Хүүхэд, өсвөр үеийнхний сошиал медианы хэрэглээ сэтгэлзүйн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгааг олон улсын судалгаанууд анхааруулсаар байна. Иймээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э. Батшугар дижитал ирээдүйг зөвхөн технологийн хөгжил гэж харах бус, хүүхдийн аюулгүй байдал, сэтгэлзүйн эрүүл мэндтэй салшгүй холбоотой асуудал тул судалгаанд суурилсан хөгжлийг чухалчлах ёстой гэлээ.Тэрбээр, сошиал медиагийн хэт хэрэглээ нь хүүхдүүдийг сэтгэлзүйн хувьд эмзэг болгож, аз жаргалын түвшинд сөргөөр нөлөөлж байгааг судалгаа харуулж байна гэлээ. Энэ нь зөвхөн дэлгэцийн цагийн асуудал биш, харин платформуудын алгоритмд суурилсан бүтэц, тасралтгүй скролл, хэрэглэгчийн анхаарлыг удаан хугацаанд татах механизмаас үүдэлтэй асуудал гэдгийг онцоллоо. Түүнчлэн алгоритмд суурилсан контент түгээлт нь хүүхдүүдийг донтох хэлбэрийн хэрэглээнд татан оруулах, цахим дээрэлхэлтэд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Олон улсын судалгаанд хүүхэд, өсвөр үеийнхний дунд өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, биеийн төрхтэй холбоотой дарамт нэмэгдэх, ганцаардал, сэтгэлзүйн тогтворгүй байдал гүнзгийрэх хандлага ажиглагдаж байна. Иймээс сошиал медианы нөлөөллийг зөвхөн хэрэглээний хугацаагаар бус, агуулгын шинж чанар, платформын зохион байгуулалт, хүргэлтийн алгоритмын нөлөөллөөр нь авч үзэх шаардлагатай байгааг тэрээр онцолсон юм.
Дэлхийн улс орнууд ч энэхүү асуудлыг нийтийн эрүүл мэнд, хүүхэд хамгааллын бодлогын түвшинд авч үзэж эхлээд байна. Тухайлбал, Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал хэрэглээг хориглох бодлого хэрэгжүүлж эхэлсэн бол Франц, Испани, Дани, Грек зэрэг улс насны босго тогтоох, хязгаарлалт хийх чиглэлд бодлого боловсруулж байна. Мөн Индонез, Малайз улсад 16-аас доош насныхны хэрэглээг хязгаарлах санал, бодлого хэлэлцэгдэж байгаа бол Их Британи, Герман, Норвег зэрэг орон илүү хатуу зохицуулалтын асуудлыг авч хэлэлцэж байна.
Үүнээс гадна АНУ-д муж улсуудаар хүүхэд хамгааллын хуулиуд хэрэгжиж эхэлсэн бол Хятад улс хүүхдийн хэрэглээг хязгаарласан тусгай горим нэвтрүүлээд байна. Бразил улс ч донтуулах шинжтэй функцуудыг хязгаарлах чиглэлээр шинэ зохицуулалт боловсруулж байгаа юм байна. Одоогийн байдлаар дэлхийн 25-аас дээш улс хүүхдүүдийн сошиал хэрэглээг хязгаарлах, хориглох, зохицуулах бодлогыг идэвхтэй хэлэлцэж байна.
Мөн олон нийтийн дунд хийсэн судалгаагаар хүмүүсийн дийлэнх хувь нь бага насны хүүхдүүдийн сошиал хэрэглээнд тодорхой хязгаарлалт тавихыг дэмжиж байгаа нь энэ асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд орсныг харуулж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э. Батшугар Монгол Улс ч энэ асуудлыг орхигдуулж болохгүйг онцлоод, дижитал шилжилт, хиймэл оюуны эрин үед хүүхдэд аюулгүй цахим орчин бүрдүүлэх, ухаалаг зохицуулалт хийх, платформ болон эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэлээ.
Тэрээр, дижитал ирээдүйг зөвхөн технологийн хөгжил гэж харах бус, хүүхдийн аюулгүй байдал, сэтгэлзүйн эрүүл мэндтэй салшгүй холбоотой асуудал тул эрсдэлийг бодлогоор хязгаарлах шаардлагатай цаашид хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгойлон анхаарч ажиллана гэлээ.
3,576.02






















































муу архичин 2026-03-23 103.229.121.215
авлигачын хүүхэд авлигач л байж таараа, муу архичид , төрийн толгойд сандайлсан муу хулгайчууд ард түмний төлөө ажиллана гэж х****а
Эоднээ 2026-03-23 103.212.117.17
Тэгээд хужлиа батлаж гаргаач, нэг их мэддэг царай гарган чалчаад л байх юм
Зээүийн оноогоо одоо эргэж хараа малаа 2026-03-23 122.201.31.145
ямар эдийн засгийн тооцоогүй зээлийн оноо гэж гаргаад баахан аан үүдийг цаашид амьдрах боломж өгөхгүй юм даа
Нэргүй 2026-03-23 203.91.115.39
Яахав нэг давуу тал нь бол төр засгийн хулгай, түшээдийн зүй бус явдал нүдэн дээр ил хөвөрдөг болсон. Тэгэхээр сайн юманд үргэлж золиос байна.
Нэргүй 2026-03-23 138.252.29.44
tiktokoos exleed xaagaachee
Нэргүй 2026-03-23 202.9.41.44
Энэ толгой хоосон донгио нөхөр сайд хийхээр чинь монгол улс яаж хөгжих бэ.
Muu avligach arhichin 2026-03-23 202.126.88.215
Ene batshugal uuruu yamarch yoszuigui arhichin baij busdad yoszui zaah yum gene. Muu avligachdiin udam. Avligiin munguur, ard tumnees hulgailsan munguur americt sursniigaa Bolovsrol gej bitgii h*** chi.
Нэргүй 2026-03-23 103.57.95.174
Pay PaL Монгол оруулж ирнэ гээд л олон жил хуцлаа даа. Хаана байна. Хоосон худлаа амлагч ичиг. ичиг. еэ еэээ бөөөвөөө …