Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Экс гишүүд зугаалжээ

Өмнөх парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан эмэгтэйчүүд өнгөрсөн амралтын өдөр Тэрэлжид нэг өдрийг өнгөрөөжээ. Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Р.Бурмаа нар иржээ. Үүнээс гадна одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа З.Нарантуяа нэгдсэн байна. Тэд өнгөрснөө дурсаж, нэг өдрийг сайхан өнгөрөөсөн гэдгээ цахим хуудаснаа дэлгэжээ. Өнгөрсөн парламентад есөн эмэгтэй гишүүнтэй байсан бөгөөд хүчирхийлэл, хүний эрх гэх мэт нийгмийн бүхий л асуудалд санал нэгтэйгээр дуугардаг байсан билээ.

Харин энэ уулзалтад өнгөрсөн парламентын эмэгтэй гишүүдээс УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, ИЗНН-ын гишүүн С.Оюун нар ирээгүй гэнэ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж