Долларын ханш яагаад өсөв

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Долларын ханш яагаад өсөв

Долларын ханш яагаад өсөв

Наймдугаар сарын эхэн үетэй харьцуулахад ам.долларын ханш 20 төгрөгөөр өсөөд байна. Тодруулбал, нэг ам.доллар өнөөдөр 2475 төгрөгтэй тэнцэж буй. Дөрөвдүгээр сард 2438 болж суларч байсан ам.долларын ханш буцаад өссөн бөгөөд 2017 оны аравдугаар сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүлэх болсон нь инфляцийн өсөлт болоод эрэлт хэрэгцээ ихэссэнтэй холбоотой гэдгийг албаны хүмүүс тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, ам.долларын эрэлт хэрэгцээ наймдугаар сарын 15-наас ихэсдэг нь оюунтан залуус гадаад дотоодыг зорьдогтой холбоотой аж.

Нөгөө талаар засгийн тогтворгүй байдал үүссэн,  шатахуун болоод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өссөн нь төгрөгийн ханшийг сулруулж байна гэж эдийн засагчид дүгнэж буй. Учир нь Монгол Улс хэрэглээний бүтээгдэхүүнийхээ 80 хувийг импортоор оруулж ирдэг юм байна. Ж.Эрдэнэбатын засгийн үед нэг ам.доллар 2700 төгрөгт хүртэл өсч байсан билээ. Ам.долларын ханшийн өсөлтийг түр зуурынх гэж албаны  хүмүүс хэлж байна.

USD АНУ-ын доллар

Авах

Зарах

Уран уургач

2,467.00

2,470.00

‘Номин Карт’ ББСБ

2,468.00

2,470.00

East Eagle

2,467.00 1.00

2,471.00

Голомт

2,464.00 3.00

2,472.00 2.00

Капитрон

2,458.00

2,472.00 2.00

Евро Ази

2,468.00 5.00

2,473.00 5.00

ХААН

2,462.00

2,474.00

Төрийн банк

2,462.00 2.00

2,474.00 2.00

ХХБанк

2,463.00

2,475.00 3.00

КРЕДИТ банк

2,462.00 2.00

2,475.00 3.00

Капитал банк

2,463.00

2,475.00

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж