Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 2026 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд нийт 10,267 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 37.4 хувь буюу 3,844 нь залилах төрлийн гэмт хэрэг бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өссөн байна.
Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн 85.7 хувийг залилан эзэлж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулав. Тодруулбал, "KFC", "Pizza Hut" сүлжээ хоолны газруудын нэр, логог ашиглан иргэдийг олноор залилж байгаа аж.
Он гарснаас хойш энэ төрлийн залиланд 249 иргэн өртөж, нийт 623 сая гаруй төгрөгийн хохирол амсаад байна.
Залилагч этгээдүүд албан ёсны лого, нэрийг ашиглан хуурамч захиалгын сайт үүсгэж, төлбөрөө цахимаар хийхийг шаардах замаар иргэдийн банкны мэдээллийг хулгайлан, дансанд дахь мөнгийг нь шилжүүлэн авч байна.
Иймд иргэдийг албан ёсны бус холбоосоор нэвтэрч банкны мэдээллээ оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
3,576.02




















































Нэргүй 2026-03-23 138.252.29.7
хатуу шийтгэх ёстой юм биш үү. яагаад давраагаад байдгийм бэ
Нэргүй 2026-03-23 188.162.249.4
хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна бэ?жду тоносон дарга нар нь хэзээ хариуцлага хулээж шоронд орох вэ?их наяадаар хулгай хийсэн нуурэсчид хэзээ баривчлагдах вэ?С.Зориг ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ????