Тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэв

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт алт олборлох  үйл ажиллагаа явуулдаг хоёр компанийн техник хэрэгсэл  энэ сарын 2-ны өдөр  буудсан  “Онги” голын хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хөдөлгөөнийнхөн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд дараахи тайлбарыг өгч байна.”Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ой сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжэхгүй байгаа. Бид холбогдох албаны хүмүүст удаа дараа шаардлага хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл шаардлагын хариу ирээгүй. Тиймээс бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгосон. Цаашид ч газар нутгаа хамгаалан тэмцэх болно” гэсэн тайбарыг өгч байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж