Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр 1.3 сая долларыг авлигад авсан

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр 1.3 сая долларыг авлигад авсан

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр 1.3 сая долларыг авлигад авсан

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай холбоотой авлигын асуудлыг шалгуулахаар өнөөдөр (2026.03.23)Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргаснаа мэдээллээ.


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Миний бие “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг "Бодь"-иос хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан байж болзошгүй талаар мэдэгдэж, уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгнө гэдгээ илэрхийлсэн. Тиймээс олон нийтэд өгсөн амлалтаа биелүүлэхээр өнөөдөр АТГ-т хүрэлцэн ирлээ.

Энд ирсэн миний гол зорилго нэг. Тэр хүрээндээ асуудлыг хөндөж ярихыг хүсэж байна. Нэг сэдвийг хөндөхөд өөр агуулга руу чиглүүлэх оролдлогууд гарч байгаа учраас бодит асуудлыг бодитоор нь ярих нь зүйтэй гэж үзэж байна. Бусад улс төрийн шинжтэй асуудлыг холбогдох түвшинд нь ярих нь зөв.

Өнөөдөр би нийт 894 хуудас материалыг бэлтгэн Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгөх гэж байна. Нэгдүгээрт, "Бодь"-той холбоотой оффтейк гэрээний асуудал, хоёрдугаарт, нүүрсний сонсголтой холбоотой асуудлууд, гуравдугаарт, Б.Энхбаярын авлигын шинжтэй байж болзошгүй асуудлууд болон холбогдох гэрч, нотлох баримтууд, дөрөвдүгээрт, Б.Энхбаяртай холбоотой бусад авлигын асуудлуудыг тус тус багтаан дөрвөн бүлэгт хуваасан болно.

Нүүрсний хулгай, нүүрсний сонсголтой холбоотой үйл явц хэзээнээс эхэлсэн талаар та бүхэн санаж байгаа байх. 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын валютын нөөц 2.7 тэрбум ам.долларт хүрч буурсан. Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар томилогдоод удаагүй байсан юм. Валютын нөөц яагаад буурсан шалтгааныг тодруулах хүрээнд Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар 362 дугаар тогтоол баталж, олон нийтэд мэдээлэл өгөх асуудлыг хэлэлцсэн.

Үүнд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас ачигдаж буй нүүрсний дийлэнх нь "Бодь"-той холбоотой оффтейк гэрээний хүрээнд урьдчилан борлуулагдсан, өөрөөр хэлбэл нүүрс экспортод гарч, гаалийн бүртгэлд орж байгаа боловч валютын орлого бодитоор орж ирэхгүй байгаа асуудал үүссэн.

Үүний дараа сайд Ч.Хүрэлбаатар намын бүлгүүдэд мэдээлэл өгч, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онц байдал тогтоосон. Мөн "Бодь Интернэшнл" ХХК-ийн хэрэгжүүлж буй төмөр замын төслийн өртөг анх 600 сая ам.доллароос эхэлж, үе шаттайгаар өссөөр 1.3 тэрбум ам.долларт хүрсэн талаар дурдсан байдаг. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нууц гэрээ байгуулж, тендергүйгээр хэрэгжүүлсэн гэх асуудал ч яригдсан. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн оффтейк гэрээ болон нүүрсний асуудлыг шалгах зорилгоор УИХ-аас түр хороо байгуулж, уг хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалсан. Гэвч цаашид үйл ажиллагаа нь доголдож, анхаарал сарних нөхцөл үүссэн гэж тухайн үед үзсэн.

Иймд уг түр хороог шинэчилж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ахлуулах нь зүйтэй гэж үзсэн.  Миний бие түүнийг дэмжихдээ Хөгжлийн банкны сонсголыг зохион байгуулсан туршлага болон шударга ёсны байр суурийг нь харгалзан үзсэн. Үүний дагуу УИХ-ын 63 дугаар тогтоол батлагдаж, нүүрсний сонсгол 9 хоногийн турш зохион байгуулагдсан. Гэвч энэ хугацаанд оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг хангалттай хөндөөгүй, мөн валютын нөөцтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг дурдаагүй.

Ингээд Б.Энхбаяр эхэлсэн цэгээсээ сонсголын дундуур маш их өөрчлөгдсөн. Энэ нь улс төрийн шахалт байв уу, хувийн ашиг сонирхол байв уу гэдгийг би Б.Энхбаяраас өөрөөс нь тодруулж байсан. Тэгэхэд Б.Энхбаяр "надад улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна. Ерөнхий сайдаа, уучлаарай" гэж хэлээд гарсан.

Тэр цагаас хойш Б.Энхбаяр бид хоёрын дунд үл ойлголцлууд үүссэн. Мань хүн сайд байхаараа дуугардаггүй, сайд биш болохоороо дуугардаг хүмүүсийн нэг байгаа юм. Ингээд өнөөдөр улс төрийн үйл явц, томилгоогоор учир тайлагдаж байна.

Б.Энхбаяр нь "Бодь Интернэшнл" ХХК-ийн захирал Д.Баясгалантай хоёр хүний хамт дөрвүүлээ уулзах үеэрээ нэг удаад 500 мянган ам.доллар, дараагийн удаад 800 мянган ам.доллар буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй талаар мэдээлэл байна. Энэхүү асуудлыг гэрчүүд холбогдох баримтын хамт надад мэдүүлсэн бөгөөд уг материалыг өнөөдөр Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгч байна" хэмээн мэдэгдэв.

Түүнчлэн ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотойгоор "Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГын тэргүүн дэд даргаар томилогдсон өдрөөс хойш би ажиглаж эхэлсэн. Түүний хувьд Голомт банканд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн Л.Отгонбаяртай хамтарч  "Солонго Мөнх партнерс" ХК болон "Легал Линк Си Би Эй" ХКаар дамжуулан "Тавантолгой төмөр зам" компаниас зөвлөх үйлчилгээний нэрээр нийт 11 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байж болзошгүй талаар дурдагдаж байна.

Түүнчлэн Д.Мөнх-Эрдэнэ нь Б.Энхбаяртай ойрын харилцаатай бөгөөд томилгооны хүрээнд энэ холбоо нь батлагдаж байна гэж үзэж байна. Улмаар хууль зүйн холбогдох асуудлуудыг шийдвэрлэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэж хардаж байна.

Миний хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт олон жил ажилласан туршлагынхаа хүрээнд тодорхой мэдээллүүд авч байсан. Үүний дагуу Д.Мөнх-Эрдэнэ нь албан тушаалд очсоноосоо хойш "Бодь Интернэшнл" ХХК болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой гэрээ, цахим мэдээллийг устгах, өөрчлөлт оруулах зэрэг оролдлого хийсэн байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Мөн өөрийн өмнө нь холбогдож байсан компанийн хувьцаа эзэмшлээс татгалзах, намтар дахь холбогдох мэдээллүүдийг өөрчлөх зэрэг үйлдлүүд хийсэн гэх мэдээлэл бий. Түүнчлэн 2019–2021 оны хоорондын замын хяналтын камерын мэдээллийг устгах оролдлого хийж байж болзошгүй тухай ч дурдагдаж байна. Иймд уг асуудлыг нэн яаралтай шалгах, шаардлагатай тохиолдолд Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн мөрдөн шалгахгүй бол нотлох баримтыг устгах эрсдэлтэй гэж үзэж байна.

Мөн "Бодь Интернэшнл" ХХК-ийн оффтейк гэрээ анх 600 сая ам.долларын төсөвтэй эхэлсэн ч 1.3 тэрбум ам.долларт хүрч өссөн асуудал нь дээрх бүх нөхцөл байдалтай холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2026-03-23 202.21.108.39

ХЗ-Н САЙД БОЛООД ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАСАН ГЭЖ ШТАБЫН ДАРГЫГ ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ ГЭЖ ХЭВЛЭЛЭЭР МЭДЭЭЛЖ СҮРЖИГНЭЭД БАЙСАН. ӨӨРИЙН ЧИНЬ ТОМИЛСОН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ДОТООДЫН ЦЭРЭГТ ЧИНЬ АЛБА ХААЧГИЙН ЭРҮҮ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭГДСЭНИЙ ДАРАА АХИН АЛБА ХААГЧ НАР БИЕНЭЭ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙ МЭДЭЭЭЛЭЛ ГАРААД БАЙНА. ШУДАРГА ЁС ЯРИГЧ МИНЬ ӨӨРӨӨ ТОМИЛСОН ДОТООДООЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГАА ХАРИУЦЛГА ТООЦОН ЧӨЛӨӨЛСӨН ҮҮ??

Avatar

ЗОЧИН 2026-03-23 103.168.34.147

ЮУН-ЭРДЭНИЙН ЗГ-Т ХЗС-Д БАЙСАН ЭНХБАЯР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ НАРТ 13 ДАХЬ САРЫН ЦАЛИН ГЭЖ ОЛГОХ 5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭМ-ЖИ-ИЛ КОРПОРАЦИЙН ДАНСАНД 2023.12.18-НЫ ӨДӨР А/418 ТООТ ТУШААЛ ГАРГАСАН ШИЛЖҮҮЛСЭН БАРИМТ ТУХАЙН ҮЕД ГАРЧ БАЙСАН. ЭНЭ БОЛ ХӨДЛӨШГҮЙ БАРИМТ. МӨН ХЗ-Н ДЭД САЙД Д. МӨНХ-ЭРДЭНЭ БОДЬ ИНТЕРНЭШЛ ХХК-НЫ ХУУЛИЙН ЗӨВЛӨХ ГЭЭД ХУРАЛД СУУЖ БАЙСАН БАРИМТ БАЙДАГ. ЭНЭ БҮГД БОЛ БАРИМТ. ЭНЭ БҮГДИЙГ ДАРААЛАД ОРУУЛАН ЭРГЭН ХАРХАД ХӨДЛӨШГҮЙ БАРИМТ БАЙНА.

Avatar

ЗОЧИН 2026-03-23 103.168.34.147

ХЗС-Н ХИЙХ АЖИЛ НЬ ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАСАН ГЭЖ ШТАБЫН ДАРГЫГ ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ ГЭЖ ХЭВЛЭЛЭЭР МЭДЭЭЛСЭН ҮҮНИЙ ДАРАА ДОТООДЫН ЦЭРЭГТ ЧИНЬ АЛБА ХААЧГИЙН ЭРҮҮ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРААД АХИН АЛБА ХААГЧ НАР БИЕНЭЭ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙ МЭДЭЭЭЛЭЛ ГАРСАН. ДҮРМИЙН БУС ХАРЬЦААНД ШТАБЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨН ХЗС ДОТООДЫН ЦЭРЭГТ УДАА ДАРАА ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН ӨӨРӨӨ ТОМИЛСОН ШТАБЫН ДАРГАДАА ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛӨХ ВЭ???

Avatar

Нэргүй 2026-03-23 172.58.244.152

Энэ нөхөр Ерөнхий сайд байсан гэхээр мөн хэцүү еэ !!!
Долоон буудлын Должин эмээгийн хов шиг юм ярихымаа
Ийм хачин боловсрол мэдлэггүй, ёс суртахуунгүй, өлөн зэлмүүн өссөн, удам сударчгүй….балиар хар юмыг хэн суга татаж гаргаж ирж, төрөөр тоглож бгаа билээ дээ !!! Хүүк шүү дээ ! Одоо нөгөөх нь өөрийг нь ноцоод нтр….

Avatar

Нэргүй 2026-03-23 178.174.229.45

OYUERDENE GEDEG CHIN ESTOI AMILSAN CHUTGUR YUM BJ

Avatar

Нэргүй 2026-03-23 103.168.34.174

Авилга авсан байх, энэ хэдэн улс төрчид авахгүй бн гэж байх ч үгүй. Нөгөөдүүлд нь барьцаалахаар баримт үлдсэн биз

Avatar

Нэргүй 2026-03-23 66.181.177.210

Өөрсдөө төрийн толгойд сууж сууж огцорохоороо л нэг их л худлаа уянгалцгаах юм. Их л зовж зүдэрч ажил хийсэн хүмүүс. Бүгд адилхаан та нар.

Avatar

Нэргүй 2026-03-23 66.181.184.144

ОЭ оргүй гуцах хүн биш хараарай

Avatar

Zochin 2026-03-23 66.181.177.159

Энхбаяраа ажлаа өгөөд шалгуул. Ингэж барин тавин ярьж байгаа зүйл. Цаана нь ч тэгээд тэр 119 сая долларыг нь авсан хүмүүс хамгаалах байлгүй.

Avatar

Нэргүй 2026-03-23 66.181.182.194

Монголын авлигачдын намын хулгайчууд бүгд ижил. Нэг их монголын төлөө зүтгээд нэгнээ илчлээд байгаа юм байхгүй. Хулгайн объектуудаа булаалдаж байгаа үйлдэл юм. Гэхдээ сүүлийн үед хүүкийн франкциас Монгол Улсын парламентийн засаглалыг үгүй хийж хүүкийг хаан болгох санаархал зухалзах боллоо. Энэ маш ноцтой байна шүү.

Avatar

Нэргүй 2026-03-23 103.212.118.202

Helgii batsaaniig ooriig ni shalga

Avatar

Зочин 2026-03-23 202.126.88.91

ЗА ЭНЭ ОЮУНЭРДЭНЭ ЮУ Ч ГЭЖ ХУЦАХ ХҮҮР ШҮҮ .ЧИ МУУ ЭЦЭГ ӨВӨГДИЙН МИНЬ ЦУСАА УРСГАЖ,ЯСАА ҮЙРҮҮЛЖ ,АМИА АЛДАЖ ОЛЖ АВСАН ЭХ ОХНЫ МИНЬ АЛТАН ГАЗАР НУТГААС ТАСДАН АВЧ ,ХУДАЛДАЖ ХУЛГАЙЛЧИХААД ЯАСАН ЗАДАРСАН ХАР ХҮҮР ВЭ???? ЭНЭ ЧИНЬ ОДОО .ЭЦЭГ ДЭЭДЭС МТЮИНЬ ГАЗАР НУТГАА ЗАРСАН ХҮНИЙ ТОЛГОЙГ ӨЧИГГҮЙ АВ ГЭСЭН БАЙДАГ ГЭТЭЛ ЭХ ОРНООСОО УРВАЖ ГАЗАР НУТАГИЙГ МИНЬ ЗАРЧИХААД ОДОО БҮҮР ХҮН АРДЫГ МИНЬ БАРЬЖ ИДЭХНЭЭ МУУ ХАР ХҮҮР ЧИНЬ

Avatar

Нэргүй 2026-03-23 172.58.244.152

Эцэгээ мэдэхгүй өссөн, улны гаралтай хар юмнаас эх орны төлөө сэтгэл гарлаа юу ?!
Ёстой гонжийн жоо, албан тушаалд байхдаа мөнгөжихөө л бодож таарна ш дээ !!!
Тэгээд бас мөнчгөрөөрөө бизнес хийж хөрөнгөжсөн залуусыг шахаж хавчинаа, т1-үүд чинь….

Avatar

Нэргүй 2026-03-23 66.181.176.188

БУСДЫГ МУУЛАХ ГЭЭД ООРИЙХОО БУДАЙГ ДЭЛГЭЭД БАЙНАА ДАА ОНДОР АЛБА ХАШИЖ БАЙСАН ХУН ИЙМ ОЧУУХЭН БАЙЖ БОЛОХГУЙ ДЭЭ

Avatar

Нэргүй 2026-03-23 103.168.34.223

сөрсөн базаа хийж байнө. одоо хэн нэг амиа золиослогч олж аваад гэрч болгочно

Avatar

Нэргүй 2026-03-23 88.19.99.64

enxbayar gej yostoi baricgvi xog n**** yumaa!

Avatar

Нэргүй 2026-03-23 66.181.179.97

Энэ пяздук ёстой амь тэмцэж худал гүтгэлгийг цацаж өгч байна

Avatar

Niwshnuud 2026-03-23 104.28.71.90

Bur muudaltsval bie bienee barij ugnu gesen barimt ni bj bdag, nowshnuud. OE,BE adilhan niileheeree idej l bdag

Avatar

CCC 2026-03-23 103.212.118.202

NUURSNII IH NAYADIIN HAJUUD SHULS BNA . OYUERDENE, HERO BAATAR, AMARBAYSGALAAN

Avatar

CCC 2026-03-23 103.212.118.202

NUURNII IH NAYADIIN HAJUUD SHULS BNA . OYUERDENE, HERO BAATAR, AMARBAYSGALAAN

Avatar

Зочин 2026-03-23 103.229.123.106

ширүүн үзэлцэх нь хоёр хар хэрээ

Avatar

gadniCJNOC Nyraagch ? 2026-03-23 66.181.177.128

#;

Avatar

tarxi ygaagch 2026-03-23 66.181.177.128

Laundry alchyyr @, zylegniiii gays

Avatar

Нэргүй 2026-03-23 66.181.191.135

Хачин шалчигнасан маанаг нөгөө жүжигчин хүүхнээ яасан бэ

Avatar

ккк яг оноод хэлчихлээ 2026-03-23 103.229.122.75

Одоо тэр хүүхэн энэ Данхыг тоохгүй байх оо? Сайндаа хайртаа биш албан тушаалыг нь ашиглаж мөнгө сааж явсан хүүхэн.Хөөрийн муу мулгуу бахи хүзүүнийхээ ачаар золтой л нугасаа таслалгүй үлдэж дээ хөөрхий.

Avatar

Нэргүй 2026-03-23 103.229.122.75

ккк. Данх ч ёстой уран сайханы халилтай авч өгч байна доо. Энэ нь хэд алхаад л үнэнд гүйцэгдэх үгүйгэгдэнэ л дээ. Сүх далайтал үхэр амар гэгчээрсайхан авч байна доо

Avatar

Амаргүй цаг үе… 2026-03-23 66.181.191.135

… үлгэрээ зохиосоор л

Avatar

zochin 2026-03-23 103.212.118.27

Б.Энхбаяр Оюун-Эрдэнэтэй холбоотой баахан гүтгэлэг тараагаад байсан. Бараг хүн амины хэрэгтэн ухааны юм яриад байсан. Ингээд авилгалтай тэмцэх газар өгөх нь яасийн. Б.Энхбаяр жинхэнэ хогийн гар шдээ. МСS-ийн бууны нохойнууд. МСS-ийн олигархуудтай хамтарч төр засгийг унагаасан нь үнэн шүүдээ. Занданшатар сайд болонгуутаа MCS-ийн татварыг тэглэсэн нь ойлгомжтой биш үү

Avatar

Нэргүй 2026-03-23 188.162.249.4

миэг огцруулахад огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан сайн галч дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй, Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан хунийг баярцогт даргаа гэж долигнож дууддаг,Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг улныхан гэж доромжилдог хамгын муу хорчин ядаргаатай еронхий сайд байла

Avatar

Нэргүй 2026-03-23 202.70.34.98

яг оноод хэллээ

Avatar

Нэргүй 2026-03-23 66.181.191.135

Үнэн хэлж, Амаргүй хүнд байна гэж зурагт бүрээр үлээж байгаад ахтайгаа нийлж энэ улсаас мөн ч хулгайлсан даа

Avatar

Зочин 2026-03-23 103.57.94.114

Энэ нөхөр их худалч, хучлагагүй хүн юм шиг байгаа юм аа. М.Энхболдыг огцруулах гэж яаж байлаа. Дараа нь яалаа дарга болоод явсан шүү. Үүнээс л иргэдийн итгэл, үнэмшил буусандаа. Тэгээл худалч гэдэг нэрийг зүүсэн шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-03-23 66.181.191.135

Данх юу ч гэж үлээж мэднэ. Нөгөө хайрт ах нь бөөн асуудалтай байгаа

Avatar

Нэргүй 2026-03-23 202.179.26.227

Оюунэрдэнэд Хуульзүйн сайдыг үгүй хийх нь хамгийн судал нэг номерийн асуудал юм баЙНА. Тэр Мөнхэрдэн бол ээж нь Хэнтийн Өндөрхааных. СИТИ сургуулийн захирал. Аав нь хуульч Дэмбэрэлцэрэн. Юу ч хийж магадгүй гэмгүй царайт. Б. Энхбаяр мангартаж байж зажлуулах бий.

Avatar

Del 2026-03-23 202.55.188.82

энэ нөхөр өөрөө энэ бүхнийг мэдэж байсан юм бол шалгахгүй яасан юм болдоо ерөнхий сайд байсан биздээ ёстой нохойтой байна даа

Avatar

АМЖИЛТ 2026-03-23 66.181.161.150

ГОЛОМТИЙН БАЯСГАЛАНД БУУЖ ӨГӨХГҮЙ ШҮҮ ЗАЛУУ МЭЭН. ДЭМЖИЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2026-03-23 103.212.118.202

Oyuerdene bol yu ch hiij medeh shalchigansan piz.daa daa

Avatar

Нэргүй 2026-03-23 103.212.118.202

Yu ch hiij medeh shalchigansan piz.daa daa

Avatar

иргэн 2026-03-23 202.126.89.47

оюуэрдэнэ одоо болиоч дэ авсан байж магадгүй гэж хэлэх юм нотлоод авсан өгсөн хүнээ хажуудаа дагуулаад яваач хүнд бас үнэн гэж бх ёстой биз дэ том намын лидёр бсан хүн чинь одоо нэг намынхаа хүнийг авсаныг хараагүй байж жёнко ах өөрийн ах 2 тоо дэндүү итгэж явсаныхаа горыг амсах вий юуч үгүй сумын галч бсан залуу ёөкийн хүчинд монгол улсод байх хамгийн том мёстёнд сууж байснаа мартаад ёөк өө муулаад дээр нь намаа золиослоод хамгийн адгийн хор найруулж явахаа эр хүний хувьд болиоч

Avatar

Нэргүй 2026-03-23 202.70.34.98

эрийн муу юм даа энэ нөхөр

Avatar

Зочин 2026-03-23 103.212.116.126

Үаб зөвлөл нууцц гэрээ байгуулсан гэнээ Өөрөө зөвлөлийн гишүүн байсан биз дээ Оюунэрдэнэ АН тай хавсарч дахин засгийн эрхэнд гарах мөрөөлөлтэй байхаа Ийм албан тушаалын хэнээтэнгүүдээ МАН цэгцлээчээ Намаа байтугай улс орныг дампууруулж чалах хүн байна Ер нь эдийн засгийн ойлголт ч байхгүй энэ хүн эдийн засгийг дампууруулахаа шахсаан МАН ы залуучууд ойворгон хэт зүүний үзэлтэй тэгсэн мөртлөө хувьдаа баяжихыг хүссэн энэ хүнийг дагаж намаа унагавал өөрсдөө л мэдэж дээ МАН лахиж сэхэхгүй байх шүү

Avatar

Нэргүй 2026-03-23 43.242.242.59

АТГ яаж шалгахыг нь харж байя. Хууль зүйн сайд гээд шалгасан болоод нотлогдохгүй байна гэж хэлээд хаах л байхдаа

Avatar

Нэргүй 2026-03-23 59.153.114.122

"Бороо орж ч магадгүй, орохгүй ч байж магадгүй" !!!

Avatar

Нэргүй 2026-03-23 188.162.249.4

бороо орвол дээрээс орно.

Avatar

зочин 2026-03-23 124.158.125.55

эрх биш бүх мэдээлэл,үйл явдлын дээр нь сууж байсан Ерөнхий сайд бсан хү юм чинь даацтай чансаатай үнэн зөв мэдээ өгсөн байлгүй дээ.

Avatar

цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 2026-03-23 103.229.122.75

Энэ хүнийг даацтай бас чансаатай үнэн зөв мэдээлэл өгсөн гэж яаж бодоод хэлдэг байна аа? Бүтэн : 5 жилийн турш л явсан газар бүртээ худлаа яриад явсан биздээгэж яахаараа үнэн үг гэж боддог байна аа. Ингэж хэлж чаддаг ч бас овоо авьяас юм.ккк Данхын аманд ганц ч үнэн үг байхгүй төрсөн л үнэн үйрээдүйд үхэх нь үнэн . Энэ хүн хэний хэн нь тодорхойгүй, эзэмшсэн мэргэжил боловсрол нь хүртэн худал хуурамиаг. Эрхээ биш махан биетэй хүн болохоор эрэгээс төрөөгүй,бас цэцэгнээс ургаагүй нь бодит үнэн

Avatar

Тэгж л байна даа.ккк 2026-03-23 103.229.122.75

Ха манай Данх ч ёстой сайхан уран сайханы халилтай даацтахйн худлаа шааж өгч байна дөө,ккк

Avatar

Нэргүй 2026-03-23 103.57.95.34

Өөрийн хүн байгаа дээр ингэж үзсэн нь дээр байхдаа. Энэ хүн орлогоо нотлоод зайлбал дээр биш үү…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж