Ньюс хөтөч: Улс төрийн намууд мэдэгдэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Улс төрийн намууд мэдэгдэл хийнэ

Ньюс хөтөч: Улс төрийн намууд мэдэгдэл хийнэ

ӨНӨӨДӨР НАЙМДУГААР САРЫН 21

ХОТЫН ЦАГ АГААР

 Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.​​​​​​

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ‘Япон улсын зах зээлд амжилттай нэвтрэх нь’ бага хурал HUB Инновацийн төв болно

09.30

  • Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч хэзээ ч шантарч бусдаас тусламж гуйж байгаагүй сэтгэлийн хаттай Ч.Мөнгөндалай  Эльбрусийн оргилд гарсан тэрбээр Сүхбаатарын талбай дээр хэвлэлийнхэнтэй уулзах юм байна

10.00

  • БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Дээд боловсролын бодлогын газрын дарга, мэргэжилтнүүд, харьяа байгууллагын төлөөлөл оролцсон бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хууль сахиулахын их сургууль дээр ажиллана.Холбоо барих утас: 8811-1046

11.00

  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “UB Food Festival” арга хэмжээний талаарх мэдээллийг өгнө.

  • МБШТ Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд Баян-Өлгий аймгийн байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэд, сүсэгтэн олонд МБШТ Гандэнтэгчэнлин хийд болон Буддын сүм хийдүүдээс хандив тусламын цуваа хөдлөнө. Холбоо барих утас: 88048481, 360066, 88081261

11.30

  • Монгол Ньюс мэдээллийн төвд улс төрийн намууд мэдэгдэл хийхээр хэвлэлийн хурал зарлалаа. Холбоо барих утас: 88182571

  • Үндэсний мэдээллийн төвд Жижиглэн худалдаа эрхлэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

12.00

  • БСШУС сайд Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана. Холбоо барих утас:91968787

14.00

  • Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Япон Улсын Нагоя их сургуулийн оюутнуудын хамтарсан “Эх хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт семинар АШУҮИС-ийн Эрдмийн өргөө 220 тоотод болно. Холбоо барих утас:91968787

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1992.08.21 Монгол Хятадын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Бээжин хотноо байгуулав. 

2014.08.21-22 БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийв. Айлчлалын үр дүнд хоёр тал “Иж Бүрэн Стратегийн түншлэл”-д хүрэв 
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж