УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2026.03.23/ болж, хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 13-ны 10.00 цаг хүртэл хойшлуулжээ. Энэ хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэж байгаа бөгөөд өмнө нь тус хэрэг гурван өдрийн турш шүүхээр хэлэлцэгдсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн шүүх хурлыг 60 хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргаж байсан юм.
Эргэн сануулахад, З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв. Гэвч давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг.
Харин давж заалдах шатны шүүх дахин уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэснээр ийнхүү шүүх хурлыг дахин товлож, үргэлжилж байна.
3,600.44






















































Нэргүй 2026-03-23 202.55.188.120
энэ мөнгөтэй улсууд сайхан юмаа 2жил гэх шиг хуулиар тоголох юмдаа дээр үе тоголож болдоггүй тоглоом гэж бдаг блаа одоо бүх зүйлээр дураараа тоглох бжээ
Нэргүй 2026-03-23 103.229.120.122
Энэ энхболд Суруга компанийн япон эзнийг хилс хэрэгт унагааж, түүний хэдэн арван тэрбумын эд хөрөнгийг нь хулгайлсан.
Нэргүй 2026-03-23 66.181.182.194
Зандаахүүгийн Энхболд Тавантолгойг авч үлдээгүй бол Монгол өнөөдөр цалин тэтгэврээ тавьж чадахгүй байх байсан шүү. З.Энхболдыг юун яасан Монголын авлигачдын намын энх-амгалан гэж дарханы замын гол хулгайчтай харьцуулна вэ.
Нэргүй 2026-03-23 172.58.244.152
Зика вирус л Нүүрсний хулгайн эх үндсийг тавьсан шүү !!!
Энэ муу тарваган мангас Япон,Хятадтай хамтарсан гэрээг цуцлаад,ТТ-г авч үлдсэн нэрээр нүүрсний хулгайн салхийг хөгжөөсөн хар хүүр ш дээ !!!
Нэргүй 2026-03-23 103.71.100.196
Атигар Энхболд Таван Толгойд дүүгийнхээ нэрээр компанитай. Түүнийхээ эрх ашгийг хамгаалж М.Энхсайханы төслийг унагасан хулгайч Шүүх шийдэмгий шийдчих хэрэгтэй.
Нэргүй 2026-03-23 66.181.191.135
Энэ 2 Үлгэрийн баатар, Энхамгалан нь бол бүр үлгэрийн баатар. Ганц удаа сайдын суудалд суусан хийсэн ажил нь гэж хэдэн жил түмий ажил барж хаясан
Нэргүй 2026-03-23 103.229.121.125
энэ нөхөр өөрөө олон хүнийг шүүхийн хаалга татуулсан эрх мэдлээ их ашигласан хүн дээ
Нэргүй 2026-03-23 202.9.41.44
З.Энхболдыг бол Элбэгдоржийн хүмүүс энэ хэрэгт холбогдуулсан. Үнэнийг шударга шулуунаар хэлчихдэг болохоор түүнд дайснууд олон байдаг. Шүүх эхний шийдвэрээ хамгаалх байлгүй дээ. Эсвэл тэс ондоо шийдвэр гаргаж мэднэ шүү