Киришимагийн их хүлээсэн, хүссэн түрүү озэки цол дагуулав

Киришимагийн их хүлээсэн, хүссэн түрүү озэки цол дагуулав

Киришимагийн их хүлээсэн, хүссэн түрүү озэки цол дагуулав

Мэргэжлийн сүмогийн Харү башё өчигдөр/2026.03.22/ өндөрлөлөө. Нийт 15 өдрийн турш Осака хотноо башё үргэлжилж, ширүүн өрсөлдөөний эцэст Киришима Б.Лхагвасүрэн түрүүлэв. Түүний хувьд ийнхүү гурав дахь удаагаа эзэн хааны цомыг хүртэж байгаа нь энэ. Гэхдээ их хүлээсэн, хүссэн түрүү нь энэ байлаа. Тэрбээр хамгийн сүүлд 2023 оны Кюүшү башёд түрүүлж байсан юм.

Тухайн үедээ Киришима Б.Лхагвасүрэн озэки цолтой, дараагийн ёкозүна гэж яригдаж байсан ч 2024 оны тааруу барилдааныхаа улмаас сэкивакэ цол руу буурсан билээ. Гэхдээ бараг гурван жилийн дараа эргэн түрүү бөхөөр тодров.

Киришима Б.Лхагвасүрэн түрүүлэх болзлоо башёгийн 14 дэх өдөр буюу нэг өдрийн өмнө хангасан. Өчигдөр ч башёгийн сүүлийн өдөр хэт тайвширсан бололтой озэки Котозакүрад өвдөг шороодсон. Ийнхүү 12 даваа, гурван унаатай Харү башёгийн тэргүүн бөх нь болсон.

Өчигдөр түрүүлснээрээ сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн эргэн озэки цолоо авахаар болж байх шиг байна. Сүмогийн холбоо энэ талаар хуралдаж, албан ёсны шийдвэрийг удахгүй танилцуулах гэнэ.

Гурав дахь түрүүгээ хүртсэн Киришима Б.Лхагвасүрэн "Эзэн хааны цом их хүнд санагдлаа. Удаан хугацаанд өргөөгүй болохоор тэр биз. Өнөөдөр ээжийн минь төрсөн өдөр. Түүнд сайхан бэлэг барилаа. Би цол буурсан ч бууж өгөөгүй, шаргуу хөдөлмөрлөсөн хэвээр байлаа. Өөрийгөө нэг л өдөр эргэн ирнэ гэдэгт итгэж байсан. Би одоо ч залуухан байна. Улам хүчирхэг болж, олон түрүү хүртэнэ" гэв.

Киришима Б.Лхагвасүрэн энэ жил 30 нас хүрэх бөгөөд ёкозүна цол хүртэх боломж бүрэн бий. Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн, ёкозүна Оносато нараас өмнө түүнийг дараагийн аварга болно гэж ярьж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Харүмофүжи 2026-03-23 202.126.89.206

Ганцхан шил архи хүний бүхэл насны амьдралыг үгүй хийж чаддаг учраас залуу бөхчүүд архинаас хол яваарай!

Avatar

Badma 2026-03-23 66.181.187.168

Амжилт хүсье. Ёкозүна болоорой.

Avatar

Зочин 2026-03-23 66.181.178.250

Сүүлийн 2 өдрийн унаа илүү байсан шүү.

Avatar

Нэргүй 2026-03-23 43.242.242.59

Сайхан барилдааныг олон үзүүлсэн. Бяар хүргье. Гэхдээ Украйн улсын бөхөд олон унасан дээрээ дүгнэлт хийж цаашид барилдах хэрэгтэй дээ. Өрсөлдөгч бөхөө сайн судалж барилдах арга тактикаа өөрчилж барилдвал амжилтанд хүрнэ. Аварга болох гээд хэрэггүй. Сайхан озеки байж байгаад олон жил барилдахаа бодсон нь ашигтай. Ёкозүна болох юм бол удахгүй зодог тайлах магадлалтай. Учир нь шаардлага өндөр юм.

Avatar

gov 2026-03-23 66.181.177.128

Camera shefingz dolg

Avatar

y 2026-03-23 66.181.177.128

###

Avatar

Нэргүй 2026-03-23 175.195.229.95

Амжилт хүсье.
Зөв бодолтой залуу. Санаж явбал бүтнэ. Сажилж явбал хүрнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж