“Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны хамтарсан сургалт, дадлага эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

“Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны хамтарсан сургалт, дадлага эхэллээ

“Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны хамтарсан сургалт, дадлага эхэллээ

Уулчин аврагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Монголын уулчдын үндэсний холбоотой хамтран зохион байгуулж буй “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага Баян-Өлгий аймагт эхэллээ.

Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын сургалтын хэлтсийн дарга, хурандаа С.Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан, Гавъяат уулчин Т.Гүррагчаа нар оролцсон юм.

Сургалтын эхний өдөр буюу өнөөдөр Монгол улсын гавьяат тамирчин, Ховд аймгийн онцгой байдлын газрын сургагч багш Т.Гүррагчаа сургалтад оролцогчдод танхимын сургалтыг зохион байгууллаа.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын нутагт орших “Алтай таван богд” ууланд зохион байгуулагдах сургалт, дадлагыг энэ жил ОХУ, Киргиз улсын уулын аврах ажиллагааны мэргэжлийн багш нартай хамтран хийж байгаагаараа онцлог юм.

Сургалтад Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Баруун бүсийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Монголын уулчдын үндэсний холбоо, ОХУ, Киргиз улсын уулын аврах ажиллагааны мэргэжлийн багш нарын 90 гаруй аврагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцож байна.

Аврагчид “Малчны оргил”, “Хүйтний оргил”-д аврилт хийх бөгөөд сургалт, дадлага энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж