Канадын ерөнхий сайд Жастин Трюдо өчигдөр /2018.08.19/ болсон үдэшлэгт 2019 оны парламентын сонгуульд албан ёсоор нэр дэвшиж байгаагаа зарлажээ. Либерал намын удирдагч Жастин Трюдо нутгийн уугуул иргэдийн амьдралын түвшнийг сайжруулж мөн баян, ядуугийн ялгааг бууруулах болно гэдгээ амласан байна.
2008 онд Кэбэк мужид орших Папинеа захиргааг төлөөлөн Трюдо сонгогдож байсан бөгөөд 2011, 2015 онуудад тус тус улиран сонгогдож байсан аж.
Эх сурвалж: CBC
Г. Батмандах