УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2026.03.23/цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гэр бүл хөдөлмөр , нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгөв.

Гэр бүл хөдөлмөр , нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:
-Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөл Засгийн газар дээр дэмжигдээд УИХ дахь МАН бүлэгт танилцуулаад мөн дэмжигдлээ. Уг хууль нь Монгол Улсын урт дунд хугацааны хөгжлийн бодлого хөтөлбөрт тэтгэврийн даатгалыг олон давхрагад тогтолцоонд шилжүүлэх, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Түүнчлэн хувийн тэтгэврийн хуримтлалд хамрагдах иргэдийн оролцоо нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар 135 мянга орчим иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон. Одоогоор 80 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүссэн. Гэтэл үүнийг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчин манай улсад байхгүй. Тиймээс уг хууль батлагдсанаар эдгээр 135 мянга орчим иргэдийн эрхийг хамгаална. Мөн хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгуулах хүсэлтэй иргэд жилээс жилд өсөж байгаа. Эдгээрийн мөн эрх ашгийг хамгаалах зорилготой. Дээрээс нь уг хууль батлагдсанаар ААН-үүд хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлэх, ажилтнаа тогтвортой ажиллуулах боломж бүрдэнэ. Хувийн тэтгэврийн санд төвлөрсөн мөнгийг бусад салбар руу хөрөнгө оруулалт хийх боломжтой болно. Мөн иргэдийн хувьд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэж хуримтлалаасаа нэг удаа сонгож эсвэл насан туршдаа тэтгэвэр авна, мөн өвлүүлэх, иргэн тэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгох боломжтой болно.

УИХ МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:
-МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд 52 гишүүн оролцлоо. УИХ-ын даргын өмнөд хөршид хийж буй төрийн айлчлалд 12 гишүүн оролцож байгаа эдгээр гишүүд цахимаар оролцож байгаа. МАН-ын бүлгийн хувьд Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангаж ажиллана. Ирэх Пүрэв, Баасан гаригийн чуулган хэвийн явагдах ёстой. Улс төрийн хүчнүүдэд хэлэхэд ямар нэг саналын зөрүүтэй асуудал байж болно. Тухайлсан асуудлаа ярьж УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу завсарлага авах хэрэгтэй. Түүнээс бүлгээрээ улс төрийн барьцаа хийж, чуулганд суухгүй байж болохгүй, тийм зохицуулалт байхгүй.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөл нь анх удаа ярьж байгаа зүйл биш. Хоёр жилийн өмнөөс яригдсан. Тэтгэвэр авагчдад олон эх үүсвэрээр тэтгэвэр авах боломжийг бүрдүүлэх, Үндэсний хуримтлалын системийг бий болгох, үүнийгээ үндэсний томоохон бүтээн байгуулалт руу эх үүсвэр болгож ашиглах, шимтгэл төлөгч нарт баталгаат өгөөж өгдөг байх асуудлыг шийдэх юм. Татвар, шимтгэл төлөгчдийн хуримтлуулсан хөрөнгийг өвлүүлдэг байх ёстой. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтарсан судалгаа тооцооллууд хууль хоорондын нийцлийг хангаж ажиллах нь чухал гэлээ.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь УИХ-ын гишүүдэд зориулсан E.parliament.mn платформын танилцуулгыг УИХ-ын Тамгын газраас хийсэн. "E-Parliament" платформ нь зөвхөн технологийн шинэчлэл төдий бус, парламентыг иргэддээ ойртуулах, УИХ-ын гишүүдийн өдөр тутмын ажлын төлөвлөлт, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, батлах үйл явц, санал бүртгэх, хуралдааны тэмдэглэл хөтлөх зэрэг олон үйл ажиллагааг цахимжуулсан төдийгүй УИХ-ын гишүүдийн шийдвэр гаргалтыг ил тод, үнэн бодит мэдээлэлд үндэслэх боломжийг бий болгож байгааг тодотгосон. Дээрх платформыг ашигласнаар их өгөгдөлд суурилсан 17 төрлийн 200 мэдээлэл харах боломж бүрдэнэ гэдгийг УИХ-ын Тамгын газраас танилцуулжээ.
3,576.02





















































Нэргүй 2026-03-23 59.153.114.241
Ард түмний сонголтыг ашиглан хязгааргүй эрх мэдэлд хүрсэн намын дарга нар хулгай луйвар эх ороноо тоногчид болон хувирсан байна . Түүнд сөрөг хүчний байр сууриас тэмцэж байгаа нь зөв
Нэргүй 2026-03-23 74.110.124.254
ene nii bulgiin darga gej nohion b**s heden hvn udridaj chadahgui hoshin shog
Нэргүй 2026-03-23 172.58.244.152
МАН-ын ус,түлээ зөөдөг ШАР ҮХЭР ! Хайнаг Батжаргал !
Зочин 2026-03-23 162.229.191.188
Энэ нэг Shrek шиг нөхөр чинь одоо юу юуны дарга юм бэ
yag l unendee 2026-03-23 103.229.122.75
Их хуралдаа суухгүй шантаажилна гэж эрхэм гишүүний тангарагт байхгүй ээ. Ан-ийн гишүүн болчихоод өөрсөдийгөө АНУ-ийн иргэн гэж бодоод дураараа авирлаад байгаа юм уу? Монгол хүн юм бол монол хүнийхээ төлөө,монгол улсынхаа төлөөлд ажиллах ёстай.
Зочин 2026-03-23 103.212.116.87
АН-ын гишүүдийг улс орноо хөгжүүлэхэд анхаарч тодорхой үр бүтээлтэй зүйл хийх байх гэж сонгосон болохоос Улс төрийн өнцгөөс их хуралдах суухгүй бай гэж сонгоогүй.. Улс орны эдийн засаг хүнд байгаа үед зөв бодлого шийдвэр гаргахад өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлээрэй. Дэлхий ертөнц дайнтай хүнд үед ажлаа хийгээрэй.
Т1 2026-03-23 202.9.46.51
Эхлээд өөрийн хулгайчдын намын ирцээ бүрдүүлчих
иргэн 2026-03-23 202.55.186.137
Хувийн нэмэлт тэтгэврийг дэмжиж байна аа. Ирээдүйгээ баталгаатай болгоё гэж бодож байгаа хүмүүс нэмэлт даатгал хийлгээд явсан нь дээр байх. Ядаж л үр хүүхэддээ өвлүүлэх боломжтой. Харин хуралдаа суудаггүй гишүүдийнхээ асуудлыг шийдэж хуулиа хэлэлцэж баталмаар бн. МАН-ынхан хуралдаа суугаач ээ! Хуралдаа суугаагүй бол ажил тасалсанд тооцно биз дээ???
Монгол 2026-03-23 66.181.180.225
энэ хүн намын бүлгийн дарга мөн үү
хийж чадах уу
аймагт ажиллаж хүн загнаж, зандарч сурсаныгаа дарга хийж байна гэж бодож байгаа бол хол явж ххх харах царайнаасаа хүн удирдах хүн биш
Нэргүй 2026-03-23 172.58.244.152
Ямар ч боловсролгүй, дэндүү тэнэг, Миеэгийн бүлгийн могойд барьдаг мод, гар хөлийн үзүүрт нь гүйсээр насыг барж бгаа, муйхар шар үхэр дээ көөркөс……
Ахмад 2026-03-23 202.9.40.26
АН-ханы тавьж буй шаардлага зүй ёсны асуудал. Та нар өөрсдөө асуудлаа шийдэж, УИХ-ын хэвийн байдлыг хангах хэрэгтэй. Түүнээс тэр үед тийм бсан гэдэг өөрсдөө нөгөрсөн үеийн барьцаанаас салах хэрэгтэй.
Нэргүй 2026-03-23 188.162.249.4
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!
Нэргүй 2026-03-23 103.212.116.135
Өөр намын бүлгийг мэдээд байгаарай албан тэнэгээ