Гал түймэртэй тэмцэх сайн дурынхан зориулалтын хувцас, хэрэгсэлтэй боллоо | News.MN

Гал түймэртэй тэмцэх сайн дурынхан зориулалтын хувцас, хэрэгсэлтэй боллоо

Гал түймэртэй тэмцэх сайн дурынхан зориулалтын хувцас, хэрэгсэлтэй боллоо

Гал түймэртэй тэмцэх сайн дурынхан зориулалтын хувцас, хэрэгсэлтэй боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Австралийн улсын Засгийн газар, “Зориг сан”, “Гэрэл медиа групп”, “Оюу Толгой” ХХК, “Ухамсарт ирээдүй” төрийн бус байгууллагатай хамтран “Аврагчаа аварья” ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх төслийг Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэгт  гал унтраах зориулалтын хамгаалалтын хувцас, хэрэгслийг гардуулан өглөө.  

Мөн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд мэдээлэл өгөх, мэдлэгийг дээшлүүлэх медиа  аян өрнүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж