Цаазаар авах ялыг хамгийн сүүлд хэзээ гүйцэтгэв

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Цаазаар авах ялыг хамгийн сүүлд хэзээ гүйцэтгэв

Эх сурвалжаас тодруулснаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраагийн амь насыг санаатай бүрэлгэсэн хэрэгт ялын дээд хэмжээ сонссон  “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны захирал Ц.Түмэнгэрэлийг  2008 оны есөн сарын дундуур цаазалсан нь Монгол Улсад цаазын ял гүйцэтгэсэн сүүлийн тохиолдолд тооцогдох аж. Манай улс 2008 онд  гурван хүний цаазын ялыг гүйцэтгэсэн байна.  Цаазын ялыг халах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ оны нэгдүгээр сард хийсэн мэдэгдлээс өмнө буюу 2009 онд нэг ч хүнд цаазаар авах ялыг гүйцэтгээгүй юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж