Сараа Солонгост тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Сараа Солонгост тоглолтоо хийнэ

Зууны манлай поп дуучин энэ зун зав муутай байжээ. Наадмаар Төв цэнгэлдэхэд “Best of Saraa-2010” тоглолтоо хүргэсэн эрхэм дуучин маань орон нутгаар аялан тоглолтоо хийгээд ирсэн бол саяхан Өвөрмонголын Баяннуур хошууны ой болж байрын тоглолтонд нь оролцоод иржээ. Тэгвэл тун удахгүй энэ сарын 22-нд Солонгост суугаа нутаг нэгтнүүддээ ая дуугаа хүргэхээр болжээ. Уг тоглолтыг дөрөв дэхь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд “Харанга” хамтлаг, гавъяат жүжигчин Б.Батсүх, У.Далантай болон бүжгийн “Dream life” хамтлагийнхан оролцох ажээ. Энэхүү тоглолт нь үнэ төлбөргүй болдогоороо онцлогтой юм.

Поп хатагтай Сараад “Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр болон И.Болоож нар шинэхэн дуу зохиож өгчээ.  Мөн жил болгон уран бүтээлийн тайлангаа ард түмэндээ хөгжмийн зохиолч Л.Балхжавын тоглолтонд хоёр дуу шинээр дуулахаар бэлтгэж байгаа бөгөөд Л.Балхжавын “Чамайг хүлээнэ” дууныхаа клипийг “N” энтертайнтенд хийлгүүлж байгаа гэнэ шүү.

А.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж