Оросын уран гулгалтын нэртэй тамирчин Евгений Плющенкотай хамтран “Хунт нуур” мөсөн шоу бэлдэж байгаа тухайгаа найруулагч Сергей Филин РИА Новости-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. Сергей Филин нь Их театрын балетын уран сайхны удирдагчаар ажиллаж байсан юм.
Энэ шоу ирэх арванхоёрдугаар сард олон нийтийн хүртээл болох ажээ.
“Энэ их том шоу болно. Гэхдээ энэ “Хунт нуур” бүжгийн жүжигтэй огт хамаагүй юм. Бүжгийн жүжгийн хөгжмөөс 75 орчим хувийг нь ашиглана, харин 25 хувь нь хөгжмийн зохиолч Владимир Николаевын хөгжим байх юм. Энэ шоу юун түрүүн, хүүхдүүдэд зориулсан, гэр бүлийн шоу байна’ хэмээн Филин хэлсэн байна.
Шоуны хөгжмийг оркестр “амьдаар” тоглох ажээ.
Шоунд уран гулгагчид, балетчид, циркийнхэн гээд өргөн бүрэлдэхүүн оролцоно. Нийтдээ 20 удаа тоглохоор зэхэж байгаа ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ