П.Орхон Азийн наадамд түрүүлсэн хоёр дахь эмэгтэй аварга боллоо | News.MN

П.Орхон Азийн наадамд түрүүлсэн хоёр дахь эмэгтэй аварга боллоо

П.Орхон Азийн наадамд түрүүлсэн хоёр дахь эмэгтэй аварга боллоо

П.Орхон Азийн наадамд түрүүлсэн хоёр дахь эмэгтэй аварга боллоо

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ДАШТ-ий алт, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн гурав, “Mongolia Open” ОУТ-ий дөрөв, Монгол Улсын гурван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүчтэй өрсөлдөгчдөө илт давуу илүүрхэж алтан медаль хүртэв. 

Тэрбээр Азийн наадамд түрүүлсэн чөлөөт бөхийн 12, эмэгтэй хоёр дахь эмэгтэй тамирчин болж байна.

2010 онд БНХАУ-ын Гуанжоуд болсон Азийн наадмаас ОУХМ Гилэгжамцын Наранчимэг “Шар тив”-ийн олимпоос Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан. Тэгвэл найман жилийн дараа Жакартагийн дэвжээнээс П.Орхон хоёр дахь шар өнгийн медалийг авчирлаа. Түүнчлэн манай чөлөөт бөхийн тамирчид Азийн наадмаас хос алтан медаль хүртсэн дөрөв дэх тохиолдол болж байгаа юм. 1974 онд Тегеранд Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, 1982 онд Шинэ Делид З.Дүвчин, Б.Болд, 2010 онд Гуанжоуд Г.Мандахнаран, Г.Наранчимэг, энэ жил Жакартад Э.Бэхбаяр, П.Орхон нар түрүүлээд байна.

П.Орхон Индонезийн нийслэлд шөвгийн наймд Вьетнамын Ти Хан Нгьен, хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековаг тус бүр цэвэр ялснаар аваргын тавцанд зогсохоор болсон юм. 

П.Орхоны анхны багш, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, “Торонто-1993” ДАШТ-ий хүрэл медальт, “Хирошима-1994” Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр нарт МЧБХ-ны нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

"Болор дуран"-аар шалгав.

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-21 103.229.120.134

2020 оны Олимпод түрүүлэхийг хүсэн ерөөе !!!

Зочин 2018-08-21 182.160.35.226

Баяр хүргэе. Амжилт хүсье ? Олимп ,дэлхийд олон удаа түрүү аваараа

Зочин 2018-08-21 202.21.106.111

Пээ Каваи гэж аймар амьтаныг ялсан байна шт

Зочин 2018-08-21

olimpid l sisteemtei bodlogotoi beldmeer bnaa. battsetseg ungursun olimpoor yalaa. bodlogotoi bhgui bol.

zochin 2018-08-21 112.72.11.112

nutgiin duu ohindoo bayar hurgej ulam ih amjilt husie

Зочин 2018-08-21 202.126.89.32

Олимпийн амжилт.

Зочин 2018-08-21 202.72.245.202

БАЯР ХҮРГЭЕ ТАСАРХАЙ БАЙЛАА ШҮҮ

Зочин 2018-08-21 202.126.88.33

Za ene ohind toklogiin olimpiin beltgelee bazaah l ganc ajul bii dee. Ter delhiin abarga mabraga bol yrshig l bna goo

Аргагүй л илүүрхэж байна 2018-08-21 103.229.122.99

Баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж