Япон мөрийтэй тоглоомд донтогчдын тоогоороо тэргүүлж байна | News.MN

Япон мөрийтэй тоглоомд донтогчдын тоогоороо тэргүүлж байна

Япон мөрийтэй тоглоомд донтогчдын тоогоороо тэргүүлж байна

Япон мөрийтэй тоглоомд донтогчдын тоогоороо тэргүүлж байна

Японы дээд парламент өнгөрсөн долдугаар сард Казино байгуулах хууль баталсан нь эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Учир нь хүмүүс мөрийтэй тоглоомыг улам дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах талаар санал бодлоо илэрхийлжээ. Гэхдээ уг хуулийг дэмжиж буй либерал намын гишүүд казино нь илүү хөрөнгөтэй чинээлэг жуулчдыг татаж Япон улсад аялах шалтгаан болно хэмээн үзэж байгаа аж. Мэдээж хэрэг ард иргэдийг мөрийтэй тоглоомд донтохоос сэргийлж хориг боловсруулсан нь хурц шүүмжлэл дагуулсан байна. Гадаадын иргэд казинод ороход такс төлөхгүй харин Япон улсын иргэд орох болгонд 6000 иен буюу 138 мянган төгрөгийн такс төлж казинод нэвтрэн тоглох боломжтой аж. Мөн зөвхөн долоо хоногт гурван удаа л үйлчлүүлэх эрхтэй болохыг зааж тусгажээ. Энэхүү хоригийг эрх баригчид иргэдийг мөрийтэй тоглоомд донтуулахаас сэргийлэн гэж үзэж байгаа боловч ажиглагчид “хангалтгүй, дутуу дулимаг” хэмээн шүүмжилж байгаа аж. Учир нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд тогтоосон хоригийг урвуулан хэрэгжүүлж магадгүй хэмээн болгоомжилж байгаа бөгөөд хууль бус казино байгуулж магадгүй хэмээн эмээж байгаа ажээ.

Одоогийн байдлаар АНУ-ын Лас Вегас хотноо казиногийн бизнес эрхэлдэг гурван том компаниуд өөрсдийн салбараа нээх санал тавиад байгаа аж. MGM, Wynn Resorts болон Las Vegas Sands Corp компаниуд 2017 оноос хойш Япон улсад казино байгуулах тухай саналыг удаа дараа тавьж байжээ.

2020 оны Токиогийн Олимпийн наадамтай давхцуулахгүйгээр Япон улсын гурван томоохон хотод казино нээх талаар төлөвлөж байна. Бусад хөгжингүй орнуудтай харьцуулбал Япон улсад мөрийтэй тоглоомд донтогчдын тоогоор дээгүүр байранд бичигддэг байна. Эрүүл мэндийн яамны зүгээс 2017 онд гаргасан судалгаанд 3.2 сая хүн мөрийтэй тоглоомын донтогчид хэмээн бүртгэгдсэн нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт аж. Мөрийтэй тоглоомд донтогчид Пачинко автомат тоглоомыг донтох үндсэн шалтгаан болсныг тайлбарлажээ.

Японд мөнгөний төлөө мөрийтэй тоглоом тоглохыг хууль бус хэмээн үздэг. Гэхдээ Пачинко автомат тоглоом нь хуулийн саарал бүсэд оршдог аж. Пачинко автомат тоглоомын өлгий нутаг гэгдэх Япон улсад хуулийн дагуу Пачинког мөрийтэй тоглоом хэмээн үздэггүй аж. Учир нь дэвсгэртийн ханш тэнцвэржүүлэгч болон үнэт соёлын өв хэмээн үздэг байна. Үүнээс илүүтэйгээр мөнгөний төлөө тоглодоггүй харин бэлэг авах зорилготойгоор тоглодог нь хууль бус хэмээн тооцоход хүргэдэггүй аж. Тоглогч өөрийн мөнгөө жижиг бөмбөлгөөр солин автомат тоглоомоор тоглосноор улам их бөмбөлөг хожиж солиулснаар бэлэг авах боломжтой ажээ. Харин тухайн бэлгийг ойролцоо орших газарт мөнгөөр сольж болдог нь хуулийн цоорхойд тооцогддог байна. Гэхдээ ойрын жилд Пачинко тоглох сонирхол хүмүүсийн дунд буурч байгаа бөгөөд үүнийг насжилттай холбон тайлбарлаж байгаа ажээ.

Г. Батмандах

Эх сурвалж: Asahi

"Болор дуран"-аар шалгав.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сайныг муу нь үргэлж дагана 2018-08-21 103.229.120.134

Хөгжил дэвшил бол мөхөлд хүрэх хурдасгуур болдог

Avatar

Зочин 2018-08-21 64.119.16.154

МАЛ ЯАЖ МАЛЛАХАА МАРКСИЗМААР ЗААЛГАХГҮЙ ЭЭ.ККК

Avatar

Зочин 2018-08-21 202.21.106.165

Одоо ч газраа ухаж байхад мал маллах сонин биш болсон байхаа.

Avatar

Зочин 2018-08-21 58.108.114.186

Харин Монголд малаа хариулсаар л жалгандаа хэрэлдсээр л сууна даа..

Avatar

Зочин 2018-08-21 202.21.106.111

Манайд бас яг энэ журмын дагуу Казино байгуулах хэрэгтэй. Замын Үүд, Чойбалсан, Алтанбулаг гэсэн 3 газар байгуулах эрхийн олгочох хэрэгтэй. Алтанбулаг оросуудыг татаж, нөгөө хоер нь хятадуудыг таха хэрэгтэй. Монгол хүн өндөр такс төлөх, дээр нь 7 хоногт 1-2 удаа орох эрх л өгөх хэрэгтэй

Avatar

зочин 2018-08-21 66.181.188.208

японы ард иргэд ёс зүйтэй, хүмүүжилтэй, тооцоотой хүмүүс, ийм орчинд казино байгуулах бол асуудалгүй

Avatar

Зочин 2018-08-21 122.201.31.123

Tenegteerei, heden tamirchin yanhan avch baridaad aziin naadmaas huugduj l baina. gadniihhan l geheer shuteed doodhiig ni dolooh shahah yum aa sdaakuud. Unit 731 geed haigaad uzeerei yos zuitei pizdaakuud chin tsagtaa yu hiij baisniig... Pyaldaga ats ve...

Avatar

Зочин 2018-08-21 122.201.31.123

getel manai 76 mal dundad zuunii setgehuiteigee notsoldsooor... kazino baiguulbal ingene tegne bla ba gej eliirseer.... tertei tergui baigaa yanhandalt har tamhi shuu dee..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж