Украины зүүн хэсэгт шөнийн тэнгэр цэлмэг, агаар цэвэрхэн. Умбагар майханд суух цэргүүд Ираны бүтээсэн шахед дроны чимээг чагнан, хоног тоолно. Тэдний адил Украин даяар тархсан багууд орчин үеийн дайнд өргөн хэрэглэгдэж буй хямд боловч аюултай “тэнүүчлэгч” дронтой тэмцэж байна. 127-р бригадынхан дайсны дроныг ажиглах зуураа өөрсдийн хийсэн баригч дронуудаа туршиж, сайжруулсаар. Мөн бодит тулаанд асуудал үүсгэж болзошгүй алдааг нь олж, засахыг зорьж байна.
Шахед дронууд 2022 оны намар тулааны талбарт ашиглагдаж эхлэхэд Украинд үүнийг зогсоох арга чарга байсангүй. Харин одоо тусгай дроны багууд цаг тутамд сайжирч буй технологийн тусламжтайгаар шахед дронуудыг агаарт устгаж чаддаг болжээ. Сүүлийн жилүүдэд Украины дотоодын дрон үйлдвэрлэл ч эрчимтэй өсч, бүтээгдэхүүнээ олон улсын зэвсгийн үзэсгэлэнд танилцуулж байна. Энэхүү дэвшил нь фронтын шугам дээр дайсны дроныг ажих цэргүүдийн гавьяа бөгөөд жижиг бригадууд улам илүү чадварыг эрэлхийлж, бүтээснээр дэлхийн анхаарлыг татаж эхлээд байна. Тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский, "Ойрхи Дорнод дахь АНУ-ын холбоотнууд Украинаас хэрхэн Ираны дроны эсрэг хамгаалалтаа нэмэгдүүлэх вэ гэж асууж эхэлсэн. Эдгээр нь манай орны эсрэг Оросын их хэмжээгээр ашигладаг дронууд юм" гэж хэлж байсан. Иран улс АНУ-Израилийн хамтарсан дайралтын хариуд шахед дроныг ашиглаж байна. Энэ төрлийн дрон нь зарим үед барууны дэвшилтэт агаарын довтолгооноос хамгаалах системийг устгаж чадсан байдаг. Улмаар шахедыг зогсоох хямд бөгөөд уян хатан арга шаардлагатай байгааг харуулж байна.
ДРОНЫ ДАЙН

Цэргийн дүрмийн дагуу нэрээ нууцалсан нэгэн нисгэгч баригч дроноо эвдлэхгүйн тулд аажуухан буулгана. Хэдийгээр энэ төрлийн дроныг нэг л удаа ашиглах зориулалттай ч нөөц хомс тул Украины багууд аль болох хадгалж, дахин ашиглахыг хичээдэг. Тэд эвдэрсэн дронуудаа засаж, судалж, сайжруулдаг. Нисгэгчийн хэлснээр, "Patriot пуужин ойролцоогоор хоёр сая ам.долларын үнэтэй байдаг бол миний ашиглаж буй жижиг дрон ердөө 2,200 ам.доллар орчим. Хэрвээ дрон байгаа онохгүй бол буцаан газардуулж, засч, дахин нисгэж болно. Энэ нь хамаагүй хямд боловч үр дүн нь тийм ч муу биш" гэв. Украины 127-р бригад одоогийн байдлаар баригч дронд суурилсан агаарын хамгаалалтын системийг хөгжүүлж байгаа бөгөөд бусад ангиуд ч энэ аргыг дагаж эхэлж байна. Энэ ажлыг 27 настай ахмад удирдаж буй. Тэр хоёр жилийн өмнө Оросын дронуудыг мөрнөөс харвах пуужингаар устгах даалгавар авсан ч энэ арга үр дүн муутай байжээ. Тиймээс тэр илүү сайн шийдэл хайж, бусад цэргүүд болон сайн дурынхнаас зөвлөгөө авч эхэлсэн байна. Улмаар дайсны дроны эсрэг дрон ашиглах нь хамгийн зөв гэх шийдвэрт хүрсэн байна.
Тэрбээр хоёр жилийн өмнө дайсны Орлан тагнуулын дрон агаараас байршлын мэдээлэл дамжуулж байсныг харжээ. Тухайн үед багийн өөр нэг гишүүн нь мөн адил дрон ашиглан тагнуулын дроныг унагасан байна. Тэр л үед дайн хэдийнэ дроны дайн болсон гэдгийг ойлгожээ.
ШАХЕДЫГ УСТГАХ АЖИЛЛАГАА

Оросын түрэмгийлэл эхэлснээс төд удалгүй Украины тэнгэрт шинэ аюул заналхийлэв. Энэ нь хурдан, бат бөх шахед дроны давлагаа байлаа. Улмаар Украины батлан хамгаалах цэргүүд хэрхэн эдгээр дроныг устгах талаар судалж эхэлсэн байна. Залуу ахмад шийдэл хайж явахдаа Харьков дахь 127-р бригадтай нэгдэж, орон нутгийн батлан хамгаалах компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Тэд хамтдаа шахед дронуудын хурдтай дүйцэх чадвартай, жижиг онгоц шиг хэлбэртэй баригч дронуудыг бүтээжээ. Батлан хамгаалах компаниудтай хамтарснаар Украины хүчин дронуудаа бодит нөхцөлд туршиж, туршлага дээр үндэслэн хурдан сайжруулах боломжтой болсон. Тухайлбал, "Skystriker" дрон нь "Sting" эсвэл "P1-Sun" зэрэг дронуудаас ялгаатай. Энэ нь далавчтай жижиг онгоц шиг харагддаг тул агаарт илүү удаан байж чаддаг бөгөөд цэргүүд болон инженерийн хамтын ажиллагааны үр дүн болжээ. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс Украины хүчин ямар компанитай хамтран ажилласнаа нууж байна. Тухайн компанийн захирлын хэлснээр, зөвхөн дрон бүтээх нь хангалтгүй бөгөөд бодит тулалдаанд сайн ажиллах ёстой. Тиймээс цэргүүдийн өгч буй санал, туршлага нь дронуудыг байнга сайжруулахад маш чухал байдаг гэж онцлон тэмдэглэжээ.
АШГИЙН БУС САЙН ДУРЫНХАН

Батлан хамгаалах хүчин болон зэр зэвсгийн үйлдвэрлэгчдийн хооронд л хамтын ажиллагаа явагддаг гэвэл худал. Сайн дурынхан ихэвчлэн тэднийг холбож, хамтран ажиллахад нь тусалдаг. “Come Back Alive” сан 2024 оны зун “Dronopad” (“Дроны уналт” гэсэн утгатай) төслийг эхлүүлж, дайсны дронуудтай тэмцэхэд чиглэсэн ажил явуулж эхэлжээ.
Тэдний гол зорилго нь бие жижиг ч бэлчээр том дронуудын гаргасан жижиг амжилтуудыг бүрэн систем болгон хөгжүүлж, илүү олон цэргийн ангиудад ашиглах боломжийг бүрдүүлэх явдал байв. Сан дроны үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, цэргүүдэд яг юу хэрэгтэйг ойлгосон. Үүний үр дүнд баригч дронууд илүү сайжирч, хурд нь нэмэгдсэн байна. Зарим нь цагт 200 км-ээс дээш хурдалж, шахед дронуудыг агаарт нь устгах боломжтой болсон. Мөн тэд хурдан хөгжиж буй дроны зах зээлийг анхааралтай ажиглаж, инженерүүд болон цэргийн нягт хамтын ажиллагааг чухалчилсан. Ингэснээр бодит тулалдааны туршлага дээр үндэслэн дроны технологийг хурдан сайжруулах боломжтой болсон аж.
Тэдний хэлснээр, дроны дайн нь байнгын “үйлдэл болон хариу үйлдэл”-ийн мөчлөг юм. Нэг тал шинэ арга боловсруулмагц нөгөө тал нь эсэргүүцэх арга гаргаж ирдэг. Энэ нь технологийн хурдан хөгжлийг бий болгодог. Технологийг өөрөө хуулбарлах тийм ч хэцүү биш. Харин хамгийн чухал нь түүнийг хэрхэн ашиглах болон нисгэгчдийн ур чадвар юм. Эхэндээ олон хүн баригч дронуудад эргэлзэж байсан. Зарим нь удалгүй үр ашиггүй болно гэж бодож байв. Гэвч бараг хоёр жилийн дараа үр дүн нь эсрэгээрээ байгааг харуулсан. Ингэснээр “ядуусын агаарын хамгаалалт” гэж нэрлэж байсан зүйл нь заримдаа үнэтэй системүүдээс ч илүү үр дүнтэй байж болох нь батлагдсан юм.
3,569.17






















































Нэргүй 2026-03-23 66.181.186.200
Украины арми дроныг өргөн хэрэглэж Оросуудыг давшуулахгүй хориглон байлдаж асар их хохиролыг Оросын арми амсаад байна. Украин бол Орос биш тэд нэг үндэстэн ч биш Орос Украин руу халдсан болохоос барууныхан турхираагүй Путтн Оросын ерөнхийлөгч барууныханаас шийдвэр авдаг ч хүн биш битгий худлаа мэдэмхийрцгээ. Украин дайн хийх гэж з****г нөөцлөөгүй харин Путин дайн хийх гэж асар их з****г нөөцлөсөн хүн. Эх орноо хамгаалах гэж өөрт байхгүй зэвсгээ барууныханаас авна зэвсэггүй яаж эх орноо хамгаалх
Нэргүй 2026-03-23 95.89.45.194
Уг нь украйн ч орос, ОХУ-ынхан ч орос.Беларусс нь ч орос. Орос угсаатнуудыг барууныхан бие биенийх нь эсрэг турхирч алалцуулаад, алгаа ташицгааж байна. Эд эв нэгдэлтэй байсансан бол юун АНУ, ЕХ. Хэн ч дийлэхгүй байхаар улсууд. Даан ч тэнэгтэцгээж, харийнхны наадам, тоглоом болж байна даа. Тэднийг дагаад үхэр монголчууд хүртэл талцацгаан хэрэлдэцгээх нь инээдтэй ч юм шиг, гутамшигтай ч юм шиг…
Нэргүй 2026-03-23 172.58.244.152
Монголыг 10 шахам хуваачихсаныг мэдэх үү, энэ талаар ярих эх оронч сэтгэл, зориг зүрх алга уу чамд !!!
Өөрийнхөө хувь заяатай "эвлэрчихээд" бас бусдыг шүүх, сургамжлах санаатай юу ?!
Нэргүй 2026-03-23 108.171.103.177
Дрон устгахад маск зүүх ямар хэрэгтэйн бол? Жүжигчний царайгаа нуудын болуу 😝
Нэргүй 2026-03-23 178.174.229.45
OROS HULMAS DURAK IVANUUDIIG. BUGDIIG N TOLGOIG N OGTLON ***h YUMSAAN
J.Erka 2026-03-23 66.181.160.40
"Дроны дайн" одоо цагт аль ч улсын зэвсэгт хүчиндчухал үүрэг гүйцэтгэх болжээ. Орос, Украйны, АНУ, Израйлын Ирантай хийж байгаа дайны болон АНУ Венисуэлд хийсэн хадлагын нөхцөл байдлыг сонсож, уншиж мэдрэхэд ирээдүйн дайнд хүний оролцоо багавтар тагнуулч, а******н дрон "Дайн байлдааны талбар"-т шийдвэрлэх үүрэгтэй байж мэдэхээр байгааг хүн бүр мэдэхэд илүүдэхгүй шүү …
Сайн ч бай, муу ч бай 1911 оны үндэсний хөдөлгөөнд Орос, Ардын Хувьсгалд Орос, НҮБ -д элсэхэд Орос тусалсан түүх мартаагүй
Од 2026-03-23 66.181.184.168
Оросууд олон монгол хүнийг алж хядсан даа. Новшнууд
Нэргүй 2026-03-23 172.58.244.152
Одоо ч Украйны фронт дээр Халимаг, Тува, Буриадууд л байлдаж, үхэж ү рэгдэж бна ш дээ !
Нэргүй 2026-03-23 66.181.164.23
Орос ялначуудыг хойшоо бөөнөөр нь гаргах хэрэгтэй, тэд энд утасний араас биш Украйнд газар дээр нь Зеляг сургах хүслээ биелүүлэх ёстой. Сайн дурынхан элсүүлэх газар байгуулж яаралтай Оркуудыг хойш нь ачих шаардлагатай байна
Нэргүй 2026-03-23 109.70.100.1
Чамайг харин Киев рүү зайлуулах хэрэгтэй юм байна хуж үлдэгдэл уяахуяа тролл шаахай ацаа! 😂😂😂
Нэргүй 2026-03-23 202.126.90.230
СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,путин ХУЙЛО,,,,
Нэргүй 2026-03-23 43.242.242.59
Яг хажууд нь харж байгаа юм шиг бичсэн байна. Бодвол Элбэгдорж харсан зүйлээ найруулж бичсэнийг эхнэрийнх нь дүүгийн сайт болох Ньюс. мн нийтэлжээ гэж харагдаж байна. Монголчуудад ач холбогдол багатай мэдээлэл байна. Иргэдэд хэрэгтэй зүйл нийтэлж байвал зүгээр байна даа
Нэргүй 2026-03-23 103.168.34.229
Их хэрэгтэй гоё мэдээлэл бна.
Нэргүй 2026-03-23 103.212.162.116
ness.mn officoos ni comment bichsen yum baih daa, ene ip iig ni hardaa