Япон мөрийтэй тоглоомд донтогчдын тоогоороо тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Япон мөрийтэй тоглоомд донтогчдын тоогоороо тэргүүлж байна

Япон мөрийтэй тоглоомд донтогчдын тоогоороо тэргүүлж байна

Японы дээд парламент өнгөрсөн долдугаар сард Казино байгуулах хууль баталсан нь эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Учир нь хүмүүс мөрийтэй тоглоомыг улам дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах талаар санал бодлоо илэрхийлжээ. Гэхдээ уг хуулийг дэмжиж буй либерал намын гишүүд казино нь илүү хөрөнгөтэй чинээлэг жуулчдыг татаж Япон улсад аялах шалтгаан болно хэмээн үзэж байгаа аж. Мэдээж хэрэг ард иргэдийг мөрийтэй тоглоомд донтохоос сэргийлж хориг боловсруулсан нь хурц шүүмжлэл дагуулсан байна. Гадаадын иргэд казинод ороход такс төлөхгүй харин Япон улсын иргэд орох болгонд 6000 иен буюу 138 мянган төгрөгийн такс төлж казинод нэвтрэн тоглох боломжтой аж. Мөн зөвхөн долоо хоногт гурван удаа л үйлчлүүлэх эрхтэй болохыг зааж тусгажээ. Энэхүү хоригийг эрх баригчид иргэдийг мөрийтэй тоглоомд донтуулахаас сэргийлэн гэж үзэж байгаа боловч ажиглагчид “хангалтгүй, дутуу дулимаг” хэмээн шүүмжилж байгаа аж. Учир нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд тогтоосон хоригийг урвуулан хэрэгжүүлж магадгүй хэмээн болгоомжилж байгаа бөгөөд хууль бус казино байгуулж магадгүй хэмээн эмээж байгаа ажээ.

Одоогийн байдлаар АНУ-ын Лас Вегас хотноо казиногийн бизнес эрхэлдэг гурван том компаниуд өөрсдийн салбараа нээх санал тавиад байгаа аж. MGM, Wynn Resorts болон Las Vegas Sands Corp компаниуд 2017 оноос хойш Япон улсад казино байгуулах тухай саналыг удаа дараа тавьж байжээ.

2020 оны Токиогийн Олимпийн наадамтай давхцуулахгүйгээр Япон улсын гурван томоохон хотод казино нээх талаар төлөвлөж байна. Бусад хөгжингүй орнуудтай харьцуулбал Япон улсад мөрийтэй тоглоомд донтогчдын тоогоор дээгүүр байранд бичигддэг байна. Эрүүл мэндийн яамны зүгээс 2017 онд гаргасан судалгаанд 3.2 сая хүн мөрийтэй тоглоомын донтогчид хэмээн бүртгэгдсэн нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт аж. Мөрийтэй тоглоомд донтогчид Пачинко автомат тоглоомыг донтох үндсэн шалтгаан болсныг тайлбарлажээ.

Японд мөнгөний төлөө мөрийтэй тоглоом тоглохыг хууль бус хэмээн үздэг. Гэхдээ Пачинко автомат тоглоом нь хуулийн саарал бүсэд оршдог аж. Пачинко автомат тоглоомын өлгий нутаг гэгдэх Япон улсад хуулийн дагуу Пачинког мөрийтэй тоглоом хэмээн үздэггүй аж. Учир нь дэвсгэртийн ханш тэнцвэржүүлэгч болон үнэт соёлын өв хэмээн үздэг байна. Үүнээс илүүтэйгээр мөнгөний төлөө тоглодоггүй харин бэлэг авах зорилготойгоор тоглодог нь хууль бус хэмээн тооцоход хүргэдэггүй аж. Тоглогч өөрийн мөнгөө жижиг бөмбөлгөөр солин автомат тоглоомоор тоглосноор улам их бөмбөлөг хожиж солиулснаар бэлэг авах боломжтой ажээ. Харин тухайн бэлгийг ойролцоо орших газарт мөнгөөр сольж болдог нь хуулийн цоорхойд тооцогддог байна. Гэхдээ ойрын жилд Пачинко тоглох сонирхол хүмүүсийн дунд буурч байгаа бөгөөд үүнийг насжилттай холбон тайлбарлаж байгаа ажээ.

Г. Батмандах

Эх сурвалж: Asahi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж