БНСУ-ын компани Монгол Улсад цахим банк байгуулна | News.MN

БНСУ-ын компани Монгол Улсад цахим банк байгуулна

БНСУ-ын компани Монгол Улсад цахим банк байгуулна

БНСУ-ын компани Монгол Улсад цахим банк байгуулна

БНСУ-ын Кorean Telecom /КТ/ үүрэн телефоны оператор компанитай хамтран цахим банкны үйлчилгээ үзүүлдэг ‘Кэй банк’ Монгол Улсын МCS групптэй хамтран цахим банк байгуулах болсноо ням гаригт /2018.08.19/ мэдэгдсэн юм. “Кэй Банк” нь БНСУ-ын хамгийн анхны интернетэд суурилсан арилжааны банкны үйлчилгээ үзүүлдэг бөгөөд бизнесээ олон улсад өргөжүүлэхийн тулд хийж буй төслийн нэг хэсэг аж.

‘Кэй Банк’ нь 2017 оны дөрөвдүгээр сарын 3-ны даваа гаригт анх Сөүлд оффисоо нээж, гараагаа эхэлж байв. Ердийн банктай адилгүй интернетэд суурилсан илүү технологийн шийдлийг харуулснаараа онцлог банкны үйлчилгээ үзүүлдэг аж. Гар утсаараа мобайл аппликэйшнийг татаж авах эсвэл интернетээс банкны бүх л үйлчилгээг авах боломжтой аж. Байгуулагдсан эхний өдрийн дотор 20 мянга гаруй хүн данс нээлгэж байсан нь тухайн үед тооцоолоогүй амжилтыг авчирч байжээ. ‘Kэй банк’-ны хугацаатай хадгаламжийн данс нь харилцагчдад жилийн хүү  хоёр хүртэлх хувь  бөгөөд энэ нь бусад арилжааны банкуудаас их байгаа юм. 2016 онд жилийн хүү бусад банкных дунджаар 1.44 хувь байсан. Зээлийн хүү жилийн 2.73 хувиас 5.5 хувь хүртэл байдаг аж.

КТ үүрэн телефоны оператор компани нь ‘’Кэй Банк’’-ны 18.01 хувь хувьцааг эзэмшдэг. Тус банкны хамгийн том, гол хувьцаа эзэмшигчдийн нэг юм. КТ компани нь мөн Өмнөд Солонгосын хамгийн их хэрэглэгчтэй топ үүрэн холбооны оператор компани аж.

Өмнөд Солонгосын энэхүү хоёр компани Монголын МСS групптэй нийт 5.5 тэрбум воны хөрөнгө оруулалтын /12 тэрбум төгрөг/ гэрээг нийт таван жилийн хугацаатай байгуулжээ. Үүнээс гадна 2.3 тэрбум вон нь зөвлөх үйлчилгээний хөлс байх аж. MCS групп бол Монголын ууган, томоохон компаниудын нэгдэл бөгөөд 1993 оноос эхлэн харилцаа холбоо, инженер техник, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт анхдагч болсон компани юм. MCS групп Өмнөд Солонгосын хоёр компанитай хамтран дотооддоо ‘М Банк’ гэх цахим банк байгуулах ажлыг өнгөрсөн жилээс эхэлсэн ажээ.

Гэрээнд зааснаар БНСУ-ын талын хөрөнгө оруулагчид “M Бaнк”-ийн эхлүүлэх төслүүдэд бизнесийн загвар боловсруулах, ноу-хау, зээлийн эрсдэлийн менежментийн системийг хөгжүүлэх, мэдээллийн технологийн системийг бий болгох төслийн хүрээнд хамтран ажиллах гэнэ. ‘KT’ компани нь ‘М цахим банк’-ны өөрийн зээлийн онооны системийг боловсруулахад дэмжлэг үзүүлнэ гэжээ. ‘Бид өөрийн бизнесээ олон улсад нэвтрүүлэх эхний алхмаа амжилттай эхлүүлж байгаад таатай байна. Интернетэд суурилсан цахим банк, зээлийн үйлчилгээг олон улсад нэвтрүүлэх нь бидний эрхэм зорилго юм’ гэж ‘Кэй Банк’-ны гүйцэтгэх захирал Шим Сеон Хүн хэлжээ.

‘Кэй Банк’-ны  гол хувьцаа эзэмшигчийн хувьд KT нь өөрийн зээлийн онооны системийг боловсруулсан ба системийн ноу-хау-ын хувьд туршлагатай. MCS групптэй хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх болно’ гэж KT компанийн төлөөлөгч Юн Кюнг Лим хэлжээ. Финтек салбарт манлайлагч уг компани олон улсад бизнесээ улам өргөжүүлэх зорилготой байгаа гэв.

 ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

T. МЯДАГ

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-08-21 64.119.27.195

Банзнууд нь бүгд гадных болчихоор улс яаж хөгжих вэ. Одоо хятад, америкууд нилээд ордуудыг идэж бүх мөнгө гадагшаа урсаж байхад, дээр нь солонгосчууд банк байгуулаад ард түмний төлсөн гүйлгээний хураамж, хүү бүгд солонгос руу гарна. Емарт дэлгүүрийн орлого бүгд Солонгос руу урсаж байгаа гэсэн үнэн үү

Avatar

Zochin 2018-08-21 37.171.44.111

Naizaa chi bitgii huts tegehuu ym bolgonoos aidag malnuud ih bzih ym daa ys yman deer chamd ymarch hamaa bhgui

Avatar

Иргэн 2018-08-21 103.14.38.242

Зээлийн хүү нь бага юм байна

Avatar

Зочин 2018-08-21 202.9.42.15

Mongol zaluuchuudiin hiisen app bga sh Dee, Yun 2 terbumiin zuvlukh uilchilgee baitugai Ter hurehgui munguur bosson web baihad

Avatar

зочин 2018-08-21 64.119.25.215

хэзээнээс эхлэх юмв АРР хаанаас яаж татах?

Avatar

Зочин 2018-08-21 103.229.122.134

Яаж үйлчлүүлэх вэ

Avatar

Зочин 2018-08-21 203.169.49.100

Бусад интернет банкуудаас юугаараа давуу гэдгийг энэ мэдээнд дурдсангүй.

Avatar

их мэдэх 2018-08-21 202.179.26.67

энэ бол их энгийн гар утсан дээрээ АРР татаад тэрүүгээрээ дамжуулан дэлгүүр хоолны газар АТМ-ээс карт ашиглалгүй зарлага болон гүйлгээ хийнэ гэсэн үг л дээ

Avatar

Зочин 2018-08-21 203.169.49.100

Одоо ч гэсэн дэлгүүр, зарим үйлчилгээний газруудаас гар утасны камераар RQ коод уншуулж төлбөр төлдөг биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж