“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадамд Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчид амжилттай оролцож байна.
Тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд МУГТ, “Хүч” спорт хорооны туслах дасгалжуулагч Э.Бэхбаяр алтан медаль хүртэж Монгол Улсынхаа баг тамирчдын медалийн салхийг хагалсан билээ.
Тэгвэл өнөөдөр /2018-08-20/ урт бууны 10м эмэгтэй дасгалд цэц сорьсон Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Нандинзаяа хүрэл медаль хүртэж амжилтын буухиаг үргэлжлүүллээ.
Тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
Гэрэл зургийг: Э.Харцага
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР