Тэртээ 2020 онд УИХ дахь МАН-ынхан 32, 33-ын бүлгээрээ хоёр хуваагдаж, намын дарга, УИХ-ын даргаа авч, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн хоршил эхэлсэн байдаг. Тэр цагаас хойш МАН 5 жил засаг, төр удирдаж, саяхнаас У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн зам “салж”, мөн МАН-ыг хоёр хуваагаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс нам бус байж, ард түмнээ төлөөлөх үүрэгтэй ч МАН-ын саяны зодоонд түүний ойр, тойрны олон хүмүүс намын удирдлагыг, Засгийн газрын эрх, УИХ-ын даргыг авсан учраас түүнийг үүний ард байгаа гэж олон нийт хардаж, харж байгаа. Харин нөгөө талд унасан Л.Оюун-Эрдэнэ болон нэгэн цагт МАН-ын гал тогоог барьж явсан Д.Амарбаясгалан нарынхан болон хуваагдсан.
Үнэндээ МАН дотооддоо хагараагүй, талцаж хуваагдаагүй гэх боловч улс төрд өрнөж байгаа үйл явдал нь МАН-ыг нэгэнтээ хуваагдаж, хагарсныг илтгэнэ.
МАН-ын экс дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Авлигатай тэмцэх газарт томоохон улс төрийн ажил өгөв. Ингэхдээ нүүрсний гэх дуулиант хэргийн эхний утасны үзүүр хаанаас эхтэй, энэ утасны үзүүрээс Б.Энхбаяр тэргүүтэй олон улстөрчид “атгасан” байгааг ч хэлж, ярив. Нүүрсний гэх тодотголтой хэргийг АТГ өмнө нь шалгасан, олон ч ажлын хэсэг байгуулж, хуулийн байгууллагаар шийдүүлсэн ч үнэн хэрэгтээ нүүрсний хэрэгт ял авсан хүн тун ховор. Нэхэн сануулбал, нүүрсний гэх хэрэгт МАН, АН-гүй олон улстөрч зарлагдаж байв, анх. Гэвч яваандаа нэр ус нь нэг нэгээр сугарсаар эцэстээ "Эрдэнэс Тавантолгой"-н захирал Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нараар туг тахиад өнгөрснийг бүгд мэдэж буй. Харин Л.Оюун-Эрдэнийн өгч буй 894 хуудас баримт нь эзэнтэйгээ, бичлэг, баримттай гэдгийг тэрбээр дурдсан. Ингэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар толгойлуулсан МАН доторх бүлэг, фракц, "Бодь групп" руу чиглэсэн гэдгээ тодорхойлчихов.
Одоо АТГ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тэргүүтэй "Бодь групп"-ээс авсан мөнгөний утасны үзүүрээс хөвөрдөх л үлдэж байна.
Одоо АТГ ажлаа хийж, МАН-ын хагарлыг хурцатгах уу, номхоруулах уу гэдэг л үлдэж байна. Өмнө нь АТГ олон улстөрчдийг нүүрсний хэрэгтэй холбоотой гэж зарлаж байсан ч эцэстээ хэрэг хэрхэн замхарсныг, хэн хэн сугарч үлдсэнийг олон нийт мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймээс АТГ энэ удаад Б.Энхбаяр тэргүүтэй нүүрсний хэрэгтэй холбоотой дээрх хэргийг шуурхай шалгаад, олон нийтэд ил тод зарлаад явна гэдэгт итгэх хүн тун цөөхөн байна. Гэвч, нөгөө талдаа экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө АТГ-ын газрын дарга З.Дашдаваагийн бүрэн эрхийн хугацааг сунгаж, ажилд нь хэвээр үлдээсэн нь Б.Энхбаяр, "Бодь групп"-ийг чиглэсэн энэ хэрэг хурдтайгаар шалгагдах “тохироо” бүрдсэн гэж улс төрийн хүрээнд харах хүмүүс бий.
Эцэстээ хуулийн байгууллага улс төрөөс ангид ажлаа хийх ёстой ч Монголд эсрэгээрээ улс төрөөс хараатаар томилогдож, ажилладаг гэх ойлголт олон нийтийн дунд буй болоод удаж байна. Үндсэндээ МАН-ын зодоон албан ёсоор АТГ-т шилжилж, харин АТГ хэрхэн ажиллахыг олон нийт чих тавин харж сууна.
3,576.02






















































Нэргүй 2026-03-24 66.181.184.46
МАН МОНГОЛЫН АВИЛГАЧДЫН НЭГДСЭН НАМ БОЛЖ ХӨӨГДСӨН БАЙСАН ХАЛТАР ХАР АВИЛГАЧ ЭНХБАЯРЫГ БУЦААГААД ЭГНЭЭНДЭЭ АВСАН ЮМ УУ
Нэргүй 2026-03-24 172.58.244.152
АТГ-ын шийдвэр нь Хүүкийн өгсөн чиглэлийн дагуу л гарч таарна доо !!! Ер нь ч тэгсэн нь дээр, Хүүк өөрийхөө тэжээ сэн бярууг өөрөө барьж өгч бгаад сүхдүүлэхгүй л бол сүүлд Хүүкийг өөрийг нь сүхдэнэ ш дээ !
Данх, Хэрээ….. Женко эд нар чнь хүн чанар, ёс суртахууны хувьд нэг л хэвийн цутгуурууд л доо !!!
Хя хя хя хя 2026-03-24 202.9.46.51
Зодолд зодолд. Данх ханцуйнаасаа xутгаа гаргаж ирээд намаасаа хөөгдсөн Б.Энхбаярыг xyтгал!
Нэргүй 2026-03-24 178.174.229.45
DANH PISDAA UURUU DARGA BHDAA YU HIIJ BSAN YUM? SHALGAHGUI YASIIIN
Нэргүй 2026-03-24 103.229.120.122
Монголчууд сонгуулиар албаар Ардын намыг сонгож, дараа нь хуучны коммунистууд хавчиж байна гэсэн нэрийдлээр АНУ-аас орогнол хүсэх гэж байгаа. Зүүний намыг сонгодог нь гадаадад орогнох хүсэл агуулдаг
Зочин 2026-03-24 162.229.191.188
Муу дээрээ муу муухай дээрээ улцан гэж улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж чадахгүй байж улс төр гэж хөлөө жийлцэж байгаа нь хувийн эрх ашгаа 1рт тавьж байгаатай холбоотой. Маргалдагч 2 тал хоёулаа л шударга бусаар амьдарч яваа нөхдүүд.
Нэргүй 2026-03-24 66.181.184.144
Саяхан улс төрийн гол ноён нуруу нь МАН байвдаа. Одоо бол луйвардсан нь зол юм байна гэсэн шиг зарим гишүүд нь өрсөх болжуу үгүй юу. АН нь улсыг сөхрөөд унатал нь фракцаараа хувааж идээд алга болдогсон Ер нь юу л болоод байна түмэн минь
Иргэн 2026-03-24 202.55.186.137
УИХ-д нэр дэвшихэд уг нь сэтгэцийн хувьд эрүүл гэсэн бичиг авах ёстой биш бил үү? Эрүүл биш хүмүүс зөндөө байна. Данх нь бүр Засгийг 6 жил удирдсан байвал яах уу? Авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод, идсэн, уусан нь ил болонгуут хэрээ технологиор бужигнуулаад амар заяа үзүүлэхгүй нь..Эднүүсийн сонгуулийн хар технологи, төр самарсан арга нь энэ ш дээ. Энхбаяр Бодиос мөнгө авчихаад Бодийг шалгаад, бодийг нь хөтлөөд суух уу??? Улаан цагаандаа гарч нэгмөсөн балайрчээ.Нямбаа нь ч адилхан.
Нэргүй 2026-03-24 159.26.119.226
цүнхнээс болж огцорсон данх цүнх дүүрэн бичигтэй цээж дүүрэн хорсолтой шүд зууж явна
Нэргүй 2026-03-24 202.70.43.34
Энэ нэг НАМ ЗАСАГ Сонгууль хугацааныхаа туршид юуу ч хийсэнгүй байсаар Монгол улс хэзээ ч хөгждөггүй Африкийн хэдэн улс шиг боллооо хөөрхий ….НАМ ЗАСГИЙН хийдэг ажил нь Биесээ Худалч Хулгайчаар нь дуудаж САНДАЛ СУУДАЛ, ТӨСӨЛ, МӨНГӨ ОЛЗНЫ төлөөх л Зодоон…Үнэндээ ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧАА БАРИХ Ший Жүжигээ одоо өндөрлөөсэй ….
зочин 2026-03-24 202.21.119.242
ДАНХ уг нь MCS-тэй харшилтай байсан. Одоо хаваршаад БОДЬ болж дээ.
Нэргүй 2026-03-24 66.181.177.135
Хэнээр ч туг тахиагүйштээ .Ганхуяг Аюурсайхан нар бол гэмт бүлэглэл байгуулсан гэдэг хүнд гэмт хэргээ нөгөө гэмт бүлэглэлтэйгээ хэрэг наймаалцаж маш бага ял авсан энэ хоёр ч гэсэн хэрэг наймаалцаад л салцгаана монголын ард түмэн бол үхэрүүд юм чинь гэжуугаамаа