Бразилын Рио-де-Жанейрод дэлхийн хамгийн том мэрэгч амьтан болох капибараг зодож гэмтээсэн найман хүнийг цагдаа нар баривчилжээ. Капибара нь том далайн гахайтай төстэй бөгөөд тус хотод, ялангуяа усны ойролцоо ихэвчлэн тэнүүчилж харагддаг. Хэрэг Бямба гаригийн (2026.03.21) үүрээр Илха ду Говернадор дүүрэгт болсон байна. Хамгаалалтын камерын дуранд найман хүн капибараг мод, төмөр саваагаар зодож байгаа бичлэг үлджээ. Цагдаа нар энэ нь маш харгис хэрэг бөгөөд амьтан ямар ч аюул учруулаагүй байхад зориуд зодсон гэж хэрэгтнүүдийг буруутгасан байна.
Хэрэгтэн дунд хоёр насанд хүрээгүй хүн байсан бөгөөд камерын бичлэгээр тэднийг таньж, тухайн өдөрт нь баривчилсан байна. Дараа нь 65 кг орчим жинтэй эр капибараг амьтны асрамжийн төвд хүргэж эмчилжээ. Малын эмчийн хэлснээр, тухайн зодуулсан капибара маш хүнд гэмтэл авсан байсан. Тухайлбал толгойдоо гэмтэл авч, нүд нь хавдсан байсан. Мөн дотоод цус алдалттай, нуруундаа олон шархтай байжээ. Одоогийн байдлаар капибарагийн бие сайжирч байгаа ч эмчилгээ шаардлагатай хэвээр байна.
Сүүлийн жилүүдэд капибара нь цахим сүлжээнд алдартай болж, хүмүүс тэдний тухай олон зураг, хошигнол хуваалцдаг болсон. Энэ оны нэгдүгээр сард мөн Бразилд өсвөр насныхан золбин нохойг зодож алсан хэрэг олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байсан юм.
3,600.44





















































Нэргүй 2026-03-24 202.55.188.115
iddehn hurtel adil alj bgaa idej bgaa ali alin shorond orno ene zugeer l tsag hugatsaanid asuudal
Karma 2026-03-24 203.91.115.43
h**** har Tolgoi Deer gej
Uhamsar Buzar 2026-03-24 203.91.115.43
Yostoi Buzar mungu alban tushaalaas bolj zoduuljee Parasite geed kino shig kk
Нэргүй 2026-03-24 45.117.34.122
Хорвоогийн хамгийн чиллэрсэн амьтанд гар хүрдэг муухай хүмүүс.