УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх учиртай. Гэвч УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороод, чуулган хуралдаж чадахгүй байсаар дөрөв хоногийг үдэв. УИХ-ын чуулганы хуралдаанд Ардчилсан намын бүлэг оролцохгүй гэж мэдэгдсэн бөгөөд бусад улс төрийн намууд, МАН-ынхан ирцээ бүрдүүлж чадахгүй өнөөдөр гэхэд хуваарийн дагуу байнгын хороод хуралддаг ч Төрийн ордон эзгүй байна.
УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу даваа гаригт намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдаж, Мягмар, Лхагва гаригт байнгын хороод, Пүрэв, Баасан гаригуудад чуулган хуралддаг зохицуулалттай.
Гэвч УИХ-ын чуулганы өнгөрсөн Пүрэв, Баасан гаригт ирц бүрдэхгүй учраас хуралдаж чадаагүй бол Даваа гаригт ганц МАН-ын бүлэг л хуралдав. Харин өнөөдөр байнгын хороод хуралдаж, чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой ч ийн ирц бүрдэхгүй хуралдааныг хойшлуулаад байна. Мөн УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчлал яваа ч УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх учиртай. УИХ дахь МАН-ын бүлэг олонх буюу 68 гишүүнтэй. УИХ дахь АН, ХҮН, Үндэсний эвсэл, Иргэний зориг-Ногоон намыг оролцуулахгүй дангаараа ирцээ бүрдүүлээд хуралдах боломжтой ч дотроо үл ойлголцолтой байгаа нь ирц бүрдэхгүй байгаа шалтгаан юм. Тиймээс УИХ-ын дарга Н.Учрал хаврын чуулганы хуралдаанаа хуралдуулж, ирцээ бүрдүүлж, УИХ-ын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, УИХ дахь намуудын удирдлагуудтай хэлэлцээрийн ширээнд суухгүй бол чуулганаар хэлэлцэх олон хуулиуд гацсаар байх нь ээ.
3,600.44






















































Зочин 2026-03-24 202.9.46.19
Хурал нь ч тар, наманч тардаа…..нүдний булай боллоо…
Хя хя хя хя 2026-03-24 202.9.46.51
Намын дарга бөгөөд УИХ-ын дарга маань дотор газар руу явж Мао Зедуны агуу улаан коммунист намаасаа үүрэг даалгавар авахаар явсан тул 126-гийн хичээл завсарласан.
Нэргүй 2026-03-24 66.181.183.226
дарга нь тоож байгаа ч юмгүй намын даргын ажлаа хийгээд тэнээд явчихсан
Нэргүй 2026-03-24 188.162.249.1
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!
Нэргүй 2026-03-24 66.181.188.62
гацах гэж дээ уих-д нь зг-т арай ч дээ гэмээр баг зүүсэн буруу чадваргүй сэтгэлгүй хүмүүс байгаа юм чинь яаж урагш сайжирч ард иргэд улс орон хөгжих билээ дээ
Нэргүй 2026-03-24 159.26.119.223
данх жэнкийн мэдэлд орсон аодчилсан намынхан албан тушаалын төлөө төрийн ажил гацаахаа болино уу
Дорж 2026-03-24 202.179.15.114
Хуцна уу