2014 оноос хойш Москвагийн 7500 орчим байшингийн самбарыг шинэчиллээ хэмээн Москва хотын Ерөнхий архитектор Сергей Кузнецов РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэллээ.
Байшингийн ханан дээр самбар өлгөхийг хотын захиргаанаас гаргасан журмын дагуу хийдэг байна. “Байшингийн ханан дээрх самбаруудыг цэгцлэх их ажил хийгдэж байна. Өнгөрсөн 2017 онд байшингийн ханан дээрх 1800 гаруй зар сурталчилгааны самбарыг цэгцэлж, хүний нүдэнд аятайхан харагдахаар болгосон. Нийтдээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 7500 гаруй сурталчилгааны болон дурсгалын самбаруудыг цэгцэллээ” хэмээн тэр хэлжээ.
Гэхдээ ингэж цэгцэлж байгаа нь нэг загварт оруулж байгаа хэрэг биш гэдгийг тэр онцолсон байна. “Хотын архитектур гэдэг бол гэнэтийн, давтагдашгүй байдлаараа онцлогтой байдаг. Тиймээс самбаруудыг нэг хэв загварт оруулдаггүй” гэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ