЧАДНА. Өөр юу ч хийхгүй бас бүтээхгүй

Avatar

зочин 2026-03-25 66.181.160.38

Өшөө жоохон өсхөөр нь хөдөө гарч малчин болноо

Avatar

Нэргүй 2026-03-25 202.55.188.102

чамд газар олдохгүй бүх газар эзэнтэй газар нутагтай бол хотоос хэдэн мянгаараа малчин болох хүмүүс гарна

Avatar

Нэргүй 2026-03-25 66.181.161.202

Хүн амын 90 хувь ядуу. Энэ захад махны үнэ 30 мянга болсон бна лээ. Өрөвдмөөр юм.Экспорт гэж солиороод хамаг махаа гадагш гаргалаа.Та нарын ажил энэ шүү.Ж.Энхбаяр новшоо. Чи бол сайд байлаа.

Avatar

Нэргүй 2026-03-25 202.55.188.102

малчдын тал нь тахир дутуу үлдсэн нь халамжынхан бүтээмж байхгүй халамж л авдаг

Avatar

Мал 2026-03-25 202.9.46.75

Болж, баяр хүргэе..

Avatar

И 2026-03-25 103.229.122.39

ҮСХ 3.6% нэмэгдсэн гэх, сурвалжлагчсард 2 500 төгрөгөөр нэмэгдсэн гэх. ХӨЛДҮҮ МОНГОЛ ТӨРИЙН ЦАРАЙ ЭНЭ !!!

Avatar

Хөхөхө 2026-03-25 202.9.46.75

Хүүрэнсүгийн өдөр болгон улиг болтол шоуддаг ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ оршивой. Хүүрэнсүг & Даваабаяр. ОТ-оос зувчуулсан 20 сая доллараас бүх ТВ-үүдийг худалдаж аваад өдөр шөнөгүй шоудсаны ач тус энэ ажгуу..

Avatar

Нэртэй 2026-03-25 103.212.163.208

Төр стратегийн гол нэрийн хүнс болох махны үнэ, нийлүүлэлт дээр ерөөсөө ажиллахгүй байна. Тариалалт, буудай гурилан дээр бол мөлжүүлээд байдаг….Өөр хоорондоо эрх мэдэл, санхүү төсөв булаацалдаад байдаг. Томруулаад харвал тэд ер ямар чиглэлийн хөдөлгөөн хийгээд байдаг нь харагдаад байх юм даа!!!

Avatar

Нэргүй 2026-03-25 202.126.89.37

Наад махыг чинь одоо авч дийлэх хүн нийт хүн амын 10% хүрэхтэй үгүйтэй болсон. Өмхийрөөд лангуун дээрээ хэвтэж байна биз.

Avatar

Нэргүй 2026-03-25 66.181.179.74

Хэрэглэгчид эв санааны нэгдэлгүй байна. Мах авахаа нэг хэсэгтээ ядахнаа багасгах хэрэгтэй байна…

Avatar

ИРГЭН 2026-03-25 66.181.191.226

Аливаа бараа бүтээгдэхүүний үнэ нийлүүлэлтээсээ шалтгаалан үнэ нь өсөх буурах процесс явагддаг түүнээс биш Шинээр малчидын мал мах худалдаалах зах юмуу эсвэл энэ тэнд дэлгүүр нээгдсэнээр махны үнэ өснө гэсэн ойлголт байхгүй!!! Зөвхөн Хүчит шонхор захаас мах авбал махны үнэ буурна гэж ярьж байгаа нь үнэндээ мунхаг худалдаачидын мухаг шунал өөр юуу ч биш!!!

Avatar

Нэргүй 2026-03-25 202.55.188.102

малчидын урамшуулал халамж тэтгэврийг болих хэрэгцээтэй малчин айл бүрт тэтгэврийн тархины тураалтай тахир дутуу халамжынхан дүүрэн байна махны 50000 хүрвэл Бразил Аргентинаас махаа зөөнө Казакууд Латин Америкаас махаа зөөхөөр хөөцөлдөж эхэлсэн

Avatar

Нэргүй 2026-03-25 202.126.88.66

хүнсний хувьсгал гээчийг хийх гээд байгаа юм бол монгол хүний хүнсний гол хэрэглээ махнаасаа эхэл хулгайч дээрэмчидээ.

Avatar

Нэргүй 2026-03-25 202.21.107.6

Малчдын тэтгэвэр татварыг төр бүү хариуц. Үнээнээс гардаг сүш тараг ааруул хүртэл яаж байна. Монгол хүн амсаж чадахгүй үнэтэй . Тэтгэврийн би гол харлаж байна. АН ын хэрүүлчид байдагсан. Энэ экспортын махаа хорирло

Avatar

Нэргүй 2026-03-25 202.21.107.6

Ард түмэн чинь өосөж байна. Махны азспортоо зогсоо. Стратегийн хүнсний үнийг төр барих ёстрй

Avatar

иргэн 2026-03-25 202.70.34.70

Мах 50 000 хүрээсэй, тэгвэл нилээд айл хөдөө гарах байх шүү.

Avatar

Эдийн засагч 2026-03-25 202.55.188.102

хөдөө гараад газар нутаг байхгүй шдээ мал хүн газар гурав шүтэлцээтэй монголын мал түүхэндээ 20саяаас хэтэрч байсангүй Чингис хаан ердөө л 95000өрх айлтай байсан одоо мал маллаж халамж авч амьдардаг 320000айл бий ойролцоогоор 1.2сая хүн билчээрийн аж ахуй хязгаартай олон хүн хэзээч тэжээж чадаж байгаагүй чадах ч үгүй

Avatar

Нэргүй 2026-03-25 66.181.184.46

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ АВИЛГАЧИД МАЛЧДЫН ГАР ДЭЭРЭЭС НЬ УРАЛДАЖ АВЧ ГАДАГШ НЬ ТАТВАРГҮЙ ГАРГАЖ АШИГ ОЛООД ДОТООДЫН НИЙЛҮҮЛЭЛТ ХОМСДОХООР ҮНЭ ӨСӨХӨӨС ЯАХАВ ДЭЭ

Avatar

Нэргүй 2026-03-25 203.91.115.44

Малчдыг онцгойлон харж үзээдэхсэн чинь л энэ.

Avatar

Нэргүй 2026-03-25 66.181.176.104

Монголын хэрэглэгчид тэмцэж чадаггүй Долоо хоног малчдын захыг бойкотлоход үнээ буулгана Хоорондооо 6иылж тэмцэхийн оронд засаг үнэ бууруулах естой гээд л гоншигноно

Avatar

Нэргүй 2026-03-25 202.21.115.165

Хох чинь ээ, хүртэх ёстойгоо л хүртэж бна.

Avatar

Сайд 2026-03-25 66.181.182.50

хөдөөний хүн сайд болсоон

Avatar

Нэргүй 2026-03-25 66.181.179.74

Энэ зах чинь Эрүүл мэндийн сайд байсн хүний зах гэсэн үү? Хүний ходоодыг махнаас хамгаалж байгаа байх

Avatar

Монгол хүү 2026-03-25 64.119.29.63

ИЙМХЭН ЦӨӨХӨН ГУРАВХАН САЯ АМЫГ, 70 САЯ МАЛ АЖ АХУЙГААС ХАНГАХ МАХНЫ ҮНИЙГ ДАМЫН НАЙМААЧДАД АЛДЧИХГҮЙ ШИГ ХАНГАЧИЖ ЧАДАХГҮЙ ТӨР, ЗАСГИЙН ГАЗАР ГЭЖ БАЙГАААД Ч ЕР НЬ ХЭРЭГГҮЙ ЮМ БИШ ҮҮ ДЭЭ? … ЕР НЬ ИЙМ Л АРД ИРГЭД НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ХАРЬЦААГ ШУДАРГААР ЗОХИЦУУЛЖ ЧАДАХГҮЙ ТӨРИЙГ Ч ЕР НЬ АЖИЛ ХИЙЖ БАЙНА ГЭХ ҮҮ? АМИА ТЭЖЭЭХ ЦАЛИН, ЭРХ МЭДЭЛ ДЭЭР САНДАЙЛЖ СУУЧИХААД ХУВИА БОРЛУУЛЖ БАЙНА ГЭХ ҮҮ? БУСАД УЛСЫН АЖИЛ, АЖ АХУЙН АСУУДАЛТАЙ ХАРЬЦУУЛАХАД МОНГОЛ УЛСЫН АВИЛГАЛ, ХЭЭЛ ХАХУУЛЬ НЬ ТӨР, УЛСЫГ НЬ НУРААЛАА

Avatar

Нэргүй 2026-03-25 172.58.244.152

Махны борлуулалтанд төр засаг оролцох тусам л үнэ нь тэнгэрт хаддаг шүү дээ ! Зах зээлийнхээ жамаар л явсан нь хавьгүй дээр дээ.

Avatar

Малчны бодол 2026-03-25 103.229.121.85

Хотынхон та нар мах идмээр байвал хөдөө гараад мал малла. Малчин бид халуунд халж, хүйтэнд хөрч ядарч байж өсгөсөн хэдэн малынхаа махыг ямар үнээр зарахыгаа мэдье

Avatar

иргэн 2026-03-25 202.70.34.70

Ядаж хотод орж ирсэн, ажилгүй таксичид хөдөө гарч малаа малламаар байна, Мах 100 000 хүрээсэй:

Avatar

Нэргүй 2026-03-25 202.55.188.102

малчидын халамж хэтэрсний баталгаа мах сүүгээ зарах эдийн засгын сонирхолгүй болтол нь халамж тэтгэвэр урамшууллаар бөмбөгдөөд байгаагийн гор эдийн засаг өсч улс орон хөгжихгүй байгаа нь хамаг мөнгөө малчидад бэлэглээд архидуулж байгаатай холбоотой

Avatar

Нэргүй 2026-03-25 202.55.188.102

малчид ихэнх нь тахир дутуу тэтгэвэрийнхэн халамжаар амьдраад мах сүү зарах сонирхолгүй болсон төрөөс халамжийг малчидад байнга маш олон аргаар өгдөг тэд чиавдаг үр дүн нь энэ

Avatar

Өвгөн 2026-03-25 59.153.114.235

малчин та нарын өдөр шөнөгүй нойр хоолгүй зүтгэж өсгөсөн малыг чинь махны хэдэн наймаачид нь та нараас үнэ буулгаж аваад өдөр бүр үнэ өсгөж зардаг юм шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж